Нетания (еврей. נְתַנְיָה) нь Израилын Төв тойргийн хойд хэсэгт оршдог хот. Энэ хот нь Тел-Авив хотоос хойд зүгт 30 км, Хайфа хотоос өмнө зүгт 56 километрийн зайд оршдог. Нетания хотыг 20-р зууны эхэн үеийн Америкийн алдарт еврей худалдаачин, хүмүүнлэгийн зүтгэлтэн Натан Штраусын нэрээр нэрлэжээ.

Нетания
נְתַנְיָה
Еврей галиглал
 • ISO 259Netanya
Нетания далбаа
Нетания, Төв Израил
Нетания
Нетания
Израил дахь байршил
Нетания, Израил
Нетания
Нетания
Нетания (Израил)
Солбицол: 32°19′43″N 34°51′24″E / 32.32861°N 34.85667°E / 32.32861; 34.85667Солбицол: 32°19′43″N 34°51′24″E / 32.32861°N 34.85667°E / 32.32861; 34.85667
Улс Израил
ДүүрэгТөв
Байгуулагдсан1929 оны 2 сарын 18
Засаг захиргаа
  Хотын даргаМириам Файерберг-Икар
Газар нутаг
  Нийт34.75 км2 (13.42 бээр2)
Хүн ам
 (2022)[1]
  Нийт228,204
  Нягтрал6,600/км2 (17,000/бээр2)
Нэрийн утгаНатан Штраусын нэрээр нэрлэсэн

14 км урттай наран шарлагын газар нь уг хотыг жуулчдын дунд алдартай болгосон. 2019 онд энэ хотод 221,353 хүн оршин сууж байна, Израилд хэмжээгээрээ 7-д ордог. Нетания хотоос 10 км-ийн зайд оршдог хотын бүс нутагт амьдардаг 150 мянган хүнд энэ хот бүс нутгийн төв болдог. Хотын даргаар Мирьям Файерберг ажиллаж байна.

Түүх

 
Ционы гудамж, Нетания, 1939 он

Нетанияг Зихрон-Яаковд байрладаг Бней-Биньямин нийгэмлэгийн гишүүд байгуулсан. Хотыг Мэйси Их Дэлгүүрийн эзэмшигч[2], Нью-Йорк хотын цэцэрлэгт хүрээлэнгийн комиссар, Нью-Йорк хотын эрүү мэндийн удирдах зөвлөлийн ерөнхийлөгч Натан Страусын[3] нэрээр нэрлэсэн. "Нетанияг тэдэнд мөнгө ханвилана гэж найдан Страусын нэрээр нэрлэсэн. Страус тэдэнд өгөх мөнгө байхгүй гэж хэлэхэд сэтгэлээр унасан ч хотын нэрийг үлдээхээр шийдсэн." Нетания хотыг барих төслийн санхүүжилтийг Итамар Бен-Ави, Овед Бен-Ами нар АНУ-д хандив авч цуглуулсан. 1928 онд Бней-Бинямин, Ханотеа нарын гишүүд 350 акр (1.4 км2) газрыг Умм-Халедаас худалдаж авсан.

 
Ган Хамелех, 1940 он

1928 оны 12 сарын 14-нд Моше Шакедаар ахлуулсан баг уг газарт худаг ухаж эхэлсэн. 1929 оны 2-р сард ус олдсоны дараа анхны 5 суурьшигч уг газарт нүүж ирсэн. Дараагийн долоо хоногуудад оршин суугчдын тоо нэмэгдэж эхэлсэн. 1929 оны Палестины үймээн самууны үед хотын хөгжил саатсан. Гэхдээ 9-р сар гэхэд суурийн тавьсан байсан 10 байшингийн барилгын үйл ажиллага эргэн эхэлсэн.

