2012 оны Улсын Их Хурлын сонгууль

2012 оны Улсын Их Хурлын сонгууль 2012 оны 6 сарын 28-нд явагдаж, бүх 76 гишүүнийг шинэчлэн сонгосон.[2] Анх удаа холимог системээр явагдсан тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлига хээл хахуультай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв. Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа санал тоолох машины дүнд үл итгэж, гараар тоолохыг хүсч буйгаа эрх баригч Монгол Ардын Нам болон бусад жижиг нам эвслүүд илэрхийлсэн. Улмаар Монгол Ардын Намаас сонгогдсон гишүүд 7 сарын 9-нд нээлтээ хийсэн анхдугаар чуулганы ажиллагааг сар гаруй тасалдуулж, үйл ажиллагаанд нь оролцоогүй. Гэхдээ сонгогдсон гишүүд төлөвлөгөө ёсоор тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

2012 оны Улсын Их Хурлын сонгууль

← 2008 2012 оны 6 сарын 28 2016 →

Улсын Их Хурлын бүх 76 суудал
39 суудал олонх болохын тулд хэрэгтэй
  Majority party Minority party
Дарга Норовын Алтанхуяг Сүхбаатарын Батболд
Нам Ардчилсан Нам Монгол Ардын Нам
Дарга болсон огноо 2008 оны 8 сарын 30 2010 оны 11 сарын 6
Даргын тойрог Намын жагсаалт (№1) Намын жагсаалт (№1)
Өмнөх сонгууль 27 суудал, 40.43% 45 суудал, 52.67%
Ялсан суудал 31 [1] 25[1]
Суудлын өөрчлөлт 4 20

  Third party Fourth party
 
Дарга Намбарын Энхбаяр Санжаасүрэнгийн Оюун
Нам Монгол Ардын Хувьсгалт Нам (шинэ) Иргэний Зориг Ногоон Нам
Эвсэл Шударга ёс эвсэл
Дарга болсон огноо 2011 оны 6 сарын 29 2012 оны 3 сарын 12
Даргын тойрог оролцоогүй Намын жагсаалт (№1)
Өмнөх сонгууль шинэ нам 2 суудал, 3.39%
Ялсан суудал 11[1] 2 [1]
Суудлын өөрчлөлт 11 0

Сонгуулийн өмнөх ерөнхий сайд

Сүхбаатарын Батболд
МАН

Сонгогдсон ерөнхий сайд

Норовын Алтанхуяг
АН

Мөн Улаанбаатар хотын ИТХ-ын сонгууль нэгэн зэрэг явагджээ.

Үр дүн засварлах

e • d  2012 оны 6 сарын 28-нд явагдсан, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн
Нам эвсэл Тойрог Намын жагсаалт Нийт
суудлын тоо
+/–
Санал % +/− Суудал +/− Санал % +/− Суудал +/−
Ардчилсан Нам 21 -6 399,194 35.32% +35.32 10 +10 31 +4
Монгол Ардын Нам 19 -26 353,839 31.31% +31.31 9 +9 25 -20
Шударга ёс эвсэл (МАХН ба МҮАН) 4 +4 252,077 22.31% +22.31 7 +7 11 +11
Иргэний Зориг Ногоон Нам 0 -2 62,310 5.51% +5.51 2 +2 2 ±0
Бие даагчид 3 +2 3 +2
Шийдэгдээгүй 4* 4*
Нийт 1,198,086 100% ±0.0 48 ±0 100% ±0.0 28 ±0 76 ±0
Бүртгэгдсэн сонгогчид/ирц 1,833,478 65.24% 65.24%
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

СЕХ нэр дэвшигчид нь хуулиар заасан хэмжээнд хүртэл санал авч чадаагүй 2 тойрогт дахин сонгууль явуулахаар төлөвлөж буй.[3] Мөн 2 нэр дэвшигч Сонгуулийн хуулийг зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдож, улмаар СЕХ нэрийг нь ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй.

Эшлэл засварлах

  1. 1.0 1.1 1.2 1.3 Humber, Yuriy. "Mongolia's Parliament Begins Session; Four Seats Still Undecided". Bloomberg. Bloomberg. Retrieved 8 July 2012.
  2. "The Parliamentary election to be held on June 28". news.mn. 26 April 2012. Archived from the original on 27 Тавдугаар сар 2012. Retrieved 24 May 2012.
  3. Mongolia Democratic Party Confident Of Victory After Voting Bloomberg, 2 July 2012