Тел-Авив-Яфо (еврей хэл. תֵּל־אָבִיב-יָפוֹ; араб. تل أبيب) буюу Тел-Авив нь 443,939 хүн амтай Израилын хоёр дахь том хот юм. Тус хот нь Израилын Газар дундын тэнгисийн эрэг дээр орших бөгөөд 51.8 квадрат километр газар нутгийг эзлэнэ. Мөн Гуш Дан нэртэй, 3.15 сая хүнтэй Израилын хамгийн том метрополи газар нутгийн хамгийн том, хамгийн их хүн амтай хот юм. Тел-Авив нь Израил улсын эдийн засаг болон технологийн төв юм.

Тел-Авив-Яфо
תל־אביב-יפו (Еврей)
تل أبيب – يافا (Араб)
Хоч: 
  • 'Анхны Еврей хот'
  • 'Цагаан хот'
  • 'Зогсолтгүй хот'
  • 'Бөмбөлөг'
  • 'TLV'
Тел-Авив-Яфо is located in Израил
Тел-Авив-Яфо
Тел-Авив-Яфо
Израил дахь байршил
Тел-Авив-Яфо is located in Ази
Тел-Авив-Яфо
Тел-Авив-Яфо
Ази дахь байршил
Тел-Авив-Яфо is located in Дэлхий
Тел-Авив-Яфо
Тел-Авив-Яфо
Дэлхий дээрх байршил
Солбицол: 32°05′N 34°47′E / 32.08°N 34.78°E / 32.08; 34.78Солбицол: 32°05′N 34°47′E / 32.08°N 34.78°E / 32.08; 34.78
Улс Израил
Дүүрэг Тел-Авив
Хотын бөөгнөрөлГуш-Дан
Байгуулагдсан1909 оны 04-р сарын 11 (1909-04-11)
Засаг захиргаа
  ТөрөлХотын дарга–зөвлөл
  БиетТел-Авив-Яфо хотын захиргаа
  Хотын даргаРон Хулдаи
Газар нутаг
  Хот52 км2 (20 бээр2)
  Хотын нутаг
176 км2 (68 бээр2)
  Бөөгнөрөл
1,516 км2 (585 бээр2)
Өндөр
5 м (16 фут)
Хүн ам
 (2022)[1]
  Хот474,530
  Байр2-р байр
  Нягтрал8,468.7/км2 (21,934/бээр2)
   Байр12-р байр
  Хотын нутаг
1,388,400
  Нягтрал8,057.7/км2 (20,869/бээр2)
  Бөөгнөрөл
3,854,000
  Нягтрал2,286/км2 (5,920/бээр2)
Иргэдийн нэршилТел-Авивчууд[2][3][4]
Цагийн бүсUTC+2 (IST)
  Зун (ЗЦ)UTC+3 (IDT)
Шуудангийн код
61XXXXX
Бүсийн дугаар+972-3
ISO 3166 кодIL-TA
ДНБ$ 153.3 тэрбум[5]
ДНБ (нэг хүнд ноогдох)$42,614[5]
Вэб сайтtel-aviv.gov.il
Албан нэрТел-Авивын Цагаан хот
ТөрөлСоёл
Шалгуурii, iv
Бүртгэгдсэн2003
Эшлэл ду.[1]
УлсИзраил
Бүс нутагИзраил

Тель-Авив хотын дарга нь Рон Хулдай бөгөөд гадаадын олон орны элчин сайдын яам байрладаг. Энэ хот нь амьдрах өртгөөрөө дэлхийд 31-т ордог. Тел-Авив жилд 2,5 сая жуулчид хүлээж авдаг. Ойрхи Дорнодын "үдэшлэгийн нийслэл" нь идэвхтэй шөнийн амьдралтай. Тел-Авив хотод 30 мянга гаруй оюутантай, тус улсын хамгийн том их сургууль болох Тел-Авивын Их Сургууль байрладаг.

