Хошууд
Хошууд бол Ойрадын нэгэн аймаг бөгөөд анхлан Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын цэргийн хошууч манлай ангийг бүрдүүлж байсан гэх аман түүхтэй юм. XV зууны үед Хасарын угсааны Өрөгтөмөр ноён харъяат албатаа дагуулан Ойрадын Тогоон тайшид дагаар орсноор Хошууд аймаг үүсчээ. XVI зууны үед дөрвөн Ойрадын холбоог Хошуудын ноёд захирч байлаа. XVII зууны үед Хошуудын зарим хэсэг Хөх нуур, Ижил мөрний эрэгт очиж суужээ. XVII зууны үед Хошуудын ноёд Ойрадын төрийн дээд эрхийг Чорос аймгийнханд алдсан боловч Хөх нуур, Төвөдийг захирсан Хошуудын хант улсыг байгуулж, оршин тогтносоор байжээ. XVIII зууны үед Хошуудын хант улс Зүүнгарын хаант улсын цэрэгт цохигдож мөхсөн бөгөөд Манжийн Чин улс Төвөдөөс Зүүнгарын цэргийг хөөн гаргаснаар Хөх нуур, Төвөдийн газар нутаг Манжийн Чин улсын захиргаанд оржээ. Түүний дараа Хошууд, Төвөдүүд Манжийн эсрэг бослого гаргасан боловч дарагджээ. XX зууны үед Хошуудууд Хятадын ДИУ болон БНХАУ-ын захиргаанд орсон юм. Хошуудууд одоо үед Хөх нуур, Төвөд, Алшаа, Эзний гол зэрэг газарт голлон нутаглах бөгөөд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Шинжаан-Уйгурын автономит нутаг, Монгол Улсын Ховд аймагт цөөн тоогоор оршин суудаг.
Literature
засварлах- Санчиров В. П. О Происхождении этнонима торгут и народа, носившего это название // Монголо-бурятские этнонимы: cб. ст. — Улан-Удэ: БНЦ СО РАН, 1996. C. 31—50. - in Russian
- Ovtchinnikova O., Druzina E., Galushkin S., Spitsyn V., Ovtchinnikov I. An Azian-specific 9-bp deletion in region V of mitochondrial DNA is found in Europe // Medizinische Genetic. 9 Tahrestagung der Gesellschaft für Humangenetik, 1997, p. 85.
- Galushkin S.K., Spitsyn V.A., Crawford M.H. Genetic Structure of Mongolic-speaking Kalmyks // Human Biology, December 2001, v.73, no. 6, pp. 823–834.
- Хойт С.К. Генетическая структура европейских ойратских групп по локусам ABO, RH, HP, TF, GC, ACP1, PGM1, ESD, GLO1, SOD-A // Проблемы этнической истории и культуры тюрко-монгольских народов. Сборник научных трудов. Вып. I. Элиста: КИГИ РАН, 2009. с. 146-183. - in Russian
- [hamagmongol.narod.ru/library/khoyt_2008_r.htm Хойт С.К. Антропологические характеристики калмыков по данным исследователей XVIII-XIX вв. // Вестник Прикаспия: археология, история, этнография. № 1. Элиста: Изд-во КГУ, 2008. с. 220-243.]
- Хойт С.К. Кереиты в этногенезе народов Евразии: историография проблемы. Элиста: Изд-во КГУ, 2008. – 82 с. ISBN 978-5-91458-044-2 (Khoyt S.K. Kereits in enthnogenesis of peoples of Eurasia: historiography of the problem. Elista: Kalmyk State University Press, 2008. – 82 p. (in Russian))
- [hamagmongol.narod.ru/library/khoyt_2012_r.htm Хойт С.К. Калмыки в работах антропологов первой половины XX вв. // Вестник Прикаспия: археология, история, этнография. № 3, 2012. с. 215-245.]
- Boris Malyarchuk, Miroslava Derenko, Galina Denisova, Sanj Khoyt, Marcin Wozniak, Tomasz Grzybowski and Ilya Zakharov Y-chromosome diversity in the Kalmyks at theethnical and tribal levels // Journal of Human Genetics (2013), 1–8.
- хошууд тухай видео