Норовын Алтанхуяг
Норовын Алтанхуяг нь Монгол Улсын улс төрч, тус улсын 27 дахь ерөнхий сайд юм. 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Монгол Улсын Их Сургуулийг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол Улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд Монгол Улсын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. 2008 онд Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон.
Норовын Алтанхуяг | |
Алтанхуяг сайд | |
Монгол | |
---|---|
2012.08.09 – 2014.11.05 (2 жил) | |
Өмнөх | Сүхбаатарын Батболд |
Дараах | Чимэдийн Сайханбилэг |
Монгол | |
1996–2000, 2008–2016, 2020- | |
Ардчилсан Намын дарга | |
2008 – 2014 (6 жил) | |
Өмнөх | Цахиагийн Элбэгдорж |
Дараах | Зандаахүүгийн Энхболд |
Овог нэр | Норовын Алтанхуяг |
Төрсөн | 1958 оны 1 сарын 20 |
Улс | Монгол |
Нам эвсэл | Ардчилсан Нам |
Гэр бүл | Анхны эхнэр Ганчимэг удаах эхнэр Х. Сэлэнгэ 1 хүү, 6 охинтой |
Сургууль | Монгол Улсын Их Сургууль |
Мэргэжил | Улс төрч, физикч |
Цахим хаяг | altankhuyag.parliament.mn |
2009 оны 10 сарын 28-нд ерөнхий сайд С. Баяр өвчний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажилласан.[1].
2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам амжилттай оролцож, хамгийн олон суудал авснаар тэрээр 8 сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан. 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Н. Алтанхуягийг үүрэгт ажлаас нь огцруулсан.
Эшлэл
засварлах- ↑ Badrakh (28 October 2009). "Parliament approves resignation of S.Bayar". BusinessMongolia.com. Татаж авсан: 31 October 2009.
Цахим холбоос
засварлахӨмнөх Батболд |
Монгол Улсын Ерөнхий Сайд 2012-2014 |
Дараах Сайханбилэг |