Улс төрийн нам (англи. A political party, орос. Политическая партия, франц. Un parti politique, испани. Un partido político, герман. Eine politische Partei ) - Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн албан ёсны нэгдэл юм. Улс төрийн нам нь тухайн улсын сонгуульд нэр дэвшигчидээ өрсөлдүүлэх ажлыг зохицуулдаг байгууллага юм. Намын гишүүд улс төрийн талаар ижил төстэй үзэл бодолтой байх нь түгээмэл бөгөөд намууд тодорхой үзэл суртал, бодлогын зорилтуудыг дэвшүүлж болно.

Улс төрийн намын үндсэн үүргүүд:

  • Нийгмийн үүрэг - иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг "зааж" өгөн тэдний шаардлагыг тодорхой зохих түвшинд гаргадаг (хурал, жагсаал, цуглаан зохион байгуулахаас эхлээд хувьсгалд уриалан дууддаг).
  • Үзэл суртлын үүрэг - нийт нийгмийн гишүүд болон өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг (либерал, консерватив, социал-демократ, фашист, Коммуннист гэх мэт) санал болгож итгэл үнэмшил болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлэх.
  • Улс төрийн үүрэг (Сонгуулийн үүрэг, Удирдлагын үүрэг) - төрийн сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах.
  • Улс орны болон ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах.

Монгол Улсын иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам /цаашид “нам” гэх/ байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох, тараах, улсын бүртгэлд бүртгэх, намын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын улс төрийн намын тухай хууль гарсан байдаг.

Мөн үзэх

засварлах