Амбан
Амбан (манж/монгол: ᠠᠮᠪᠠᠨ, галиг: Amban; хятад: 大臣, галиг: Dàchén) ноён нь Чин гүрний төрийн яамд, орон нутгийг захирах тамгын газар зэрэг байгууллагийн дээд түвшний сайд, дэд сайдийг хэлдэг манж үг юм. Манж хэлний амбан хэмээхийг хятад хэлэнд 昂邦 (Áng bāng) гэж үгчилж галиглахаас гадна, их түшмэл буюу 大臣 (Dà chén) гэж утгачлан орчуулах нь түгээмэл үзэгдэл байв. Харин монгол хэлэнд энэ үгийг шууд авч хэрэглэхдээ төлөөний сайд, сайд[1] гэх утгаар хэрэглэж байсан нь одоо үед мужийн захирагч, элчин сайд гэсэн утгаар зарим тохиолдолд ашиглаж байна.
Чин гүрний амбан ноёд
засварлахЧин гүрний үед яам, тамгын газар бүрийн сайд, дэд сайд гэх албан тушаалтныг манж хэлээр амбан гэдэг байсан. Амбан нар нь ямар байгууллага удирдаж байгаагаас шалтгаалж албан тушаалын нэр нь харилцан адилгүй байсныг мэдэх хэрэгтэй. Эдгээр албан тушаалтан нь зөвхөн Манжийн эзэн хааны зарлигаар манжийн найман хошууны ноёд дундаас шилэгдэн томилогдон ажиллаж байсан.
Чин гүрний төрийн албанд дараах албан тушаалд амбанг томилж байв. Үүнд:
- Дотоод сайд (манж:ᡩᠣᡵᡤᡳ
ᠠᠮᠪᠠᠨ, дорги амбан; 内大臣): Дотоод хэргийг бүгд захирах яамны сайд. Дотоод сайд гэдэг нь товчилсон хэллэг.
- Хааны угсааны хэргийг захирагч сайд (манж:ᡠᡴᠰᡠᠨ ᠪᡝ
ᡴᠠᡩᠠᠯᠠᡵᠠ
ᠠᠮᠪᠠᠨ, уксун бэ хадалара амбан): манжийн хааны угсааны язгууртны хэргийг захирах яамны сайд - Хиа захирах дотоод сайд (манж:ᡥᡳᠶᠠ
ᡴᠠᡩᠠᠯᠠᡵᠠ
ᡩᠣᡵᡤᡳ
ᠠᠮᠠᠪᠨ, хиа хадалара дорги амбан; 領侍衛内大臣): Манжийн хааны хиа шадарыг захирах сайд - Цэргийн зөвлөлийн сайд (манж:ᠴᠣᡠᡥᠠᡳ
ᠨᠠᠰᡥᡡᠨ ᡳ
ᠠᠮᠪᠠᠨ, цооха и насхүн и амбан; 军机大臣) - Бичгийн эрхин сайд (манж:ᠠᠰᡥᠠᠨ
ᠪᡳᡨᡥᡝᡳ
ᡩᠠ, асхан битхэ и да; 大學士) - Хуувийн сайд (манж:ᡥᡝᠪᡝᡳ
ᠠᠮᠪᠠᠨ, хэбэ и амбан; 議政大臣) - Дэд сайд (манж:ᠠᠰᡥᠠᠨ ᡳ
ᠠᠮᠪᠠᠨ, асхан и амбан; 侍郎): Зарим үед жигүүрийн сайд гэж бичих тохиолдол байдаг.