1930 онд анхны цэцэрлэг нээгдсэн ба 1931 онд анхны сургууль нээгдсэн. 1931 оны Палестины хүн амын тооллогоор Нетанияд 253 хүн амьдарч байсан. 1933 онд Британийн архитектор Клиффорд Холлидей Нетанияг аялал жуулчлалын хот болгох төлөвлөгөө гаргасан. Холлидей мөн Яфо, Тибери, Лидда, Рамла хотуудын төслүүдийг гаргасан[4]. Анхны хотын төлөвлөгөө нь хотыг 3 хэсэгт хувааж, далайн эргийн дагуу аялал жуулчлалын дүүрэг, төв хэсэгт орон сууц, фермерийн аж ахуй, худалдаа, зүүн хэсэгт хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл байрлуулах байв. Тэр жил Нетанияд анхны зочид буудал болох Тел-Авив зочид буудал нээгдсэн ба Бен-Цион, Гева хорооллууд байгуулагдсан.

1934 онд хууль бус 350 цагаачид Нетаниягийн эрэг дээр газардсны дараа суурин нь томорсоор байв. Эдгээр үйл ажиллагаанууд нь 1939 он хүртэл үргэлжилсэн ба 17 хөлөг онгоц хотын ойролцоо газардсан бөгөөд хотын оршин суугчид цагаачидад тусалж байв. 1934 онд хөдөө аж ахуй хөгжиж байх үед Примазон компани анхны үйлдвэрээ нээж, жимс, ногооны нөөц үйлдвэрлэж эхэлсэн. Энэхүү үйл явдлын дараа хотод анхны аж үйлдвэрийн бүс байгуулагдсан.

1937 онд худалдааны шинэ төв болон Нетания, Тел-Авив, Хайфа хотуудыг холбох замын суурийг тависан. 1939 онд Ашер Даскалл, Цви Розенберг нар Палестины анхны алмазан өнгөлгөөний үйлдвэр болох Офирийн алмаазан өнгөлгөөний үйлдвэрийг байгуулсан[5][6]. 1940 онд Британийн Мандатийн засгийн газар Нетанияг орон нутгийн зөвлөлөөр тодорхойлж даргаар Овед Бен-Амиг томилсон. 1944 онд Нетанияд 4,900 хүн амьдарч байв. 1945 онд Нетанияд анхны их сургууль нээгдсэн.

Палестин дахь еврейчүүдийн бослогын үеэр еврейчүүдийн нууц бүлэглэл Иргун Нетанияд байрлаж байсан Британийн цэрэг, цагдаагийн хүчний эсрэг дайралт хийсэн. Иргуний гурван цэргүүдэд цаазын ял оноосны дараа Иргун хоёр түрүүчийг хулгайлж, орхигдсон үйлдвэрт нуужээ. Британичууд Нетания болон ойр орчмын газарт цэргийн байдал зарласан. Британийн арми хотод нэгжлэг хийж, оршин суугдчаас байцаалт авсан амжилтгүй болсон юм. Иргуний гурван цэргийг дүүжэлсний дараа үйлдвэрт нуусан хоёр түрүүчийг дүүжилж, дараа нь улбар шар төгөлд дахин дүүжилсэн юм[7].

1947 оны 11-р сард Нетаниягаас Иерусалим хот руу хөдөлсөн автобус Петах-Тиквад халдлагад өртсөн. 1948 онд Нетанияг Британийн цэргийн хүчин орхиж, 1948 оны Араб-Израилын дайны дараа Нетанияд томоохон цэргийн бааз байгуулагдсан. 1948 оны 12 сарын 3-нд бүс нутагт байлдаан намжсаны дараа Нетания нь хотын статус авсан бөгөөд шинээр байгуулагдсан Израил улсын хамгийн анхны хотын статус авсан хот юм. Ойролцоо оршдог хэд хэдэн суурингууд болох Рамат-Тиомкин, Эйн-Хатхелет, Пардес-Хагдуд, Рамат-Ифраим нар Нетанияд нэгдсэн юм. Тэр үед Нетанияд 11,600 хүн амьдарч байсан. 1949 онд Кирьят-Элиезер-Каплан аж үйлдвэрийн бүс нээгдэж, 1944 онд байгуулагдсан Неве-Итамар суурин Нетанияд нэгдсэн[8][9].

1953 онд Нетания төмөр замын өртөө нээгдсэн. 1955 онд Нетаниягийн хүн ам 31,000 хүрсэн. Кирьят-Санц шашны хорооллын суурь 1956 онд тавигдсан. Израилын хамгийн анхны хөрөнгийн бирж Нетанияд байгуулагдсан. 1961 он гэхэд хотын хүн ам 41,300 хүртэл өссөн.

