Юмжаагийн Цэдэнбал

Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан.

Юмжаагийн Цэдэнбал
ᠶᠠᠭᠤᠮᠠᠵᠢᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠡᠳᠡᠨᠪᠠᠯ


Монгол УлсМонгол Улс Монгол Улс Улсын Ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1952 оны 1 дүгээр сарын 26 – 1974 оны 6 дугаар сарын 11
Өмнөх Хорлоогийн Чойбалсан
Дараах Жамбын Батмөнх

Монгол УлсМонгол Улс Монгол Улс МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1940–1954
Дараах Дашийн Дамба

Монгол УлсМонгол Улс Монгол Улс МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1958–1984
Өмнөх Дашийн Дамба
Дараах Жамбын Батмөнх

Монгол УлсМонгол Улс Монгол Улс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
Албан тушаал хашсан
1974 оны 6 дугаар сарын 11 – 1984 оны 8 дугаар сарын 23
Өмнөх Сономын Лувсан
Дараах Нямын Жагварал

Төрсөн 1916 оны 9 сарын 17
Олноо Өргөгдсөн Монгол Улс Үнэн Зоригт Хан аймаг Зоригт ханы хошуу
Нас барсан 1991 оны 4 сарын 21
Flag of the Soviet Union.svg ЗХУ Москва хот
Улс төрийн нам Монгол Ардын Нам
Гэр бүлийн хүн Анастасия Филатова Цеденбал
Хүүхэд том хүү Владислав, хүү Зориг
Төгссөн сургууль Сибирийн Санхүү, Эдийн засгийн дээд сургууль,
Улаан-Үд хотын Санхүү, эдийн засгийн сургууль
Мэргэжил Улс төрч,нам, төр, цэргийн зүтгэлтэн
Цэргийн алба
Зүтгэсэн улс Flag of Mongolia.svg Монгол
Алба хаасан Emblem of Mongolian People's Army.svg Монголын Ардын арми
Хашсан он 1936-1984
Цол Mongolian Army OF-10 - Маршал МНР (1944-1972).png Маршал
Шагнал БНМАУ-ын баатар

Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон
Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Алтан гадас одон Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүндэт медаль

НамтарЗасварлах

Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбалын боловсролыг үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явуулжээ. 9 жилийн турш тэрээр Улаан-Үд, Эрхүүд суралцаж 1938 онд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

Улс төрийн амьдралЗасварлах

1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллах хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.

ШүүмжлэлЗасварлах

Ю. Цэдэнбалын байгуулсан гавьяа, гаргасан алдааг түүхэн бодитоор дүгнэх хэрэгтэй. Түүнийг улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол Улс азийн хоцрогдсон орон байсан, социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирж байсан орон байсан. Ю.Цэдэнбал Монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан. Зөвлөлт Холбоот Улсын болон социалист орнуудын Их дээд, тусгай дунд сургуулиудад монголын олон мянган оюутан сурч дээд боловсролтой болж байв. Үйлдвэрийн Дархан, Эрдэнэт хотууд шинээр байгуулагдаж байв.

Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай.

Гэвч Зөвлөлтийн заавраар ард түмний мал сүргийг хүчээр нийгэмчилж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй хандсан улс төрч, урлаг соёлын зүтгэлтэн, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхаж, үндэсний соёл шашныг хориглох, хэт зөвлөлтчлөх бодлого баримтлах зэрэг алдаа дутагдал мөн гаргаж байсан. Тэрээр МАХН-ын Төв Хорооноос өөрийн гол өрсөлдөгч болох Дашийн Дамба (1959), Дарамын Төмөр-Очир (1962), Лувсанцэрэнгийн Цэнд (1963) болон «намын эсэргүүн» Цогт-Очирын Лоохууз, Хоролсүрэнгийн Нямбуу болон Бандийн Сурмаажав (декабрь 1964) нарыг зайлуусан юм.

Социализмын жилүүдэд Монголын байгалийн баялаг, алт зэс, уран, молибден, мал сүрэг ямар ч татваргүй, бараг үнэгүй зөвлөлт рүү /орос/ гарч байв. Монголын эдийн засаг сул дорой байлаа. Ард түмний амьдралын түвшингийн хувьд нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 350 доллар байсан нь африкийн ядуу орнуудын түвшинд байлаа.

Амьдралын сүүлийн жилүүдЗасварлах

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн Улсыг Аюулаас Хамгаалах Хороо /КГБ/ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Москва дахь Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова оролцохоор Москвагаас Улаанбаатарт ирээд байхад нь монголын прокурорын байгууллага түүнээс байцаалт авахыг оролдож байжээ.Энэ нь монголын хууль хяналтын байгууллага ёс зүй байхгүй, тухайн үед коммунист хандлагаасаа салаагүй байсан гэдгийг харуулж байгаа юм.

 
Улсын Драмын Эрдмийн Театрын өмнө байх Ю.Цэдэнбалын хөшөө

Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.

2016 оны 9-р сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ. [1]

Гэр бүлЗасварлах

  • Эхнэр — Анастасия Ивановна Филатова, (1920—2001), БНМАУ-ын Хүүхдийн төлөө фондын дарга.
    • Хүү — ? ( 1948 оны 03 дугаар сарын 11—13), төрөөд 3 хоногийн дараа нас барсан[2].
    • Хүү — Владислав (1949—1999[3]), ЭЗХТЗ-ийн Монголын талын орлогч даргаар ажиллаж байсан. Социалист систем бутарч, ЭЗХТЗ татан буугдсаны дараа ажилгүй болсон. Гэртээ ээжийн хамт түүнийг нас бартал амьдарсан.[2]. 1999 онд автомашины ослоор нас барсан.
    • Хүү — Цэдэнбалын Зориг (1957 онд төрсөн)М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн биологийн факультетийг төгсгөсөн.[2] Хиагтад төрсөн буриад Дарьмаатай гэр бүл болсон.[4]
      • Ач охин — Анастасия[5] (1985 онд төрсөн) М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн дэргэдэх Ази, африкийн сургуулийг төгссөн. [6].

Цол, шагналЗасварлах

БНМАУ-ын шагналуудЗасварлах

Гадны улс орнуудаас авсан шагналуудЗасварлах

Мөн үзэхЗасварлах

  • Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа

Цахим холбоосЗасварлах

  Commons: Юмжаагийн Цэдэнбал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

ЭшлэлЗасварлах

Өмнөх
Хорлоогийн Чойбалсан
Монгол Улсын Ерөнхий Сайд
1952-1974
Дараах
Жамбын Батмөнх
Өмнөх
Сономын Лувсан
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1974-1984
Дараах
Нямын Жагварал