Тел-Авивыг 1909 онд Яффо (Еврей хэл: יָפוֹ‎, Яфо) гэгч эртний боомтын хотын гадуур байгуулжээ. Тел-Авив хотын хөгжил нь түргэн хугацаанд тухайн үед Араб хүн ам дийлэнх хувийг эзлэж байсан Яффогийнхийг гүйцсэн бөгөөд Израил улс байгуулагдснаас хоёр жилийн дараа 1950 онд тус хоёр хотыг нэгтгэсан байна. 2003 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Тел-Авивийн Цагаан хот нь дэлхийн хамгийн их модернист барилгуудын төвлөрөлтэй газар юм.

1904-1917: Османы эзэнт гүрний сүүл үед байгуулагдсан нь

засварлах

1906 онд Яфогийн оршин суугчид болох еврейчүүдийн бүлэг нь Акива Арье Вейсийн санаачилгыг даган хамтдаа нийлж Ахузат Баит нийгмийг байгуулжээ. Нийгмийн зорилтуудын нэг нь "Гоо сайхан, орчин үеийн эрүүл ахуйн дүрэм журмын дагуу төлөвлөгдсөн, эрүүл орчинд еврей хотын төв" байгуулах явдал байв. Шинэ хотын хот төлөвлөлтөд цэцэрлэг хотын хөдөлгөөн нөлөөлсөн. Эхний 60 газрыг Яфогийн ойролцоох Керем Джебалид Нидерландын иргэн Якобус Канн худалдаж авч, еврейчүүдийн газар нутгийг түрэмгийлэхийг хориглосон Туркийн хоригийг тойрч гарахаар өөрийн нэр дээр бүртгүүлжээ. Хожим нь Тел-Авивын анхны хотын дарга байсан Мейр Дизенгоф мөн Ахузат Баит нийгэмд элссэн. Түүний Тел-Авивын үзэл баримтлал нь арабуудтай энх тайвнаар зэрэгцэн орших байв.

1909 оны 4 сарын 11-ний өдөр 66 еврей гэр бүл далайн хясаа ашиглан сугалаагаар газар нутгийг нь авахаар эзгүй элсэн манхан дээр цугларав. Энэхүү цугларалтыг Тел-Авив байгуулагдсан албан ёсны өдөр гэж үздэг. Сугалааг барилгын нийгэмлэгийн ерөнхийлөгч Акива Ариех Вайсс зохион байгуусан. Вайсс далайн эрэг дээр 120 далайн хясаа цуглуулсны тал хувь нь цагаан, хагас нь саарал байв. Гишүүдийн нэрийг цагаан хясаан дээр, саарал хясаа дээр газрын дугаарыг бичсэн байв. Дизенгофын байшингийн эсрэг талд, өнөөгийн Ротшильдийн гудамжинд байрлах энэ газарт анхны усны худгийг ухаж гаргажээ. Жилийн дотор Герцль, Ахад Хаам, Йехуда Халеви, Лилиенблум, Ротшильд нарын гудамжууд бариж; усны систем суурилуулсан; 66 байшинг барьсан. Герцль гудамжны төгсгөлд 1906 онд Яффад байгуулагдсан Герцлия Еврей ахлах сургуулийн шинэ барилга барихаар талбай хуваарилжээ. Барилгын тулгын чулууг 1909 оны 7 сарын 28-нд суурилуулсан. Уг суурин нь анх Ахузат Баит нэртэй байжээ. 1910 оны 5 сарын 21-нд Тел-Авив гэдэг нэрийг авчээ. Тел-Авивыг өргөн гудамж, өргөн чөлөөнүүдтэй, байшин бүрийн ус хангамжтай, гудамжны гэрэлтэй, бие даасан еврей хот болгон төлөвлөжээ.