Зургаан өдрийн дайны үеэр 1967 онд Нетания нь Йорданы их бууны цохилтонд өртөж, Йорданы онгоцууд Нетаниягийн ойролцоо байлдааны ажиллагаа хийсэн ч амжилт олоогүй юм.

Нетания 1972 онд 71,100 хүн амтай байсан. Ланиадо эмнэлэг 1975 онд үүд хаалгаа нээж, дараа дараагийн жилүүдэд өргөжин тэлсээр байв. 1983 онд хотын хүн ам 102,300 хүртэл өссөн. 1982, 1985 онд тус тус гарсан хотын хоёр ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны талбайг шинэ стандартаар хамгийн багадаа 100 метр квадрат болгон заасан юм. Далайн эргийн дагуу зочид буудлын салбар хөгжиж, үүний улмаас аялал жуулчлал хөгжсөөр байв. 1980-аад оны аялал жуулчлалын оргил үед Нетания Израилын аялал жуулчлалын 10%-ийг эзэлж байв. Энэ нь хотын цэцэглэн хөгжиж байсан алмазын аж үйлдвэртэй хамт хотыг "аялал жуулчлал ба алмазын хот" гэж нэрлэхэд хүргэсэн.

1990-ээд оны үед хуучин Зөвлөлт Холбоот Улсаас ирсэн олон тооны цагаачид Нетания хотод суурьшиж, хотын хүн амыг маш ихээр тэлж, улмаар орон сууцыг томоохон хэмжээгээр барьж байгуулахад хүргэсэн.

2000, 2010-аад онуудад францын еврейчүүд Израил руу цагаачилж эхэлсэн ба ихэнх нь Нетанияд суурьшиж хотын соёлд нөлөөлсөн юм.

Хүн ам

Түүхэн хүн ам
ОнХүн ам±% p.a.
19295—    
1931100+347.21%
194811,600+32.26%
195531,000+15.08%
196141,300+4.90%
197271,100+5.06%
1983102,300+3.36%
1995146,100+3.01%
2008179,000+1.57%
2012192,200+1.79%
2015207,946+2.66%

2019 онд Нетания хотод 221,353 хүн оршин сууж байв. Хүн амын нягтрал нь нэг хавтгай дөрвөлжин км талбайд 7,115 хүн байна. 2035 онд хотын хүн ам 320,000 болно гэж тооцооллож байна[10].CBS-ээс 2001 онд явуулсан судалгаагаар хүн амын 99.9% нь еврей үндэстэн бүрдүүлж байна. Зөвхөн 2001 онд хотод 1546 цагаачид ирж суурьшжээ. 2001 онд хотын хүн амын 78.800 эрэгтэй, 84.900 эмэгтэй байсан ба 31,1% 19 ба түүнээс доош насныхан, 15.3% 20-29 насны хооронд, 17.2% 30-44 хооронд, 17.4% 45-59 хооронд, 4.2% 60-64, 14.9% 65 ба түүнээс дээш насныхан бүрдүүлж байсан.

Нетаниягийн оршин суугчдыг гарал үүслээр нь ялгавал Европ болон Америкаас 63,800, Хойд Африкаас 30,200, Азиас 18,100, Этиопоос 10,500, Израилаас 38,100 хүн гаралтай байсан. 2008 онд Нетания хотын хүн амын 90,200 нь Израилд төрсөн ба 71,300 нь гадаадад төрсөн байсан. Израил дахь Этиопын еврейчүүдийн нэлээд хэсэг нь Нетания хотод суурьшсан бөгөөд энэ хотод 10500 гаруй этиопын еврей иргэн оршин суудаг. Нетания бол Израилын Перс еврей иргэдийн төв юм.

2000 оны байдлаар хотод 58.897 цалинтай ажилчид, 4671 хувиараа хөдөлмөр эрхлэгчид байсан. 2000 оны байдлаар хотын цалинтай ажилчдын сарын дундаж цалин 4,905 NIS байсан. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дундаж орлого 6379 байна. Ажилгүйдлийн тэтгэмж авдаг 3293, орлогын баталгаа авдаг 14963 хүн байна.

