Биньямин Нетаньяху

Биньямин Нетаньяху (еврей. ‏בִּנְיָמִין נְתַנְיָהוּ‏‎; 1949 оны 10 сарын 21-нд Тел-Авивд төрсөн) — нь 2009 оноос хойш Израил улсын Ерөнхий сайд, өмнө нь 1996-1999 онд ажиллаж байсан Израилын улстөрч юм. Нетаньяху нь мөн Ликуд намын дарга юм. Тэрээр Израилын түүхэн дэх хамгийн удаан буюу 15 жил 3 сар Ерөнхий сайдаар ажилласан бөгөөд Израилд төрсөн анхны ерөнхий сайд юм.[1][2]

Биньямин Нетаньяху

еврей. בנימין נתניהו‏ ‎
9-р Израил Улсын Ерөнхий Сайд
Албан тушаалаа авсан
2009 оны 3 сарын 31
ӨмнөхЭхуд Ольмерт
ДараахНафтали Бенет
Албан тушаал хашсан
1996 оны 6 сарын 18 – 1999 оны 7 сарын 6
ӨмнөхШимон Перес
ДараахЭхуд Барак
Израил 31-р Израилын Холбооны Сайд
Албан тушаал хашсан
2014 оны 11 сарын 5 – 2017 оны 2 сарын 21
ӨмнөхГилад Эрдан
ДараахЦахи Ангеби
Израил 8-р Израилын Шашны Сайд
Албан тушаал хашсан
1996 оны 6 сарын 18 – 1996 оны 8 сарын 7
ӨмнөхШимон Шитрит
ДараахЭлияху Свиса
Израил 18-р Израилын Хууль Зүйн Сайд
Албан тушаал хашсан
1996 оны 6 сарын 18 – 1996 оны 9 сарын 4
ӨмнөхЯаков Нееман
ДараахЦахи Ханегби
Израил 9-р Израилын шинжлэх ухаан, соёл, спортын сайд
Албан тушаал хашсан
1996 оны 6 сарын 18 – 1997 оны 7 сарын 9
ӨмнөхБени Бегин
ДараахМихаэль Эйтан
Израил 13-р Израилын орон сууцны барилгын сайд
Албан тушаал хашсан
1996 оны 6 сарын 18 – 1999 оны 6 сарын 6
ӨмнөхБиньямин Бен-Элиэзер
ДараахИцхак Леви
Израил 13-р Израилын Гадаад Хэргийн Сайд
Албан тушаал хашсан
2002 оны 11 сарын 6 – 2003 оны 2 сарын 28
ӨмнөхШимон Перес
ДараахСильван Шалом
Израил 24-р Израилын Сангийн Сайд
Албан тушаал хашсан
2003 оны 2 сарын 28 – 2005 оны 8 сарын 9
ӨмнөхСильван Шалом
ДараахЭхуд Ольмерт
Хувийн мэдээлэл
Төрсөн1949 оны 10 сарын 21 (1949-10-21) (75 настай)
Тел-Авив, Израил
Улс төрийн намЛикуд
Эхнэр, НөхөрСара Бен-Арци
Хүүхэдохин: Ноа (анхны гэрлэлтээс)
хөвгүүд: Яир, Авнер (гурав дахь гэрлэлтээс)
Гарын үсэг
Цэргийн алба
Жил1967—1973
ХарьяалалИзраилын батлан хамгаалах хүчин
Цолахмад

Тел-Авивт еврей гэр бүлд төрсөн Нетаньяху Иерусалимд болон хэсэг хугацаанд АНУ-ын Филадельфи хотод өссөн. Их сургуулиа төгссөний дараа Израилд буцаж ирж Израилын батлан хамгаалах хүчинд элссэн. Нетаньяху Сайерет Маткалийн тусгай хүчний ангид ахлагч болж, Бэлэг ажиллагаа (1968), Изотоп ажиллагаа (1972) зэрэг олон даалгаварт оролцож, нэг ажиллагааны үед мөрөндөө буудуулсан.[3][4] Нетаньяху 1973 онд Йом-Киппурын дайнд оролцож, Суэцийн сувгийг дагасан тусгай хүчний дайралтад оролцож, Сири лүү хийсэн довтолгоог удирдсан.[5][6] Нетаньяху халагдахаасаа өмнө ахмад цол хүртжээ.Массачусеттсын Технологийн Хүрээлэн Шинжлэх Ухааны Бакалавр (SB), Мастер (SM) зэрэгтэй төгсөөд Нетаньяху Бостоны Консалтинг Группын эдийн засгийн зөвлөх болжээ.


1978 онд Израил руу буцаж нүүж Йонатан Нетаньяхугийн нэрэмжит терроризмтой тэмцэх хүрээлэнг байгуулсан.

1982 онд Израилийн АНУ дахь Элчин сайд Моше Аренс Б.Нетаньяхуг өөрийн орлогчоороо томилов. Нетаньяху 1983 онд АНУ-тай хийсэн стратегийн хэлэлцээнд оролцсон Израилийн анхны төлөөлөгчдийн гишүүн байв. 1984 онд Ерөнхий сайд Ицхак Шамир Нетаньяхуг Израилийн НҮБ-д суух төлөөлөгчөөр томилсон. Энэ үед дөрвөн жилийн хугацаанд тэрээр Ерөнхий нарийн бичгийн дарга асан Курт Валдхаймын нацистуудын өнгөрсөн үйлдлийг илчилсэн НҮБ-ын архивын нууцыг задлах ажлыг хийжээ. Чадварлаг дипломатч болохоо харуулж, авъяаслаг илтгэгч, хатуу маргалдагч Нетаньяху дэлхийн хамтын нийгэмлэгт Израилийн байр суурийг бэхжүүлж чадсан. 1988 онд Израилд буцаж ирээд Кнессетийн гишүүнээр сонгогдож, 1993 онд Ликудын даргаар сонгогджээ. Тэрбээр 1996 оны сонгуульд намаа ялалтад хүргэж, Израилын хамгийн залуу Ерөнхий сайдаар томилогдсон.

2021 оны 6 дугаар сарын 13-нд Нетаньяху Ерөнхий сайдын албан тушаалаа өгч залуу үеийн төлөөлөл болох Нафтали Бэннет Кнессетын 60 суудал авч Ерөнхий сайд болсон юм.

  1. Heller, Aron (17 July 2019). "Netanyahu makes history as Israel's longest-serving leader". Associated Press. Татаж авсан: 17 July 2019.
  2. Williams, Dan (18 July 2019). "Bruised but driven, Netanyahu becomes Israel's longest-serving PM". Reuters. Татаж авсан: 18 July 2019.
  3. Remnick, David (23 January 2013). "Bibi's Blues". The New Yorker.
  4. Dempsey, Judy (3 May 2012). "The Enduring Influence of Benjamin Netanyahu's Father". Carnegie Europe. Эх хувилбараас архивласан: 24 Хоёрдугаар сар 2021. Татаж авсан: 19 Хоёрдугаар сар 2021.
  5. Buhbut, Amir. "Sayeret Matkal is 50 years old". NRG Maariv. Эх хувилбараас архивласан: 2012-10-14. Татаж авсан: 2021-02-19.
  6. Ginsburg, Mitch (25 October 2012). "Saving Sergeant Netanyahu". The Times of Israel.