Дундад Иргэн Улс

Дундад Иргэн Улс (товчоор ДИУ; Хятад: 中華民國 Жунхуа миньгуо) буюу Бүгд Найрамдах Хятад Улс — 1912-1949 онд Хятад орныг эрхшээсэн Бүгд Найрамдах Улс байв.

Бүгд Найрамдах Хятад Улс
中華民國
1912–1949[a]
Бүгд Найрамдах Хятад улсын далбаа
Дээд тал: Туг
(1912–1928)
Доод тал: Туг
(1928–1949)
Дээд: Үндэсний Сүлд
(1913–1928)
Доод тал: Сүлд
(1928–1949)
Төрийн дуулал: 
Үндэсний тамга:
中華民國之璽
"Бүгд Найрамдах Хятад Улсын тамга"
(1929–1949)
Хяналтад байсан газар нутгийг (1946) хар ногооноор; нэхэмжилсэн ч хяналтгүй газар нутгийг цайвар ногооноор харуулав.
Хяналтад байсан газар нутгийг (1946) хар ногооноор; нэхэмжилсэн ч хяналтгүй газар нутгийг цайвар ногооноор харуулав.
Нийслэл
Томоохон хотШанхай
Албан ёсны хэлСтандарт Хятад хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэл
Албан бичиг
Шашин
Хятад дахь шашин шүтлэг
Ард түмний нэршилХятадууд[1]
Төр засагБүгд Найрамдах Хятад Улсын засгийн газар
Ерөнхийлөгч 
• 1912
Сунь Ятсен (анхны, түр)
• 1949–1950
Ли Зунрэнь (Эх газрын сүүлчийн, үүрэг гүйцэтгэгч)
Ерөнхий Сайд 
• 1912
Тан Шаои (анхны)
• 1949
Хө Инчинь (Эх газрын сүүлчийн)
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Хяналтын Юань
Хууль Тогтоох Юань
Түүх 
1911 оны 10 сарын 10[g]–1912 оны 2 сарын 12[h]
1 сарын 1 1912
• Бээжин дэх Бэйяны засгийн газар
1912–1928
1 сарын 10, 1920
1926–1928
1927–1948
1927–1936,
1945–1949[i]
1937 оны 7 сарын 7[j]– 1945 оны 9 сарын 2[k]
10 сарын 24, 1945
12 сарын 25, 1947
10 сарын 1, 1949
12 сарын 7 1949[a]
5 сарын 1, 1950[l]
Газар нутаг
191211,364,389 км2
19469,665,354 км2
Мөнгөний нэгж
Цагийн бүсUTC+5:30 - +8:30
Жолооны талбаруун[m]
Өмнө нь
Дараа нь
1912:
Чин улс
1916:
Хятадын эзэнт гүрэн
1945:
Японы Тайвань & Пэнхү
1921:
Монгол
1949:
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань)

Монгол Улсад энэ үед Гамин (Хятадын “хувьсгалт”) гэдэг нь Хятадын засгийн газар юм уу армийг хэлдэг байжээ.[2][3]

1912-1927: Бээжин

засварлах

1911 оны 10-р сарын 10-нд Үчангийн бослогоор эхэлсэн Шиньхайн хувьсгал газар авч 1912 оны 1-р сарын 1-нд Дундад иргэн улс байгуулагдсанаа тунхаглажээ. Хувьсгал 2-р сарын 12-нд Чин улсын сүүлчийн хаан Пүиг буулгаснаар Хаант засгаас татгалзаж Бүгд найрамдах засагт шилжээд 3-р сард Үндсэн хуулиа баталсан ба хятад, манж, монгол, хотон, төвөд таван ардын эв нэгдлийг бэлгэдэн таван өнгөт далбаатай болсон ч Төвөд, (ар) Халх Монгол орон Дундад Иргэн Улстай нэгэн зэрэг тусгаар тогтножээ.

 
Юань Шикай, Сунь Ятсен хоёрын зурагт хуудас
 
Жанждын бүлэглэл. 1925 он

1911 оны 11-р сарын 29-нд түр ерөнхийлөгч болсон Сунь Ятсен өмнөд-умардын тэмцлээс зайлсхийж Бээжинд суугаа Чин улсын жанжин асан Юань Шикайд зай тавьж өгсөн бөгөөд Юань Шикай 2-р сарын 15-нд Дундад Иргэн Улсын түр ерөнхийлөгч, 1913 онд ерөнхийлөгч, 1915 онд өөрийгөө «хаан» өргөмжилж олонд буруутгагдаад 1916 онд өвчнөөр өөд болжээ.