1914 он гэхэд Тел-Авив 1 хавтгай дөрвөлжин км болж өргөжжээ. 1915 онд Тел-Авивын хүн амын тооллого явагдаж, 2667 хүн бүртгэгдсэн байна. Гэсэн хэдий ч 1917 онд Османы эзэнт гүрний эрх баригчид дайны үеийн арга хэмжээ болгон Яфо, Тел-Авивын оршин суугчдыг хөөн зайлуулснаар хүн амын өсөлт зогссон. Египетийн Александриа дахь АНУ-ын Консул Гаррелсын Нью-Йорк Times сонинд нийтлүүлсэн нийтлэлд 1917 оны 4-р сарын эхээр Яфог албадан гаргасан тухай дурджээ. Нүүлгэн шилжүүлэх тушаал нь гол төлөв еврей хүн амд чиглэсэн байв. Дэлхийн 1-р дайны төгсгөл үед, Османчууд ялагдсанаар Англичууд Палестиныг хяналтандаа авсны дараа еврейчүүд дараа жилийн эцсээр Тел-Авив дахь гэртээ харих боломжтой болов.

Газар зүй

засварлах
 
Тел-Авид сансраас харагдах байдал нь
 
Тел-Авив хотын төлөвлөгөө

Тел-Авив нь Европ, Ази, Африкийг холбосон түүхэн газрын гүүр болох Израилын төв хэсэгт Газар дундын тэнгисийн эрэг дээр, эртний Яффа боомтын хойд хэсэгт, элсэн манхан байсан үржил шимгүй газарт байрладаг. Газар нь тэгшлэгдсэн бөгөөд огцом налуу газаргүй; газар зүйн онцлог шинж чанарууд нь Газар дундын тэнгисийн эрэг ба Яркон голын амнаас дээшхи цохионууд юм.[6] Тел-Авив болон Гуш Дан бүс өргөжиж байгаа тул Тел-Авив ба Яффа болон хотын хорооллуудын хоорондох хил хязгаар байдаггүй.

Тус хот нь Иерусалимаас баруун хойд зүгт 60 км, Хайфа хотоос өмнө зүгт 90 км зайд байрладаг.[7] Тел-Авив нь хойд талаараа Герцлия, зүүн хойд талаараа Рамат-ха-Шарон, зүүн талаараа Петах-Тиква, Бней-Брак, Рамат-Ган, Гиватаим, зүүн өмнөд талаараа Холон, өмнөд хэсгээрээ Бат-Ям хотуудтай хиллэдэг.[8] Хот нь эдийн засгийн хувьд хойд ба өмнөд гэсэн хоёр хэсэгт хуваагдсан. Өмнөд Тел-Авив нь Неве Цедек, Яффаг эс тооцвол хойд Тел-Авиваас ядуу гэж тооцогддог. Төв Тел-Авив нь Азриэли төвийн оршдог газар бөгөөд Аялон хурдны замын дагуу оршдог санхүүгийн болон худалдааны чухал дүүрэг юм. Тел-Авивын хойд талд Тел-Авивын Их Сургууль, Яркон цэцэрлэгт хүрээлэн, Рамат-Авив, Афека зэрэг өндөр зэрэглэлийн орон сууцны хорооллууд байрладаг.[9]

Уур амьсгал

засварлах

Тел-Авив нь Газар дундын тэнгисийн уур амьсгалтай,[10] бөгөөд жилийн турш нарны гэрэл элбэг байдаг. Хур тунадас нь бороо хэлбэрээр 10-р сараас 4 сарын хооронд ордог бөгөөд зуны турш хуурайшилттай байдаг. Жилийн дундаж температур нь 20.9 °C (69.6°F), далайн дундаж температур нь өвлийн улиралд 18-20 °C (64-68 °F), харин зуны үед 24-29 °C (75-84 °F) байдаг. Тел-Авивт жилд дунджаар 528 миллиметр хур тунадас ордог.

Тел-Авивт зун 6 сараас 10-р сар хүртэл таван сар орчим үргэлжилдэг. Хамгийн дулаан сар болох 8-р сард температур дунджаар хамгийн өндөр нь 30.6 °C, хамгийн бага нь 25 °C (77 °F) байдаг. Газар дундын тэнгисийн эрэг дагуу байрладаг тул харьцангуй чийгшил өндөр байдаг нь зуны улиралд дулааны тааламжгүй байдлыг бий болгодог.

