Дээд монголчууд

Дээд монголчууд нь баруун хойд Хятадын Цинхай буюу монголоор Хөхнуур мужид төвөд, хятад болон казах, хуй, салар үндэстэн лалын шашинтнуудын дунд аж төрдөг монголчууд юм. Тэдний ихэнх нь хошууд хүмүүс бол үлдсэн цөөнх нь халх, цорос, торгуудууд юм.

Монгол улсууд 17-р зуунд: Монгол Улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан

Цинхай мужид Баянхар уул, Голмуд хот (олон тооны гол мөрөн гэсэн утгатай), Цайдам гэх мэт монгол нэртэй газар усны нэр олон бий.

Хошуудын хант улс

засварлах

Хошуудын хант улс нь анх (1642-1716) 1642 онд хошуудын Гүш хааны Төвөдийн өндөрлөгт байгуулсан улс юм. Хошуудын улс байгуулагдсан нь шарын шашин Төвөд орныг эрхшээх эхлэл болсон. Хошуудын хант улсаас өмнө Хүннү Цинхай мужийн зүүн хэсгийг, дараа нь Сяньбийн угсааны Тугухунь улс Хөх нуурыг хэдэн зуун жил захирч байсан бөгөөд Тугухуний хил уртаашаа 1500 км, хойноос урагш 1000 км үргэлжилж байжээ. Тугухунь улсын сяньбичууд яваандаа монгор гэж нэрлэгдэх болсон бөгөөд Их Монгол Улс унасны дараа ноёд нь хятадын Мин улсад дагаар оржээ. Хэсигийн уйгурууд 11-р зууны дунд үед Тангудын хаант улсын захиргаанд орж яваандаа Хөх нуур, Ганьсу орчмын бусад үндэстэнтэй холилдон шар югур үндэстнийг бүрэлдүүлсэн байна.

1509 онд Өмнөд Монголын нэгэн ноён өөрийн цэргийг авч Хөх нуур луу довтлон орж суурьшсан нь Их Монгол Улсаас хойш монголчууд Хөх нуур орчмыг захирах болсон анхны тохиолдол болжээ. 1566 оны Сэцэн гүний, 1573 онд Түмэдийн Алтан ханы цэргүүд нэмэгдэн ирж монголчуудын нөлөө Хөх нуур орчим улам бэхэжсэн байна. 1633 онд Хошуудын Гүш хааны цэрэг тэнд очсоноор Хошуудын улсын үндсийг тавьжээ. 1636 онд Гүүш хан Камыг, 1642 онд Төвөдийн төв хэсгийг эзэлснээр Хошуудын нөлөө Төвөдөд бүрэн тогтсон байна.

1637 онд Халхын Цогт хунтайж Хөхнуурт хяналтаа тогтоогоод Төвөд рүү довтлох үед шарын шашны толгойлогч IV Банчинбогд болон V Далай лам Хошуудын удирдагч Төрбайхыг Төвөдөд морилохыг урьсан. Улмаар тус ондоо Ойрадын цэрэг ирж Цогт хунтайжийн цэргийг бут цохин устгаснаар Төвөдөд хяналтаа тогтоох эхлэлийг тавьсан. 1641 онд Төрбайх Төвөдийн Замба хааныг довтолж ,1642 онд Замба хаан ялагдаж алагдсан. Үүний дараагаар Төрбайх бүх Төвөдийг эзэлж өөрөө Шигаце орчиыг хяналтдаа байлгаж, ууган хүү Даян ханаар Лхас орчмыг захируулжээ. Ийнхүү тэрээр Төвөдийн хаан болсон ба шарын шашныг мандуулагч сахиус хэмээн алдаршжээ. Тэрбээр найман хүүтэй байсан ба тэд бүгд Хөхнуурт үлдэж хаант улсаа хамгаалах хүнд үүрэг хүлээсэн учраас түүхэнд найман тайш хэмээх нэрээр үлджээ. 1716 онд Зүүнгарын цэрэг Төвөдийг довтолсноор Лхазан хан алагдаж Хошуудын хант улс мөхсөн түүхтэй.

Хошуудын хант улсын дараах үе

засварлах

Ижил мөрний зүг нүүдэллэсэн Хошуудын зарим нь 1771 онд Торгуудын хамт Шинжаангийн нутагт буцаж ирсэн нь өнөөгийн Хятадын Шинжаангийн хошууд нар юм. Энэхүү Хошуудын 1 хошуу Булган голын хавьд байсан агаад тэд өнөөгийн Монгол улсын Ховд аймгийн Булган сумын нэг багийг бүрдүүлдэг.

Манж нар XVIII зууны эхээр Хөх нуурын Хошуудыг эрхэндээ оруулаад, 21 хошуу болгон зохион байгуулсан нь өнөөгийн Хятадын Хөх нуурын Хошууд юм. Түүнээс гадна Манжийн эрхшээлийн үед Алашаны 1 хошуу, Шинжаангийн Бат сэтгэлт чуулганы 3 хошуу, Чин сэтгэлт чуулганы 1 хошуу нь Хошууд байв. Үүнээс гадна Цахарт Хошууд нар сууж байжээ.

Цахарын Хошууд, Хөх нуурын Хошуудын 21 хошууны засаг ноёд нь Гүш хааны 10 хөвгүүний угсааныхан юм. Харин Шинжаангийн Хошуудын 4 хошууны засаг ноёд нь Гүүш ханы ах Хүндлэн убашийн угсааныхан ажээ.

Алашаны Хошуудын засаг ноёд нь Гүш хааны ах Байбагас баатрын өргөмөл хүү Баян авхай Аюуш (бас Далай убаши гэдэг)-ийн ахмад хөвгүүн Баатар эрх жонон Хоролийн угсааныхан юм.

Нэмж унших

засварлах

Цахим холбоос

засварлах