Израил Улсын Ерөнхий Сайд

Израил Улсын Ерөнхий Сайд (еврей. רֹאשׁ הַמֶּמְשָׁלָה‎; араб. رئيس الحكومة‎) — нь Израил улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд засгийн газрыг толгойлдог.

Израил Улс
Emblem of Israel.svg


Израил Улсын
улс төр ба засаглал



Израил нь төрийн тэргүүнээр ерөнхийлөгч ажилладаг бүгд найрамдах улс юм. Гэсэн хэдий ч ерөнхийлөгч голдуу ёслолын үүрэг гүйцэтгэдэг; ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлийг эзэмшдэг. Ерөнхий сайдын албан ёсны өргөө нь Иерусалим хотод байрладаг Бейт-Агион юм. Одоогийн ерөнхий сайдаар Ликуд намын Биньямин Нетаньяху ажиллаж байна.

Кнессетийн сонгуулийн дараа ерөнхийлөгч нь намын даргуудаас хэнийг ерөнхий сайд болохыг дэмжиж буйг асуусны дараа сонгогдсон нэг кнессетийн гишүүнийг ерөнхий сайдын нэр дэвшигчээр сонгдог. Нэр дэвшсэн хүнд 42 хоногийн хугацаанд эвсэл байгуулах боломж өгөгддөг. Дараа нь тэрээр засгийн газрыг танилцуулж, Ерөнхий сайд болохын тулд Кнессетийн олонхийн саналыг авах ёстой. Бодит байдал дээр ерөнхий сайд нь засаглаж буй эвслийн хамгийн том намын удирдагч байдаг. 1996-2001 оны хооронд Ерөнхий сайдыг Кнессет биш иргэд сонгуулиар сонгож байсан.[1]

Ерөнхий сайд нарын жагсаалтЗасварлах

ЭшлэлЗасварлах

  1. Basic Law: The Government (2001) Sections 7a, 13d.