Монгол Улсын Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийг Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслээс нэр дэвшүүлж, бүх ард түмний сонгуулиар шууд сонгодог. Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл учраас улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн аливаа улс төрийн намын харьяаллаас татгалздаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч | |
---|---|
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠣᠨ ᠶᠡᠷᠦᠨᠭᠬᠡᠢᠯᠡᠭᠴᠢ | |
![]() | |
Хандах хэлбэр | Эрхэмсэг ноён |
Статус | Төрийн тэргүүн |
Residence | Их Тэнгэр цогцолбор дахь Ерөнхийлөгчийн ордон |
Суудал | Улаанбаатар, Монгол |
Нэр дэвшүүлэгч | Улсын Их Хурал Төлөөлөлтэй улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулдаг |
Томилогч | Олон нийтийн шууд санал |
Бүрэн эрхийн хугацаа | 6 жил; 1 удаа |
Бүрдүүлэгч хэрэгсэл | Монгол Улсын Үндсэн Хууль |
Анхны | Пунсалмаагийн Очирбат |
Алба бий болсон | 3 9 сарын 1990 |
Орлогч | Монгол Улсын Дэд Ерөнхийлөгч (1990-1992) Улсын Их Хурлын Дарга (1992-одоо үе) |
Цалин | Жилийн 39,638,357 ₮ (2021)[1] |
Вэб сайт | president.mn |
Түүх
засварлахАнх 1924 онд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монголын төрийн тэргүүн болгож байжээ. Бага хурлыг татан буулгасны дараа Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хожим нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг болсон байна. Хамгийн сүүлд 1990 онд ардчилсан хөдөлгөөн гарснаар Ерөнхийлөгч гэсэн цол /албан тушаал/-ыг бий болгосон юм. Тухайн үеийн нэрээр Монгол улсыг Бүгд Найрамдах Монгол Ард Улс буюу /БНМАУ/ гэдэг байсан бөгөөд Пунсалмаагийн Очирбат нь БНМАУ-ын эхний бөгөөд эцсийн, цор ганц ерөнхийлөгч юм. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийг шинэчлэн батласнаар /1992 оны Үндсэн хууль одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Монгол улсын түүхэнд 4 дэх Үндсэн хууль юм/ БНМАУ гэдэг нэрийг Монгол улс болгон өөрчилсөн юм. П.Очирбат нь 1993 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдсон.