Хэрлэн гол

(Хэрлэн-с чиглүүлэгдэв)

Хэрлэн гол нь Хэнтийн нуруунаас эх авч урссаар Хөлөн нуурт (Далай нуур)-аар дамжин Номхон далайд хүрч цутгадаг Монголын томоохон голуудын нэг юм. Монголын нууц товчоонд их дурдагдсан байдаг бөгөөд гурван голын монголчууд гэдэг нэр илэрхийлдэг гурван голын нэг юм.

Хэрлэн гол
Өндөрхааны ойр орчимд
ЭхБурхан Халдун уул, Хэнтийн нуруу 48°45′35″N 108°39′26″E / 48.75972°N 108.65722°E / 48.75972; 108.65722
АдагХөлөн нуур 48°44′35″N 117°5′58″E / 48.74306°N 117.09944°E / 48.74306; 117.09944
Усаа цуглуулдаг орнууд Монгол,
 Бүгд Найрамдах Хятад Ард Улс
БайршилХэнтий, Дорнод (Монголд),
Хөлөнбуйр (Хятадад)
Урт1,254 км
Эхийн өндөр2393 м
Адгийн өндөр539 м
Урсац54 м³/с
Ус цуглуулах талбай116,400 км²
Зүүн цутгалуудЦэнхэр, Аварга, Мөрөн
Баруун цутгалуудТэрэлж, Тэнүүн

Голын урт нь 1254 км, үүнээс Монгол Улсын нутгаар 1090 км урсдаг байна. Ус цуглуулах талбай нь -116 400 км².

БНХАУ-ын Өвөр Монгол дахь Хөлөн нуур буюу Далай нуур руу цутгадаг.