Бат-Ям (еврей. ‏בַּת יָם‏‎ — шууд утгаар «далайн охин») — Израилын Тел-Авив дүүрэгт, Газар дундын тэнгисийн эрэг дээр Яфо хотоос өмнө зүгт оршдог хот. Холон, Ришон-ле-Цион ба Тел-Авив хотуудтай хиллэдэг. Дагуул хотуудтайгаа хамт "Их Тел-Авив"-ын нэг хэсэг юм. Хотын хүн амын ихэнх хэсгийг хуучин ЗХУ-аас ирсэн цагаачид бүрдүүлдэг.

Бат-Ям
בַּת יָם
Хот (1958 оноос)
Flag of Бат-Ям
Official logo of Бат-Ям
Бат-Ям is located in Израил
Бат-Ям
Бат-Ям
Бат-Ям is located in Төв Израил
Бат-Ям
Бат-Ям
Солбицол: 32°01′N 34°45′E / 32.017°N 34.750°E / 32.017; 34.750Солбицол: 32°01′N 34°45′E / 32.017°N 34.750°E / 32.017; 34.750
Улс Израил
Дүүрэг Тел-Авив
Байгуулагдсан1926
Засаг захиргаа
  Хотын даргаЦвика Брот
Газар нутаг
  Нийт8.16 км2 (3.15 миль2)
Өндөр
37 м (121 фут)
Хүн ам
 (2021)[1]
  Нийт129,012
  Нягтрал16,000/км2 (41,000/миль2)
Нэрийн утгашу. 'Далай тэнгисийн охин', мөн 'лусын дагина'
Вэб сайтwww.bat-yam.muni.il

Хот нь үндсэндээ олон давхар барилгуудтай. Бат-Ямын аж үйлдвэрийн бүсэд нэхмэл эдлэл, металл боловсруулалт, хэвлэл, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл зэрэг чиглэлтэй олон тооны аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг. Бат-Ямд үйлчилгээ, худалдааны салбар хөгжсөн. Бат-Ям хотын хүн амын ихэнхи нь Гуш-Дан бүсийн бусад хотуудад ажилладаг.

Хотын боловсролын системд бараг 30 мянган сурагч суралцдаг. Бат-Ямд 119 цэцэрлэг, 28 бага сургууль (1-6 анги), эдгээрээс 8 нь төр-шашны боловролын системтэй, 5 ерөнхий боловсролын дунд сургууль (7-12 анги) ба технологийн чиглэлтэй 7 дунд сургуулиуд ажиллаж байна.

Бат-Ям хотын захиргаа нь хэд хэдэн хотуудтай олон улсын харилцаагаа хөгжүүлж байна.

Засаг захиргаа засварлах

 
Бат-Ям хотын захиргаа
 
Бат-Ям хотын дарга Цвика Брот

Нутгийн зөвлөлийн дарга засварлах

  • Бен-Цион Минц (1936 - 1937)
  • Исраэль Бен-Цион (1937 - 1939)
  • Исраэль Рабинович-Теомим (1939 - 1943)
  • Элиав Леваи (1943 - 1950)
  • Давид Бен-Ари (1950 - 1958)

Хотын дарга засварлах

  • Давид Бен-Ари (1950 - 1958)
  • Менахем Ротшильд (1963 - 1973)
  • Ицхак Валкер (1973 - 1977)
  • Давид Месика (1977 - 1978)
  • Менахем Ротшильд (1978 - 1983)
  • Эхуд Кинамон (1983 - 1993)
  • Йехошуа Саги (1993 - 2003)
  • Шломо Лахиани (2003 - 2014)
  • Йоси Бахар (2014 - 2018)
  • Цвика Брот (2018 - одоо үе)

Ах дүү хотууд засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Бат-Ям – Викимедиа дуу дүрсний сан
  Wikivoyage: Bat Yam – Аяллын хөтөч
  1. "Regional Statistics". Israel Central Bureau of Statistics. Retrieved 22 February 2023.