Өвөл нь зөөлөн, чийглэг ба жилийн ихэнх хур тунадас нь 12, 1, 2-р саруудад аянга цахилгаантай бороо хэлбэрээр ордог. Хамгийн хүйтэн сэрүүн 1-р сард хамгийн дээд температур 17.6 °C (63.7 °F), хамгийн доод температур 10.2 °C (50.4 °F) байсан. Өвлийн хамгийн хүйтэн өдрүүдэд температур 8 °C (46 °F) ба 12 °C (54 °F) хооронд хэлбэлзэж болно. Хүйтний эрч чангарч, цас орох нь хотод маш ховор тохиолддог.

Намар, хавар нь температурын огцом өөрчлөлтөөр тодорхойлогддог бөгөөд ойролцоох цөлөөс халуун, хуурай агаарын массаас үүсэх дулааны урсгал үүсдэг. Намар, хаврын дулаан давтамжтай үед температур нь ихэвчлэн 35 °C (95 °F) хүртэл, тэр ч байтугай 40 °C (104 °F) хүртэл өсдөг бөгөөд онцгой чийгшилтэй болдог. Намар, хаврын дундаж өдрийн температур нь 23 °C-аас 25 °C (77 °F), хамгийн бага нь 15 °C (59 °F) - 18 °C (64 °F) байдаг.

Тел-Авивт бүртгэгдсэн хамгийн өндөр температур нь 46.5 °C (115.7 °F) 1916 оны 5 сарын 17-нд бүртгэгдсэн ба хамгийн доод температур нь −1.9 °C (28.6 °F) 1950 оны 2 сарын 7-нд бүртгэгдсэн ба уг өдөр Тел-Авивт цорын ганц удаа цас орсон юм.

Тел-Авивын далайн дундаж температур ˚C (˚F)[11]
1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар
18.8

(65.8)

17.6

(63.7)

17.9

(64.2)

18.6

(65.5)

21.2

(70.2)

24.9

(76.8)

27.4

(81.3)

28.6

(83.5)

28.2

(82.8)

26.3

(79.3)

23.2

(73.8)

20.6

(69.1)

