Дэмчигдонров
Дэ ван хэмээх Дэмчигдонров (Хятад: 德穆楚克棟魯普, Монгол бичиг: ᠳᠡᠮᠴᠣᠭᠳᠣᠨᠷᠣᠪ 1902–1966) нь Өвөр Монголын тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний удирдагч байв.
- 1908- оноос Өвөр Монголын Шилийнгол чуулган, Сөнөд баруун хошууны засаг ноён жунван.
- 1931-1934 онд Өвөр Монголын Шилийнгол чуулган дарга
- 1934—1945 онуудад Монгол хязгаар нэгдсэн улсын (Мэнжаан) ерөнхийлөгч
Дэмчигдонров | |
---|---|
Мэнзянын төрийн тэргүүн | |
Албан тушаал хашсан 1938.06–1945.08 | |
Өмнөх | Ёндонванчуг |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1902 оны 2-р сарын 8 Өвөр Монгол, Шилийн голын чуулга, Чахар аймаг, Сөнөд баруун хошуу |
Нас барсан | 1966 он Хөх хот, Өвөр Монгол |
Үндэсний харьяалал | Монгол |
Намтар
засварлахДэмчигдонров буюу Дэ ван нь 1902 оны 2-р сарын 8-ны өдөр Манж Чин гүрний Цахарын шулуун цагаан хошууны нутагт Шилийн голын чуулган дарга бөгөөд Сөнөд баруун хошууны засаг ноён, жун ван Намжилванчигийн ганц хүү болон мэндэлжээ. Түүний эцэг Намжилванчиг нь Бодь алаг хааны 2-р хүү Хөхэчүдэй мэргэн ноёны хөвгүүн Буян ноёны хүү Сүүсэн[1] дүүрэн жүн вангийн 11-р үеийн удамчир байжээ. 1908 онд эцэг Намжилваанчиг өөд болоход 6 настай Дэмчигдонровыг Чин улсын захиргаанаас угсаа залгамжлуулан жун ван цол, хошуу захирах засаг ноёноор өргөмжилсөн. Дэ вангийн их хатан нь Сөнөд баруун хошууны сурвалжит тайжийн охинтэй гэрлэж нэг хүүтэй болсон. Бага хатан Авга хошууны сурвалжит тайжийн охинтой хэдэн жилийн дараа гэрлэж 4 хүү, нэг охинтой. Нийт 5 хүү, нэг охинтой.
Амьдрал тэмцэл
засварлах20-р зууны эхээр Ар Монголд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, 1911 онд шашны тэргүүнээ хаан залж Богд Хаант Монгол Улсыг байгууллаа. Энэ үед Өвөр Монголын 49 хошууны дийлэнх нь (зарим судлаачид 36, 38 хошуу гэдэг), Хөхнуур, Алшаагийн Монголчууд шинээр тогтсон улсад дагаар орохоо баталж байв. 1913-1914 онд Богдын засгийн газраас Дундад Иргэн Улсын цэргийг Өвөр Монголоос үлдэн хөөхөөр цэрэг илгээн байлдаан үүсгэж байлаа.
1915 оны Монгол, Орос, Хятад гурван этгээдийн Хиагтын гэрээгээр Өвөр Монголыг нийлүүлэх Монголын төлөвлөгөө үгүйсгэгджээ. Чухамдаа Хаант Орос Японтой Гадаад Монголыг Оросын, Дотоод Монголыг Японы нөлөөний хүрээнд хамруулна гэж тохиролцсоноо барьсан болон Өвөр Монголын газар орныг лавшруулан эзлэх Дундад Иргэн Улсын хүсэл үүнд нийлсэн байдаг.
Тэгэвч Өвөр Монголын ард түмэн эрх чөлөөнийхөө төлөө үргэлжлүүлэн тэмцэж байв. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японыг түшиглэн Хятадын эзэмшлээс гарахаар хэсэг ноёд чармайсан байдаг. Энэ үеийн эрх чөлөөний тэмцлийг Дэмчигдонров ван оройлсон. Дэ вангийн тэмцлийн үр дүнд 1945 он хүртэл Мэнзян улс нь оршин тогтносон байдаг.