Эдийн засаг

 
Найми худалдааны төв

Нетания хот дахь аж үйлдвэрлэл нь 4 аж үйлдвэрийн бүсэд хуваагддаг. Хотын өмнөд хэсэгт эдгээрээс хамгийн сүүлд байгуулагдсан нь байдаг ба тэнд Израилд нээгдсэн IKEA-ийн анхны салбар, Ceedo, LogiTag зэрэг олон технологийн компани байрладаг. Аялал жуулчлал нь Нетаниягийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг ба хотод 1452 өрөөтэй 19 зочид буудал байрладаг. Энэ салбар нь дунджаар 589 ажлын байр бий болгодог аж. Нетаниягийн далайн урт эрэг ба олон наран шарлагын газар нь амралтын салбарыг бий болгосон бөгөөд энэ нь амралтын зочид буудал, зоогийн газар, худалдааны төвүүд нээгдэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Тээвэр

Нийтийн тээвэр

 
Нетания Сапир төмөр замын буудал

Нетания хотын нийтийн тээвэр нь автобус, төмөр зам, такси дээр суурилдаг.

Нетания төмөр замын өртөө нь хотын төвд, 2-р хурдны замын зүүн талд байрладаг. Нетания Сапир төмөр замын буудал нь Полег аж үйлдвэрийн бүсэд байрладаг. Нетаниягаас өмнөд зүгт байрладаг Бейт-Йехошуа хотын мошавт орших Бэйт-Йехошуа галт тэрэгний буудал нь өмнөд Нетания болон Полег аж үйлдвэрийн бүсэд хүрэхэд тохиромжтой. Нетания хотоос Тел-Авив, Биньямина, Хадера, Герцлия, Лод, Реховот, Ашдод, Ашкелон болон бусад хотууд руу шууд галт тэрэг явдаг.

Egged автобус нь Нетания хотын төв автобусны буудлаас Иерусалим, Хайфа, Эйлат болон бусад чиглэлд явдаг. Ихэнх хорооллууд нь төв автобусны буудлаар дамжин өнгөрөх шаардлагагүйгээр Тел-Авивтай шууд холбогддог. Тел-Авивыг Израилын хойд хэсгээр холбосон хурдны 2-р зам нь Нетаньяг Назарет, Тибери, Кирьят-Шмона болон бусад олон хойд чиглэлүүдтэй шууд холбодог. Метрополин нь Тел-Авив, Бней-Брак болон Хадера зэрэг хотуудын автобусын үйлчилдэг хянадаг. Зарим бүс нутгийн автобусны үйлчилгээг Egged компани ажиллуулсаар байна. Хот доторх тээвэрлэлт нь Egged Ta'avura автобусны шугам болон Шай Ли үйлчилгээний такси дээр суурилдаг.

Эшлэл

  1. "Орон нутгийн статистик". Израилын Статистикийн төв товчоо. Татаж авсан: 2024-03-21.
  2. "Nathan Straus", Encyclopaedia Britannica Online, 2012, <http://www.britannica.com/EBchecked/topic/568492/Nathan-Straus> (retrieved on February 7, 2012)
  3. Benton, William (1974). The New Encyclopædia Britannica. Vol. 7. Encyclopædia Britannica (UK) Ltd. p. 270. ISBN 0-85229-290-2.
  4. Yacobi Haim (2009). The Jewish-Arab city: spatio-politics in a mixed community. ISBN 9780203879696.
  5. "Oved Ben Ami - was awarded the title of Diamond Industry Dignitary". Israeli Diamond.
  6. "The 30s At The Israeli Diamond Industry". Israeli Diamond.
  7. Bell, Bowyer J.: Terror out of Zion (1976)
  8. "Archived copy". Эх хувилбараас архивласан: Наймдугаар сар 26, 2017. Татаж авсан: Наймдугаар сар 26, 2017.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  9. "Archived copy". Эх хувилбараас архивласан: Наймдугаар сар 26, 2017. Татаж авсан: Наймдугаар сар 26, 2017.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  10. "Netanya 2035 Metropolitan Core Outline Plan". www.netanya.muni.il. Эх хувилбараас архивласан: 2019-01-06. Татаж авсан: 2021-02-13.