Хамаг Монгол

(Хамаг монгол-с чиглүүлэгдэв)

Хамаг Монгол нь 12-р зууны үед Боржигин овог аймгуудыг нэгтгэсэн Онон мөрний эх хавьд нутагладаг монгол улс байжээ. Тус улсыг бүрдүүлж байсан овог аймгууд нь ихэвчлэн Эргүнэ гүний мэдээнд гардаг отгууд байснаас үзвэл язгуурын аймаг отгууд байжээ. Хожим тэднийг 40 орчим отог овог бүрдүүлэх болжээ. Хамаг монголын хожуу залгамжийг "дөчин түмэн монгол" гэсэн нь үүнтэй холбоотой бололтой. 1130-аад, 1140-өөд онуудад Хамаг Монголыг Хабул хаан захирч байсан. Хабул хаан Алтан улсын эсрэг удаа дараа амжилттай дайтсаны эцэст ашигтай найрамдлын гэрээ байгуулж өөрийгөө Хамаг Монголын хаан гэж хүлээн зөвшөөрүүлж байсан байна. Хабул хаан хэдий долоон хүүтэй байсан ч нас барсны дараагаар Амбагай хаанд хаан ширээгээ залгамжлуулсан байна. Амбагай хааныг Татар аймгийнхан барьж Алтан улсад хүргүүлэн модон илжигт тэлэн алж байжээ. Амбагайн дараа Хабул хааны хүү Хотула хан суусан бөгөөд Амбагайн хүү Хадаан тайжийн хамтаар Татар аймагтай олон удаа дайтсан боловч амжилт олоогүй байна. Хотула хааны нас барсны дараа Хамаг Монголын ханлиг хаангүй болж урьдын хүчирхэг байдлаа алдсан байна. 1189 онд Хабул хааны гуч Чингис хаан Хамаг Монголын хан сууж улмаар тал нутгийн монгол, түрэг гарлын овог аймгуудыг нэгтгэн 1206 онд Их Монгол Улсыг байгуулжээ.

Хамаг Монгол Улс
ᠬᠠᠮᠤᠭ
ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠤᠯᠤᠰ
Хамаг Монгол ба бусад Монгол угсаатны газрын зураг
Хамаг Монгол Улс
Хамаг Монгол Улс
Цаг тооны хэлхээс
Х зуунаас 1206 он
Их Ляо Улс Их Монгол Улс
Үндэстний хэл Монгол
Нийслэл Хэрлэнгийн хөдөө арал
Төрийн хэлбэр Хаант засаг
(нүүдэлчдийн эзэнт гүрэн)
Төрийн тэргүүн
– 1130–1148 он
– 1148–1156 он
– 1156–1160 он
– 1160-1171 он
– 1189–1206 он
Хан ба хаан
Хабул хан (анхны хан)
Амбагай хан
Хутула хан
Есүхэй (албан ёсны хан биш)
Чингис хаан (сүүлчийн хаан)
Өмнөх
Кидан Улс
Монгол Улс
1080-1206
Дараах
Их Монгол Улс