1945 оны Японы Квантуны армийн эсрэг Зөвлөлтийн армийн давшилтанд туслах, Японы цэрэг болон Хятадаас Өвөр Монголыг чөлөөлөхөөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсын цэрэг Өвөр Монголд нэвтэрсэн. Чөлөөлсний дараахан Өвөр Монгол Монголын цэргийн мэдэлд тогтнож байлаа. Гэвч Алс Дорнодод АНУ-ыг сөрөхийн тулд Манж Чин Улсын дайтай Хятад орныг нэгтгэх Иосиф Сталины төлөвлөгөө хэрэгжсэнээр Мао Зэдуны хүчин ахин Өвөр Монголыг эзлэсэн. Дэмчигдонров болон бусад эх орончид 1949 он хүртэл эрх чөлөөний төлөө тэмцсээр байжээ.[2][3][4][5][6] Тэрбээр Альшаагийн цөлд сүүлчийн цэргийн хүчнээ алдсны дараа Энэтхэг рүү гарч өвөр Монголын дүрвэгсдийн засгийн газрыг байгуулахаар төлөвлөж байжээ. Тиймээс ЗХУ яаравчлан “Хар эрэг” ажиллагааг эхлүүлж, Дэ вангийн хүүгээр захидал үйлдүүлэн түүнд илгээсэн байдаг. Ажиллагаа ч үр дүнгээ өгч Дэ ван ойр дотны хүмүүсийнхээ болон зөвлөхүүдийнхээ үгнээс зөрөн байж ар Монголыг зорьсон байна. Монголд ирсэний дараа хэсэг хугацаанд Монголчууд түүнийг хүндэтгэн зочин ёсоор байлгаж байжээ. Гэвч БНМАУ-ын Дотоод Явдлын Яамнаас 1950 оны 2 дугаар сарын 27-нд Дэ ванг баривчлан, 1950 оны 3-р сарын 1-нээс мөрдөн байцааж Ар, Өвөр монголыг нэгтгэж, Их Монгол улс байгуулахаар төлөвлөсөн, Америкийн тагнуул, тэдний даалгавраар БНМАУ, ЗХУ-д халдах гэсэн гэх мэт зургаан зүйлийн ял тулган хорьж байгаад 1950 оны 9-р сарын 18-ны өдөр Хятадын талд хүлээлгэн өгсөн байна. Харин эхнэр хүүхдүүдийг нь Архангай, Төв аймагт нутаг заан суулгаж, том хүү Дугарсүрэн, удаах хүү Галсанжигмэд нарыг нь хилс хэргээр баривчлан, Галсанжигмэдийг 10 жил хорих ялаар шийтгэж, Дугарсүрэнг хуулийн дээд хэмжээгээр шийтгэв. Дэ вангийн гэр бүлийнхнийг 1953 онд БНМАУ-аас Өвөр монголд буцаасан ба хүү Галсанжигмэдийг нь 1954 онд Өвөр монголын Дотоодыг Хамгаалах Тэнхимд шилжүүлэн өгсөн. Дэ ван Хятадын шоронд хоригдож байгаад 1963 онд суллагдан Өвөр монголын Соёл, түүхийн хүрээлэнд ажиллаж байв. Тэрбээр 1966 онд нас барсан.
Эшлэл
засварлах- ↑ Түүний нэрийг Гангын урсгалд Сүүсэн дүүрэн жүн ван, Алтан хүрдэн мянган хигээстэд Сүүсэ дүүрэн жүн ван; Болор эрихэд Дүүрэн жүн ван Шүүсай гэж ялгаатай бичсэн байдаг.
- ↑ Lin, Hsiao-ting (2010), Modern China's Ethnic Frontiers: A Journey to the West, Taylor and Francis, pp. 43, 49
{{citation}}
: Text "9780415582643" ignored (help) - ↑ 誓願能繼承 成吉思汗偉大精神, 收復蒙古固有疆土, 完成民族復興大業。 quoted in 内蒙古社科院历史所 《蒙古族通史》 编写组编 (The "History of Mongolia" Writing Group of the Inner Mongolia Academy of Social Sciences) (compiler) (2001) 蒙古族通史 (Mongolian History) National Press, Beijing, page 438, ISBN 7-105-04274-5
- ↑ Jowett pg.57
- ↑ Gillin 230–234
- ↑ Gillin 234–236
Гадаад холбоос
засварлах- Bisson, Thomas Arthur Japan in China. New York: Octagon Books. 1973. ISBN 0-374-90640-8.
- Gillin, Donald G. Warlord: Yen Hsi-shan in Shansi Province 1911–1949. Princeton, New Jersey: Princeton University Press. 1967.
- Guo Ruigui. 中国抗日战争正面战场作战记. (China's Anti-Japanese War Combat Operations). China: Jiangsu People's Publishing House. 2005. ISBN 7-214-03034-9
- Hsu Shuhsi (1937) The North China Problem Shanghai: Kelly and Walsh. 1937.
- Jagchid, Sechin. The Last Mongol Prince: The Life and Times of Demchugdongrob, 1902–1966. Western Washington University. 1999. [This is the definitive biography of Demchugdongrub].
- Jowett, Phillip S., Rays of The Rising Sun, Armed Forces of Japan's Asian Allies 1931–45, Volume I: China & Manchuria. Solihul, West Midlands, England: Helion & Co. Ltd. 2004.
- Liu Xiaoyuan. Frontier Passages: Ethnopolitics and the Rise of Chinese Communism, 1921–1945 Washington, D.C.: Woodrow Wilson Center Press. 2004. ISBN 0-8047-4960-4.
- Wang, Bing. "Cultural Sustainability: An ethnographic case study of a Mongol high school in China". In Bekerman, Zvi, and Kopelowitz, Ezra. (Eds.) Cultural Education – Cultural Sustainability: Minority, Diaspora, Indigenous and Ethno-religious Groups in Multicultural Societies. pp. 85–102. New York: Routledge. 2008. ISBN 978-0-8058-5724-5.
- International Military Tribunal for the Far East, Chapter 5: Japanese Aggression Against China