Израил

— «Израйль» гээд холбогдов —

Израил (еврей. ‏יִשְׂרָאֵל‏‎, араб. إِسْرَائِيل‎), албан ёсоор Израил Улс (еврей. ‏מְדִינַת יִשְׂרָאֵל‏‎ Медина́т Исраэ́ль, араб. دَوْلَة إِسْرَائِيل‎ Даула́т Исра’и́ль),— Газар дундын тэнгисийн зүүн эрэг дээр орших баруун Азийн орон. Хойд талаараа Ливан, зүүн хойд талаараа Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египет орнуудтай хиллэдэг бөгөөд өөрийн харьцангуй жижиг нутаг нь газар зүйн хувьд өөр өөр өвөрмөц онцлогтой. Баруун эрэг болон Газын зурвас ч мөн зэргэлдээ оршино. Израилын хүн амын ихэнх хувь нь Еврей үндэстэн бөгөөд дэлхийн цорын ганц еврей орон юм. Еврейчүүдээс гадна арабын Мусульманчууд, Христийн шашинтнууд, Друзе, Самари зэрэг үндэстэн, шашинтнууд оршдог.

Израил улс
ᠢᠰᠥᠷᠠᠢᠢᠯ ᠤᠯᠤᠰ
מְדִינַת יִשְׂרָאֵל (еврей)
دَوْلَة إِسْرَائِيل (араб)
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Төрийн сүлд
Төрийн дууллын нэр:
Еврей хэл: «הַתִּקְוָה» (Хатиква) — «Итгэл»

Дэлхийн тал бөмбөрцөг дэх Израилын байршил
Дэлхийн тал бөмбөрцөг дэх Израилын байршил
НийслэлEmblem of Jerusalem.svg Иерусалим
Том хот Тель-Авив, Хайфа
Албан хэл еврей
Ард түмэн 
(2010 он)
Израилын ард түмэн:
75% – еврей үндэстэн
21% – араб угсаатан
   4% – бусад ард түмэн
Олон түмэн 100% – Израилынхан
(Израил улсынхан)
Төр засаг Ардчилсан дэглэм, нэгдмэл
байгууламж
, парламентын
бүгд найрамдах засагтай
 -  Ерөнхийлөгч Реувен Ривлин (2014)
 -  Ерөнхий сайд Биньямин Нетаньяху (2009)
Улсын хурал «Кнессет» (Хурал)
Түүхт огноо
 -  1948-05-14 тусгаар тогтносон 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 20,770 / 22,072 км2 (144)
 -  Гадаргын ус (%) 2.12 хувь
Хүн ам
 -  Тооцоо (2019) 9,098,700 (99)
 -  Тооллого (2008) 7,412,200 
 -  Нягт сийрэг 421 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2014 оны тооцоо
 -  Нийт дүн 420.629 тэрбум $[1] 
 -  Нэг хүнд 24,143 $[1] 
ДНБ (Нэрлэсэн) 2014 оны тооцоо
 -  Нийт дүн 225.619 тэрбум $[1] (50)
 -  Нэг хүнд 12,950 $[1] 
ОТББИ (2008) 39.2 (дундаж) (66)
ХХИ (2010) 0.888[2] (маш сайн) (19)
Мөнгөний нэгж Шинэ израилын шекель (ILS)
Цагийн бүс ГЦ+2, зундаа ГЦ+3
Утас, домэйн +972 / .il
Нэр томъёо IL, ISR / Израил