Цаг уурын мэдээлэл: Тел-Авив (Температур: 1987–2010, Хур тунадас: 1980–2010)
Сар 1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар Жил
Мах. Температур °C (°F) 30.0
(86.0)
33.2
(91.8)
38.3
(100.9)
43.9
(111.0)
46.5
(115.7)
44.4
(111.9)
37.4
(99.3)
41.4
(106.5)
42.0
(107.6)
44.4
(111.9)
35.6
(96.1)
33.5
(92.3)
46.5
(115.7)
Дундаж max. °C (°F) 23.6
(74.5)
25.0
(77.0)
30.4
(86.7)
35.5
(95.9)
32.4
(90.3)
30.8
(87.4)
31.6
(88.9)
31.8
(89.2)
32.0
(89.6)
32.9
(91.2)
29.2
(84.6)
23.8
(74.8)
35.5
(95.9)
Дундаж дээд °C (°F) 17.5
(63.5)
17.7
(63.9)
19.2
(66.6)
22.8
(73.0)
24.9
(76.8)
27.5
(81.5)
29.4
(84.9)
30.2
(86.4)
29.4
(84.9)
27.3
(81.1)
23.4
(74.1)
19.2
(66.6)
24.0
(75.3)
Өдрийн дундаж °C (°F) 12.9
(55.2)
13.4
(56.1)
16.4
(61.5)
19.2
(66.6)
21.8
(71.2)
24.8
(76.6)
27.0
(80.6)
27.8
(82.0)
26.5
(79.7)
22.7
(72.9)
17.6
(63.7)
13.9
(57.0)
20.3
(68.6)
Дундаж доод °C (°F) 9.6
(49.3)
9.8
(49.6)
11.5
(52.7)
14.4
(57.9)
17.3
(63.1)
20.6
(69.1)
23.0
(73.4)
23.7
(74.7)
22.5
(72.5)
19.1
(66.4)
14.6
(58.3)
11.2
(52.2)
16.4
(61.6)
Дундаж мин. °C (°F) 6.6
(43.9)
7.3
(45.1)
8.3
(46.9)
10.7
(51.3)
14.0
(57.2)
18.3
(64.9)
22.2
(72.0)
23.3
(73.9)
20.6
(69.1)
16.2
(61.2)
10.9
(51.6)
7.8
(46.0)
6.6
(43.9)
Мин. температур °C (°F) −1.9
(28.6)
−2.0
(28.4)
3.5
(38.3)
7.0
(44.6)
11.2
(52.2)
15.0
(59.0)
19.0
(66.2)
20.0
(68.0)
15.7
(60.3)
11.6
(52.9)
6.0
(42.8)
4.0
(39.2)
−2.0
(28.4)
Тунадас мм (инч) 147
(5.8)
111
(4.4)
62
(2.4)
16
(0.6)
4
(0.2)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.0)
34
(1.3)
81
(3.2)
127
(5.0)
583
(22.9)
Бороотой өдөр (≥ 0.1 мм) 15 13 10 4 2 0 0 0 0 6 9 12 71
Дундаж харьцангуй чийгшил (%) (at 1200 GMT) 72 70 65 60 63 67 70 67 60 65 68 73 67
Сарын дундаж нартай цаг 192.2 200.1 235.6 270.0 328.6 357.0 368.9 356.5 300.0 279.0 234.0 189.1 3,311
Эх сурвалж 1: Израилын цаг уурын алба[12][13][14][15]
Эх сурвалж 2: Хонконгийн Ажиглалтын Төв[16]
Цаг уурын мэдээлэл: Тел-Авивын баруун эрэг (2005–2014)
Сар 1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар Жил
Мах. Температур °C (°F) 27.7
(81.9)
31.8
(89.2)
38.3
(100.9)
39.1
(102.4)
38.4
(101.1)
36.7
(98.1)
31.7
(89.1)
32.5
(90.5)
34.1
(93.4)
39.5
(103.1)
34.0
(93.2)
29.5
(85.1)
39.5
(103.1)
Дундаж дээд °C (°F) 18.3
(64.9)
18.9
(66.0)
20.7
(69.3)
22.6
(72.7)
24.4
(75.9)
27.1
(80.8)
29.0
(84.2)
29.9
(85.8)
29.0
(84.2)
26.9
(80.4)
23.9
(75.0)
20.3
(68.5)
24.3
(75.6)
Өдрийн дундаж °C (°F) 14.7
(58.5)
15.4
(59.7)
17.2
(63.0)
19.3
(66.7)
21.7
(71.1)
24.7
(76.5)
26.9
(80.4)
27.6
(81.7)
26.5
(79.7)
23.8
(74.8)
20.2
(68.4)
16.6
(61.9)
21.2
(70.2)
Дундаж доод °C (°F) 11.1
(52.0)
11.9
(53.4)
13.6
(56.5)
16.0
(60.8)
18.9
(66.0)
22.4
(72.3)
24.7
(76.5)
25.4
(77.7)
24.1
(75.4)
20.7
(69.3)
16.5
(61.7)
12.8
(55.0)
18.2
(64.7)
Мин. температур °C (°F) 4.2
(39.6)
5.2
(41.4)
7.2
(45.0)
10.3
(50.5)
13.1
(55.6)
18.8
(65.8)
21.6
(70.9)
22.5
(72.5)
20.1
(68.2)
15.1
(59.2)
10.2
(50.4)
4.0
(39.2)
4.0
(39.2)
Эх сурвалж: Израилийн цаг уурын албаны мэдээллийн сан[17][18]

