Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс
Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс нь улс төрийн эрх мэдлийг электоратаас парламентад итгэл хүлээлгэн өгдөг бүгд найрамдах засаглалын хэлбэр бүхий нэгдмэл улс юм.
Нэгдмэл парламентын бүгд найрамдах улсын жагсаалт
засварлахУлс | Өмнө нь | Парламентын БНУ болсон огноо | Төрийн тэргүүнийг хэн сонгодог | Парламентын бүтэц |
---|---|---|---|---|
Албани | Нэг намын улс[1] | 1991 | Парламент, олонхоор[1] | Нэг танхимт |
Армени | Холимог бүгд найрамдах улс | 2018 | Парламент, олонхоор | Нэг танхимт |
Бангладеш | Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс | 1991[note 1] | Парламент | Нэг танхимт |
Барбадос | Үндсэн хуульт хаант засаг | 2021 | Парламент, гуравны хоёрын саналаар | Хоёр танхимт |
Болгар | Нэг намын улс | 1989 | Шууд сонгууль, хоёр шатны системээр | Нэг танхимт |
Ботсвана | Британийн протекторат (Бечуаналандын протекторат) | 1966 | Парламент, олонхоор | Нэг танхимт |
Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань) | Нэг намын цэргийн дарангуйлал | 1946[note 2] | Сонгуулийн зөвлөл, сонгогчид шууд сонгодог | Гурван танхимт |
Вануату | Британи–Францын кондоминиум (Шинэ Хэбрид) | 1980 | Парламент болон нутгийн зөвлөлийн дарга нар, олонхоор | Нэг танхимт |
Грек | Цэргийн дарангуйлал; Үндсэн хуульт хаант засаг | 1975 | Парламент, олонхоор | Нэг танхимт |
Доминика | Их Британийн холбоот улс | 1978 | Парламент, олонхоор | Нэг танхимт |
Израил | Британийн протекторат | 1948 | Парламент, олонхоор | Нэг танхимт |
Ирланд | Үндсэн хуульт хаант засаг (Британийн Доминион) | 1949[note 3] | Шууд сонгууль, хоёр дахь шатны санал хураалтаар | Хоёр танхимт |
Исланд | Өмнө нь Данийн нэг хэсэг байсан; Үндсэн хуульт хаант засаг | 1944 | Шууд сонгууль | Нэг танхимт |
Итали | Үндсэн хуульт хаант засаг | 1946 | Парламент, үнэмлэхүй олонхоор | Хоёр танхимт |
Кирибати | Протекторат | 1979 | Шууд сонгууль | Нэг танхимт |
Латви | Нэг намын улс (ЗХУ-ын нэг хэсэг) | 1991[note 4] | Парламент | Нэг танхимт |
Ливан | Протекторат (Ливаны Францын мандат) | 1941 | Парламент | Нэг танхимт |
Маврики | Үндсэн хуульт хаант засаг | 1992 | Парламент, олонхоор | Нэг танхимт |
Мальта | Үндсэн хуульт хаант засаг | 1974 | Парламент, олонхоор | Нэг танхимт |
Маршаллын арлууд | НҮБ-ын итгэмжлэгдсэн нутаг (Номхон далайн арлуудын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэрийн нэг хэсэг) |
1979 | Парламент | Хоёр танхимт |
Молдав | Холимог бүгд найрамдах улс | 2001 | Парламент, тавны гуравны саналаар | Нэг танхимт |
Монтенегро | Нэг намын улс (Югослав, дараа нь Серби ба Монтенегрогийн нэг хэсэг) |
1992 | Шууд сонгууль, хоёр шатны системээр | Нэг танхимт |
Науру | Австралийн итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр | 1968 | Парламент | Нэг танхимт |
Өмнөд Африк | Үндсэн хуульт хаант засаг | 1961 | Парламент, олонхоор | Хоёр танхимт |
Сан-Марино | Автократ (Ромын эзэнт гүрний нэг хэсэг) | 301 | Парламент | Нэг танхимт |
Серби | Нэг намын улс (Югославын нэг хэсэг) | 1991 | Шууд сонгууль, хоёр шатны системээр | Нэг танхимт |
Сингапур | Үндсэн хуульт хаант засаг (Малайзын нэг хэсэг) | 1965 | Шууд сонгууль (1993 оноос) | Нэг танхимт |
Словак | Нэг намын улс (Чехословакийн нэг хэсэг) | 1989 | Шууд сонгууль, хоёр шатны системээр (1999 оноос; өмнө нь парламент) |
Нэг танхимт |
Словени | Нэг намын улс (Югославын нэг хэсэг) | 1991 | Шууд сонгууль, хоёр шатны системээр | Хоёр танхимт |
Суринам | Цэргийн дарангуйлал | 1987 | Парламент, олонхоор | Нэг танхимт |
Тринидад ба Тобаго | Үндсэн хуульт хаант засаг | 1976 | Парламент | Хоёр танхим |
Умард Македон | Нэг намын улс (Югославын нэг хэсэг) | 1991 | Шууд сонгууль, хоёр шатны системээр | Нэг танхимт |
Унгар | One-party state | 1990 | Парламент, үнэмлэхүй олонхоор | Нэг танхимт |
Фижи | Цэргийн дарангуйлал | 2014 | Парламент, олонхоор | Нэг танхимт |
Финланд | Холимог бүгд найрамдах улс | 2000 | Шууд сонгууль, хоёр шатны системээр | Нэг танхимт |
Хорват | Холимог бүгд найрамдах улс | 2000 | Шууд сонгууль, хоёр шатны системээр | Нэг танхимт |
Чех | Нэг намын улс (Чехословакийн нэг хэсэг) | 1989 | Шууд сонгууль, хоёр шатны системээр (2013 оноос; өмнө нь парламент, олонхоор) |
Хоёр танхимт |
Эстони | ЗХУ-д эзлэгдсэн (нэг намын улс) | 1918[note 5] | Парламент, гуравны хоёрын олонхоор | Нэг танхимт |
Мөн үзэх
засварлахТэмдэглэл
засварлах- ↑ Өмнө нь 1971-1975 оны хооронд парламентын бүгд найрамдах улс байсан.
- ↑ 1991 оны 5 сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Улсын Үндсэн хуулийн нэмэлт заалтууд батлагдаж, холимог засаглалын тогтолцоод үр дүнтэй шилжсэн. Бүгд Найрамдах Хятад Улсын засгийн газар нь 1949-50 онд Хятадын иргэний дайнд Хятадын Коммунист Намд ялагдаж Тайвань арал руу ухарснаар, 1949-1987 оны үед де-факто нэг намын улс болсон.
- ↑ 1922-1949 оны Ирландын төрийн тэргүүн.
- ↑ Латви улс өмнө нь 1921-1934 онд тухайн үеийн ерөнхий сайд Карлис Ульманис төрийн эргэлт хийж засгийн эрхийг авахаас өмнө парламентын бүгд найрамдах улс байсан юм. 1940 оны 6-р сард Латви улсыг ЗХУ эзлэн авч, өөртөө нэгтгэсэн.
- ↑ Эстони өмнө нь 1918 оноос 1938 он хүртэл парламентын бүгд найрамдах улс байсан бөгөөд тэр үед илүү ерөнхийлөгчийн тогтолцоотой шинэ үндсэн хууль батлагдсан; тус улсыг 1940-41 онд (мөн 1944-91 онд) ЗХУ-д эзэлж, өөртөө нэгтгэсэн.