Сунь Ятсен гадаадад дөрвөн гараад өмнөдийн цэргийн жанждын дэмжлэгээр Гуандунд ирж 1919 онд Гоминдан буюу Үндэсний намыг дахин байгуулж Бээжин дэх Бэйянгийн засгийн газрыг эсэргүүцэх болов. Бэйянгийнхан дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан ба Версалийн гэрээнд дорой байсныг нь эсэргүүцэн их жагсаал өрнөж байв.

Марксизмын нөлөөгөөр феодалист эрх баригчийг эсэргүүцсэн үзэл нэвтэрч 1921 онд Хятадын эв хамт нам (ХКН) байгуулагдсан.

1927-1937: Наньжин

засварлах

Сунь овогт 1925 онд нас барахад Чан Кайши үйл хэргийг нь үргэлжлүүлэн 1926 онд умард нутаг руу цэрэг хөдөлгөв. 1928 онд Бэйянгийн засгийн газрыг унагаж Хятадыг нэг удирдлаганд оруулан нийслэлийг Наньжинд шилжүүлжээ.

Гоминдан нам капитализм, ардчилалд зорьсон ба Хятадын банк, бусад байгууллагууд үүсч 1932 онд баг тамирчдаа олимпод анх илгээж байжээ. Эхэндээ коммунистууд хамтран ажиллаж байсан боловч удалгүй Гоминдан (үндсэрхэг, хөрөнгөт ёс), Коммунист (ядуу ардын эрх, эв хамт ёс) хоёр хүчин үзэл таарахгүйн улмаас улсаа 1927-1936 онд Иргэний дайны байдалтай байлгав.

Үндсэрхэг засгийн газар Наньжин хавийн дорнод газар бүрэн нөлөөтэй байсан ба баруун хойд нутагт Хамилийн бослого, Хятад-төвөдийн дайн болж, Зөвлөлт Шинжаанд халдаж байв. Дорно умард нутгийг Япон эзэлж Манж-го улсыг үүсгэсэн байна.

1937-1945: Японтой дайтсан

засварлах
 
Японд эзлэгдсэн (улаан) 1940 он

Манжуурыг эзэлсэн япончууд Цагаан хэрмийн ар, Хятадын дорнод эргээр ахиулан эзлэх болов. 1937 онд Бээжин, Шанхай, Наньжинг дараалан буулгасан ба япон хүний тоо хятадуудаас харьцангуй цөөн байсны улмаас Дотор газар луу цөм нэвтэрч чадалгүй тогтосхийж, Наньжинд Ван Жинвэйгээр толгойлуулсан тоглоомын байдалтай Хятадын засгийн газар байгуулжээ. Тус засгийн газар нэр хүнд муу, идэвхгүй байсан.

Германаас зэвсэг техник авсан ч ДИУ Японыг бодвол механикжисан анги нэгтгэлгүй байв. Үндсэрхэг, коммунист хүчнүүд тус тусдаа японтой байлдаж байсан цаг үеийг Чан Кайши ерөнхийлөгч «Япон - арьсны өвчин, коммунистууд - зүрхний өвчин» хэмээн оношилжээ.

Япон Дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгсөний дараа Гоминдан Чунчингаас Наньжинд буцан төвхнөсөн ба Тайвань (1895), Манжуур (1932) зэрэг алдагдсан газар ДИУ-д эргэн иржээ.

1945-1949: Дайны дараа

засварлах
 
Иргэний дайн

Эх орноос нь японыг хөөхөд тусалсан Америк, Зөвлөлт хоёр дэмжиж буй үзлээрээ Хятадыг замнуулахын тулд Коммунист, Гоминдан хоёр намыг тус тусад нь дэмжиж хооронд нь дахин дайтуулсан. Хоёр хүчин 1945 онд энхийн гэрээ байгуулсан боловч 1946 оноос шууд дайтаж эхэлсэн. ХКН-ын Ардын чөлөөлөх цэрэг Японы олзолсон зэвсэг, ЗХУ-ын дэмжлэгтэйгээр улам бүр хүчирхэгжиж Шаньдунгийн хойгийг АНУ-ын хяналтаас салган авсан бол АНУ Гоминдан намын Үндэсний хувьсгалт цэрэгт нисэх хүчин, тэнгисийн цэргээр тусалж байлаа.

