Алтан ураг (англи. Chinggisids) гэдэг нь Чингис хааны их суурийг залгамжилсан гол удмын үр сад болох Хиад яст Боржигин овгийн ноёдын хүндэтгэлийн нэр юм. XX зууны эхэн үе болоход Алтан ургийн Боржигин овгийн ноёдыг дотор нь төрөл тайж, харьяат тайж гэж хоёр хувааж үзэж байсан. Төрөл тайж гэдэгт Чингис хааны залгамчар Батмөнх даян хааны хөвүүд, харьяат тайж нарыг Чингис хааны дөрвөн дүү нарын залгамчар ноёд тус тус бүрдүүлж байсан. Алтан ураг гэдэг үгийг түүхч судлаач, судар бичигт дараах хоёр байдлаар дүгнэдэг. Чингисхан, их хатан Бөртэ хоёр Зүчи, Чагатай, Өгөөдэй, Тулуй гэх 4 хүүтэй байсан. Зөвхөн тэд болон тэдний удам угсаа улсын эрх мэдлийг уламжлан авдаг байсан бөгөөд зөвхө тэд нар Алтан урагтан байсан.

Алтан ургийнхан
  1. Зөвхөн Чингис хааны их сууринг залгамжлах эрхтэй хан хөвүүдийг алтан урагт тооцож, бусад хөвүүдийг нь тус бүрд нь салаалуулж тооцох. Харин бусад нь алтан ургийн төрлийн садан гэж үздэг байв.
  2. Хиад Боржигин овгийн Чингис хааны бүх үр ач нарыг алтан урагт тооцон үзэх үзэл.

Алтан ургийнхан

засварлах

Генетикийн судалгаагаар өнөөдөр Ү хромосомын С-M130 гаплогруппын C2a3-F4002 дэд бүлгийн тээгч хэдэн сая эрчүүд Чингис хааны ойрын болон холын төрөл төрөгсдийн (Боржигин овгийн) удам байж магадгүй юм. Ийнхүү түүний том хүү Зүчи гэхэд л 40 хүүтэй байжээ. Эргээд Хятадыг захирч байсан ач хүү Хубилай гэхэд 22 хууль ёсны хүүтэй байсан байна.

Y-хромосомын мэдээллийг судалж буй олон улсын генетикчдийн багийн мэдээлснээр 2003 онд хуучин Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрт амьдарч байсан эрчүүдийн бараг 8% (дэлхийн хүн амын 0.5%) нь бараг ижил Y хромосомтой байжээ. Үүний дагуу 2003 оны байдлаар Чингис хааны удмын 16 сая орчим хүн амьдарч байна гэсэн судалгаа байдаг.

Чингис хааны Алтан ургийн удмууд

засварлах

Чингис хааны удмын Ази дахь хэд хэдэн улс гүрнүүд: Хятад дахь Юань гүрэн, Зүчийн Алтан ордны (Казахстан, Төв Ази ба Оросын зүүн өмнөд хэсэг, Украины өмнөд хэсэг, Умард Кавказ), Төв Азийн Цагаадайн улс, Перс дэх Хүлэгийн Ил хаант улс, Крымд Гирайчууд, Моголистан ба Могулид Туглуктимуридууд, Бухарт Шайбанид ба Аштарханидууд, Казахстанд Торе, Хорезмд Арабшахидууд, Синд дэх Аргунууд, Алтан Ордын янз бүрийн бүс нутагт Тукатимуридууд зэрэг юм.