Засаг захиргаа

засварлах
 
Рабины талбай ба Тел-Авив Хотын Захиргааны барилга

Тел-Авивыг пропорционал системээр 5 жилийн хугацаагаар сонгогддог 31 гишүүнтэй хотын зөвлөл удирддаг.[19]

Тел-Авивт дор хаяж нэг жил оршин суусан 18-аас дээш насны Израилын бүх иргэд хотын сонгуульд санал өгөх эрхтэй. Хотын захиргаа нь нийгмийн үйлчилгээ, олон нийтийн хөтөлбөр, дэд бүтэц, хот төлөвлөлт, аялал жуулчлал болон орон нутгийн бусад асуудлыг хариуцдаг.[20][21][22] Тел-Авив хотын захиргааны барилга нь Рабины талбайд байрладаг. Рон Хулдаи 1998 оноос хойш Тел-Авив хотын даргаар ажиллаж байна. Хулдаи нь 2018 оны хотын сонгуульд тав дахь удаагаа улиран сонгогдож, Хаир намыг үндэслэгч, орлогч асан Асаф Замирыг ялсан.[23] Хулдаи хотын даргаар хамгийн удаан ажилласан бөгөөд зургаа дахь удаагаа нэр дэвших эрхгүй болох юм. Хамгийн богино хугацаагаар албан тушаал хашсан хүн бол 1925–27 онуудад хоёр жилийн турш албан тушаал хашсан Давид Блох юм.

Улс төрийн хувьд Тел-Авив нь зүүн талын бэхлэлт гэдгээрээ алдартай. Хотын баян төв ба хойд дүүргүүдэд зүүн жигүүрийн намуудад санал өгөх нь зонхилдог бол ажилчдын зүүн-өмнөд дүүргүүдэд үндэсний сонгуульд баруун намынханд санал өгдөг.[24] Кибуцээс гадна Мерец нам Тел-Авивт Израилын бусад хотуудаас илүү санал авдаг.[25]

 
Тел-Авивын хуучин хотын захиргааны барилга

Тел-Авив хотын даргын жагсаалт

засварлах

Палестины Мандат (1920–1948)

засварлах
Тел-Авив хотын дарга Ажлаа авсан Ажлаа өгсөн Нам
1   Меир Дизенгоф 1920 1925 Ерөнхий Сионистууд
2 Давид Блох-Блюменфельд 1925 1928 Ахдут-ха-Авода
(1)   Меир Дизенгоф 1928 1936 Ерөнхий Сионистууд
3   Моше Шлуш 1936 1936 Нам бус
4   Исраэль Роках 1936 1948 Ерөнхий Сионистууд

Израил улс (1948–одоо үе)

засварлах
Тел-Авив хотын дарга Ажлаа авсан Ажлаа өгсөн Нам
1   Исраэль Роках 1948 1953 Ерөнхий Сионистууд
2   Хаим Леванон 1953 1959 Ерөнхий Сионистууд
3   Мордехай Намир 1959 1969 Мапай
4 Йехошуа Рабинович 1969 1974 Авода
5   Шломо Лахат 1974 1993 Ликуд
6   Рони Мило 1993 1998 Ликуд
7   Рон Хулдаи 1998 - Авода

Хотын хурал

засварлах

2013 оны хотын сонгуулийн дараа Мерец 6 суудал авсан. Гэсэн хэдий ч хотын даргаар дахин сонгогдсон тул Хулдаи болон Тел-Авив 1 эвсэл нь 31 суудлын 29-ийг хянаж эхэлсэн.