Өнөөгийн Израил улс нь гурван мянга гаруй жилийн турш Иудаизмын хамгийн чухал ухагдахуунуудын нэг "Израилын нутаг" (Eretz Yisrael)-аас үндэстэй юм. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн Лиг нь "Еврей үндэстэнд өөрсдийн гэсэн орон" бүтээх зорилгоор Британийн Палестин дахь мандатыг баталжээ. 1947 онд НҮБ нь Палестины мандатыг еврей, араб хоёр улсад хуваахыг баталсан байна. Арабын Барилдлага нь энэ төлөвлөгөөг эсэргүүцсэн боловч 1948 оны 5 сарын 14-нд Еврейн түр засгийн газар Израилыг тусгаар тогтносныг мэдэгджээ. Дараа нь болсон Араб-Израилын дайнд Израил ялалт байгуулснаар энэ улсын хил хязгаарыг НҮБ-ын хуваах төлөвлөгөөнд зааснаас ч илүүгээр сунгажээ. Энэ явдлаас хойш зэргэлдээ орших олон араб оронтой мөргөлдөж, үр дүнд нь олон том дайн болсон бөгөөд энэ нь өнөө хүртэл үргэлжилсээр байна. Израил улс анх байгуулагдсанаас хойш, ялангуяа зэргэлдээ орших араб орнуудаас түүний хил хязгаар болон бүр оршин тогтнох эрх нь хүртэл зөрчилтэй тулгарч байна. Харин Израил нь Египет, Йордан зэрэг орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, Палестинчуудтай бүр мөсөн зохицолдох хэлэлцээр явуулсаар байна.

Израил нь төлөөллийн ардчилалтай бөгөөд парламентын системтэй, сонгох эрх нь хүн бүрт оногдоно. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израилын хууль тогтоох байгууллага нь Кнессет. ҮНБ-ээр тооцвол Израилын эдийн засаг нь дэлхийд 44-т орно. Хүний хөгжил, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, эдийн засгийн өрсөлдөөнөөрөө Ойрх Дорнодын орнуудад дээгүүр жагсдаг. Улсын нийслэл ба засгийн газрын байрлах газар нь Иерусалим бол эдийн засгийн төв нь Тел-Авив юм.

ЭтимологиЗасварлах

Их Британийн захирах эрх (мандат)-ын үед энэ газрыг бүхэлд нь Палестин (еврей: פלשתינה) гэж нэрлэдэг байв. 1948 онд тусгаар тогтнолоо зарлсаны дараа улс нь албан ёсоор Израил улс (еврей: מְדִינַת יִשְׂרָאֵל‎, Medīnat Yisrā'el [mediˈnat jisʁaˈʔel]; араб: دَوْلَة إِسْرَائِيل‎, Dawlat Isrāʼīl, [dawlat ʔisraːˈʔiːl]) хэмээх нэрийг авсан. Дараа нь бусад хүмүүс Эрэц Исраэль, Эвэр, Сион, Жудеа гэх мэт түүхэн болон шашны нэршилүүд санал болгосон боловч түтгэлзүүлж, Бен-Гурионы "Израиль" гэсэн нэр нь 6-3-ын харьцаатай дэмжигдсэн. Тусгаар тогтнолын эхний долоо хоногт засгийн газар нь Израилийн иргэндйг илэрхийлэхийн тулд "Израильчууд" гэсэн нэр томъёог сонгож, анх Гадаад харилцааны сайд Моше Шарет албан ёсоор хэрэглэсэн.

ТүүхЗасварлах

Үндсэн өгүүлэл: Израилын түүх

Балар эртний түүхЗасварлах

1,5 сая жилийн өмнө орчин цагийн Израилын газар нутаг дээр хүний амьдарч байсан мөрийг Галилей тэнгисийн хажууд байдаг Убейдиад олсон. Палеолитын бусад дурсгалт газрууд нь Табун, Кесем, Манотын агуй юм. Африкаас гадна олдсон орчин үеийн хүмүүсийн хамгийн эртний олдворуудыг 120,000 жилийн тэртээ одоогийн Израилийн хойд хэсэгт орших Схул, Кафзехаас олсон юм. МЭӨ 10-р мянганы орчимд Натуфийн соёл уг нутагт оршин тогтнож байжээ.

Эртний үеЗасварлах

Энэ газар нутгийн эртний үеийн түүх нь тодорхоогүй байна. Орчин үеийн археологийн судалгаа нь Торагийн Жошуагийн номонд гардаг еврейчүүдийн өвөг дээдэс нь Египетээс гарж Ханааныг эзэлсэн түүхийг үгүйсгэж, үүнийг еврейчуудийн үндэсний домог гэсэн. Хүрлийн зэвсгийн сүүлчийн үед (НТӨ 1550–1200) Ханааны ихэнх хэсэг нь Египетийн хаант улсад хүндэтгэл үзүүлж, хараат улс болов. Израильчуудын өвөг дээдсийг семит хэлтэй энэ нутгийн уугуул хүмүүс байсан гэж үздэг.