Ардын чөлөөлөх цэрэг 1949 оны 1 сард Жанчхүүгийн бэхлэлтийг эзэлж Бэйпин (өнөөгийн Бээжин), 4-р сард Наньжин, намар Гуанжоу, Чунчин, Чөндүг эзэлсэн бөгөөд 10 сарын 1-нд Мао Зэдун дарга Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг байгуулсаныг тунхаглаж Бээжин нийслэл хот болгожээ.

Чан Кайши Наньжингаас гараад хэдэн хотод суусны эцэст Тайвань арал руу дутаан сууж 12-р сарын 7-нд Тайбэйг түр нийслэлээр зарласан ба улсынхаа нэрийг хятад хэлээр хэвээр хадгалан явжээ. Хятадын иргэний дайны уршгаар 1927-1949 оны хооронд 2-3 сая хүн амь үрэгдсэн гэдэг.

Хятадын шинэ улс буюу БНХАУ Тайванийг өөртөө нэгтгэж чадаагүй бөгөөд одоо хүртэл Тайваньд ДИУ-аас шилжин суусан төр засаг оршсоор байгаа билээ.

Гадаад улстай зөрчилдөөн

засварлах
 
Умардын цэргийн эрхтэн (1912-1927)

Монгол Улс

засварлах
  1. Таван замын байлдаан
  2. Гурван замын байлдаан
  3. Нийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн нь
  4. Улаан хадны байлдаан
  5. Байтаг Богдын хилийн мөргөлдөөн

Япон Улс

засварлах
  1. Хятад-Японы хоёрдугаар дайн

Зөвлөлт Холбоот Улс

засварлах
  1. Дорнод хятадын төмөр замын зэвсэгт мөргөлдөөн
  2. Шинжаан ЗХУ-ын довтолгоо[permanent dead link]

Тэмдэглэл

засварлах
  1. 1949 онд тус улс оршин тогтнохоо болиогүй. Засгийн газрыг эх газрын Хятадын Наньжин хотоос Тайванийн Тайбэй руу нүүлгэн шилжүүлж, өнөөг хүртэл тэндээ байрласаар байна.
  2. Бүгд Найрамдах Хятад Улсыг 1 сарын 1-нд Наньжин хотод тунхагласан ба тухайн жилийн 3 сарын 10-нд Бээжинд шилжсэн.
  3. 1949 оны 4 сарын 23-аас засгийн газрыг эх газрын Кантон, Чунчин, Чөндү хотууд руу нүүлгэн шилжүүлсэн ба дараа нь 1949 оны 12 сарын 7-нд Тайбэйг түр нийслэлээр тунхагласан. Чөндүг 12 сарын 27-нд эзэлсэн.
  4. 1949 оноос хойш Дотоод хэргийн яамнаас хэвлүүлсэн газрын зураг дээр Наньжин хотыг хууль ёсны нийслэл гэж тэмдэглэсэн хэвээр байсан ба 1998 онд хэвлэлтийг зогсоосон юм.
  5. Наньжинг унасны дараа Хятад-Японы хоёрдугаар дайны үеэр дайны үеийн түр нийслэл байв.
  6. Хятад-Японы хоёрдугаар дайны үеэр дайны үеийн түр нийслэл байв.
  7. Вүчаны бослого эхэлсэн.
  8. Чин улсын сүүлчийн хаан Хэвт ёс хаан суудлаасаа бууж, Чин улсыг албан ёсоор татан буулгасан.
  9. Хятадын коммунист хувьсгал.
  10. Лугоуцяо гүүрний хэрэг явдал эхэлсэн.
  11. Дэлхийн 2-р дайны төгсгөлд Япон бууж өгсөн.
  12. Тусгаар Төвөдийг 1951 оны 5 сарын 23-нд БНХАУ-д нэгтгэсэн.
  13. 1946 оны хүртэл зүүн гарын хөдөлгөөнтэй байсан.
Өмнөх
Чин улс
Дундад иргэн улс
1912-1949
Дараах
БНХАУ
БНХУ
  1. Dreyer, June Teufel (17 July 2003). "The Evolution of a Taiwanese National Identity".. 
  2. ГАМИН
  3. "ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ". Archived from the original on 2022-08-12. Татаж авсан: 2022-08-12.