- Зургаан яамны эрхин сайд:
- Цэргийн яамны эрхин сайд (манж:ᠴᠣᡠᡥᠠᡳ
ᠵᡠᡵᡤᠠᠨ ᡳ
ᠠᠯᡳᡥᠠ
ᠠᠮᠪᠠᠨ, цооха и журган и алиха амбан; 兵部尚书) - Өрхийн яамны эрхин сайд (манж:ᠪᠣᡳᡤᠣᠨ ᡳ
ᠵᡠᡵᡤᠠᠨ ᡳ
ᠠᠯᡳᡥᠠ ᠠᠮᠪᠠᠨ, бойгон и журган и алиха амбан; 户部尚书) - Түшмэлийн яамны эрхин сайд (манж:ᡥᠠᡶᠠᠨ ᡳ
ᠵᡠᡵᡤᠠᠨ ᡳ
ᠠᠯᡳᡥᠠ
ᠠᠮᠪᠠᠨ, хафан и журган и алиха амбан; 吏部尚書) - Ёслолын яамны эрхин сайд (манж:ᡩᠣᡵᠣᠯᠣᠨ ᡳ
ᠵᡠᡵᡤᠠᠨ ᡳ
ᠠᠯᡳᡥᠠ
ᠠᠮᠪᠠᠨ, доролон и журган и алиха амбан; 礼部尚书) - Шүүх яамны эрхин сайд (манж:ᠪᡝᡳᡩᡝᡵᡝ
ᠵᡠᡵᡤᠠᠨ
ᡳ ᠠᠯᡳᡥᠠ
ᠠᠮᠪᠠᠨ, бэйтэрэ журган и алиха амбан; 刑部) - Үйлдэх яамны эрхин сайд (манж:ᠸᡝᡳᠯᡝᡵᡝ
ᠵᡠᡵᡤᠠᠨ ᡳ
ᠠᠯᡳᡥᠠ
ᠠᠮᠪᠠᠨ, вэйлэрэ журган и алиха амбан; 工部)
Ар Монгол дахь Амбан
засварлахМанжийн Чин гүрний үед Ар Монголд хэд хэдэн газар амбан ноёныг суулгаж байсан.
- Ховд хот дахь амбан
- Улиастай хот дахь Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин буюу Ар Монголыг бүх цэргийг захирна.
- Их Хүрээний амбан
Ховдын амбан
засварлахХовдын амбан нь 1761 онд байгуулагдсан. Манжийн хааны зарлигаар “Зарлигаар зарсан Ховдод сууж хэрэг шийтгэгч сайдын яам” гэсэн нэртэйгээр байгуулагдаж, Дөрвөдийн хоёр аймаг, Алтайн урианхайн 7 хошуу, Торгууд 2 хошуу, Захчин, мянгад, өөлдийн нэжгээд хошуудыг захирч байжээ. Эрх мэдлийн хувьд Их Хүрээний амбантай адил байв. 1912 онд Олноо Өргөгдсөн Монгол Улсын их цэрэгт эзлэгдэж, Манжийн сүүлчийн амбанг хөөн гаргасан.
Улиастайн манж жанжны газар
засварлахУлиастайн манж жанжны газар нь зохион байгуулалт, эрх үүргийн хувьд Ар Монголын цэргийн хэргийг ерөнхийлөн захирсан томоохон газар байв. Улиастайн жанжны газрыг 1733 онд байгуулж “Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин” гэсэн тамга олгожээ. 1732 онд Зүүнгарын Галданцэрэн хааны Их Цэрэндондовоор удирдуулсан 30,000 их цэрэг гэнэт халдан довтолсны дараа байгуулсан. 1880, 1900 онд Улиастай хотод Халхын дөрвөн аймгаас татсан 2000 монгол цэргүүд бослого гаргаж байсан. 1912 онд манжийн амбанг хөөн явуулсан.
Их Хүрээний амбан
засварлахМанж Чин улсаас Ар Монголд байгуулсан засаг захиргааны томоохон газрын нэг нь Их Хүрээний сайдын газар юм. Их Хүрээний сайдын газрыг 1758 онд байгуулж, анхны сайдаар Манжийн хааны эфү Халхын ноён Санзайдоржийг томилсон боловч 1761 онд манж сайдыг давхар томилон суулгажээ. Сүүлдээ зөвхөн Манж юмуу, хятаджсан манж, монгол ноёдыг томилон суулгаж байсан. 1911 оны 12 сард сүүлчийн амбан Хөх хотын Түмэд гаралтай хятаджсан Саньдог хөөж явуулснаар, Манжийн ноёрхол төгсгөл болсон.
Холбоотой мэдээлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ 《御製五體清文鑑》volume 4. pp.1b