 
Иерусалимд оршдог том чулуун байгууламж

Самуелын дараа тэд өөрсдийн гэсэн хаантай болсон бөгөөд түүнийг Саул гэдэг байв. Тэрээр Израилчуудын удирдагч байлаа. Түүний дараа Давид хаан ширээнд суусан бөгөөд Израилын хаант улсыг МЭӨ 1000 оны үед байгуулан, нийслэлийг Иерусалим хэмээн зарлан тунхаглажээ. Түүний хүү Соломон хаан ширээнд суусан бөгөөд Иерусалим хот дахь анхны Ариун Сүмийг Бурханы алдарт зориулан барьсан байна. Соломон МЭӨ 928 онд насан өөд болсон бөгөөд түүнийг нас эцэслэсний дараа Хаант улс 2 хэсэг хуваагдан салж Хойд Хаант улсыг Израил хэмээж нийслэлийг Самари гэж зарласан бол, Өмнөд Хаант улсыг Иуда хэмээж нийслэл нь Иерусалим хэвээр үлдсэн юм.

Ассиричууд МЭӨ 722 онд Израилыг эзлэн авж, ард иргэдийг нь цөллөгт явуулсан бол МЭӨ 586 онд Вавилоны Эзэнт Гүрэн Иудаг эзлэн авж Вавилон руу цөлсөн. Гэвч Вавилон Персүүдэд эзлэгдсэний дараа Иудачуудыг нутагт нь буцааж хагас хараат байдалтай захирч байв. Үүний дараа Грек болон Ромын эзэнт гүрэн энэхүү дэглэмийг уламжлан захирч байлаа.

МЭ 70 оны үед Ромын цэргүүд Иерусалим уруу дайран давшсаар Иерусалим хот болон Ариун сүмийг сүйтгэн шатаагаад явсан юм. Үүний дараа МЭ 132 Ромын цэргүүд дахин ирж еврейчүүдийг хайр найргүй хядсан бөгөөд энэ бүхний дараа маш цөөхөн тооны еврейчүүд үлдсэн юм. Бага тооны еврейчүүд Израилын нутагт амьдарч, бусад нь өөр улс орон луу дүрвэн амьдарч байв. Энэ дүрвэлт, дайжилтийг еврейчүүд Диаспора гэж нэрлэж байв.

Олон еврейчүүд дахин Галил (Израилын нэгэн аймаг) уруу нүүсэн. МЭ 2-4 зууны үед еврей багш нар еврей номууд болох Мишна, Талмуд зэрэг чухал номуудыг дахин бичсэн.

Одоогийн Израилын нутагт олон улс дайн дажин үймээн самууныг тарьж явсаар МЭ 635 онд Византын Эзэнт Гүрэн, дараа нь арабчууд эзлэн авч 1516 он хүртэл байсан бөгөөд үүний дараа Османы Эзэнт Гүрэн 20-р зууныг хүртэл ноёрхож байлаа.

Израил улс газар нутаг, хүн ам багатай хэдий ч олон томоохон дайнд ялалт байгуулсаар ирсэн хүчирхэг улс юм. Еврей үндэстэн Нобелийн шагналтнаараа тэргүүлдэг ба Дэлхийн эдийн засгийг тэд атгаж байна.

1917-1948 оны түүхЗасварлах

1947 онд НҮБ-ын шийдвэрээр Палестиныг Араб, Еврей хоёр улс болгосон. Үүнийг нь арабууд маш ихээр эсэргүүцэв. 1948 онд Израил улс тусгаар тогтнолоо зарласнаас ердөө хэдхэн хоногийн дараа арабын 5 улсын цэрэг Израил руу довтлон Израил-Арабын дайн эхэлжээ.

Дайн самуунЗасварлах

Дэлхийн 2-р дайнд оросуудаас ч илүү хүнд бэрх нөхцөлийг туулсан ард түмэн бол еврей үндэстнүүд билээ. Дэлхийн 1-р дайнд ялагдсаны дараа Герман улс ихээхэн хэмжээний төлбөрт унаж ард иргэд үгүйрэн хоосорч, эдийн засаг сулран доройтож байхад гагцхүү еврейн гэр бүлүүд баян цатгалан байж, Германы эдийн засагт томоохон массыг эзэгнэж байсан нь үндсэрхэг үзэлт Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намыхныг ард түмэн дэмжихэд нэгэн түлхэц болсон байна. 1921 оноос нацист намын удирдагчаар Адольф Хитлер тодорч, 1933 он гэхэд Германы канцлер болон, улмаар өөрийн тоталитарыг байгуулсан нь 6 сая еврейг аймаглан устгах (Холокост), 17 сая энгийн иргэнийг системчлэн хороох урьдчилсан нөхцөл болжээ.

ЦэрэгжилтЗасварлах

Израил улсын оршин тогтнол нь өөрөө ардаасаа олон асуудал бэрхшээлийг дагуулж бий болсон бөгөөд 2 ч удаа арабын улс орнуудтай холбоотнуудын дэмжлэгтэйгээр байлдаж ялж ирсэн түүхтэй. Өдгөө тэд 18 нас хүрээд хуулийн дагуу доод тал нь 2-3 жил цэргийн алба хаах ёстой. Жилд 1 удаа анги нэгтгэлээрээ цуглаж хилийн манаанаас өгсүүлээд, байлдааны ажиллагаа хүртэл бүхий л цэргийн үйл ажиллагаануудаас аль нэгэнд нь оролцдог тул иргэн бүр нь нас, хүйс үл харгалзан бэлтгэл цэрэг, байлдааны чадавхтан байдаг аж.

Орчин үеЗасварлах

Тарж бутарсан еврейчүүд өөрсдийн гэсэн эх нутагтай болохыг хүсэж байв. 1880 оны үед Еврей үндэстний Сионизм (Израил уруу буцах үзэл) үүсэв. 1948 оны 5 сарын 14-ний өдөр Их Британи Палестины бүс нутгийг удирдлагадаа байлгахаа больсон бөгөөд еврейчүүд өөрсдийн нутгаа эргүүлэн авч Израил гэх хуучин нэрээрээ улсаа дахин шинээр байгуулжээ.

Израилд тухайн хүний их сургуулийн боловсрол армийн албаны түүхээс нь чухал байж чаддаггүй гэхэд хилсдэхгүй агаад ажилд орох ярилцлага бүр дээр асуудаг чухал асуултын нэг бол “Цэрэгт хаана алба хаасан бэ” гэдэг асуулт юм.

Израилчууд цэргийн албаа хаачхаад дараа нь их, дээд сургуульд сурдаг агаад төгсөх үес 25 нас хүрнэ. Зарим нь эрдмийн зэрэгтэй, тэрчлэн олон залуус гэр бүлтэй болсон байдаг аж.

Иймээс Израилд туршлага, үзэл бодол, ухаан суух нь харьцангуй залуу насанд ирдэг байна. Израил залуусын 45 хувь нь их, дээд сургуулийн боловсролтой болдог нь дэлхий дээр хамгийн өндөр хувь үзүүлэлт.

ГазарзүйЗасварлах

Израил нь хойд талаараа Ливан, Сири, зүүн талаараа Йордан, баруун өмнөд талаараа Египеттэй хиллэдэг.

ЗасаглалЗасварлах

Израил нь парламентын засаглалтай улс. 18 хүрсэн иргэн бүр сонгууль санал өгөх эрхтэй. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд бөгөөд Израилын хууль тогтоох байгууллага нь Кнессет. Кнессет нь 120 гишүүнтэй. 4 жил тутамд сонгодог. Кнессет нь хууль тогтоох, үндэсний аюулгүй байдал зэргийг хариуцдаг.

ЭшлэлЗасварлах

  1. 1.0 1.1 1.2 1.3 Олон Улсын Валютын Сан."Хасаг улс".
  2. "2014 Human Development Report Summary". (PDF)