Тел-Авив Хотын Хурал, 2013–2018
Нам Суудал Эвслийн Гишүүн
Мерец 6 Тийм
Тел-Авив 1 5 Тийм
Ров Хаир 4 Тийм
Ир Лекулану 3 Хэсэгчилсэн (3 суудлын 2, Шеллей Двир эсрэг хүчинд үлдсэн)
Сегев-Беяхад Тел-Авив (Шас, Еврейчүүдийн гэр, Яхадут-ха-Тора) 3 Тийм
Коах Легимлаим 2 Тийм
Ликуд 2 Тийм
Дром Хаир (Өмнөд Тел-Авив) 1 Тийм
Еш-Атид 1 Тийм
Тел-Авив Бтуха (Аюулгүй Тел-Авив) 1 Тийм
Асейфат Хорим 1 Үгүй
Цедек Хеврати 1 Тийм
Махапах Йарок 1 Тийм

Боловсрол

засварлах
 
Тел-Авивын их сургуулийн Владимир Шрайберын нэрэмжит математикийн хүрээлэн

2006 онд Тел-Авивт 51,359 хүүхэд боловсролын байгууллагад сурч байсны 8,977 нь хотын цэцэрлэгт, 23,573 нь хотын бага сургуульд, 18,809 нь ахлах сургуульд харьяалагдаж байв. 4,000 орчим хүүхэд хотын сургуулийн нэгдүгээр ангид сурч байгаа бөгөөд хүн амын өсөлт энэ тоог 6000 болгоно гэсэн тооцоо гарсан. Үүний үр дүнд хотод 2008-09 онд цэцэрлэгийн 20 анги нэмж нээгдсэн. Сде Довын хойд талд шинэ бага сургууль, Тел-Авивын хойд хэсэгт шинэ ахлах сургууль барихаар төлөвлөж байна.

Герцлия Еврей Хэлний Гимнази нэртэй еврей хэлний анхны ахлах сургууль нь 1905 онд Яфад байгуулагдаж, Тел-Авив 1909 онд байгуулагдсаны дараа Тел-Авив руу нүүсэн бөгөөд үүнд зориулж Герцлийн гудамжинд шинэ оюутны хотхон байгуулагдсан.

Израилын хамгийн том их сургууль болох Тел-Авивын Их Сургууль нь физик, компьютерын шинжлэх ухаан, хими, хэл шинжлэлийн тэнхимүүдээрээ олон улсад танигдсан. Хөрш Рамат-Ган дахь Бар-Иланы их сургуулийн хамт оюутны тоо нь 50,000 гаруй бөгөөд үүнд олон гадаад оюутан багтдаг.[26] Түүний хотхон нь Рамат-Авивын ойролцоо байрладаг.[27] Тел-Авивт мөн хэд хэдэн коллеж байрладаг.[28] Герцлия Еврей Хэлний Гимнази нь 1909 онд Яфагаас хуучин Тел-Авив руу нүүж, 1960-аад оны эхээр Жаботинскийн гудамж руу нүүсэн.[29] Тел-Авивын бусад алдартай сургуулиуд нь Шевах Мофет, тус хотын хоёр дахь еврей сургууль, Ирони Алефын Урлаг ба Альянсын ахлах сургууль юм.

Соёл ба орчин үеийн амьдрал

засварлах

Үзвэр үйлчилгээ, тайзны урлаг

засварлах

Тел-Авив нь соёл урлаг, үзвэр үйлчилгээний томоохон төв юм.[30] Израилын тайзны урлагийн 35 том төвийн 18 нь Тел-Авивд байрладаг бөгөөд тус улсын есөн том театрын тав нь тус улсын нийт тоглолтын 55 хувь, үзэгчдийн 75 хувийг эзэлдэг байна.[31] Тел-Авивын урлагийн төв нь Пласидо Домингогийн 1962-1965 оны хооронд тенор байсан Израилын дуурийн театр юм.[32] 2,482 хүний суудалтай Хейхал-ха-Тарбут нь тус хотын хамгийн том театр бөгөөд Израилын филармонийн найрал хөгжмийн ордон юм.[33]

Израилын үндэсний театр болох Хабима театрыг 2008 оны эхэнд засварын ажил хийхээр хааж, 2011 оны 11-р сард их засвар хийсний дараа нээсэн. Энав Соёлын төв нь соёлын талбарт шинээр нэмэгдэж буй зүйлийн нэг юм. Тел-Авивын бусад театрууд нь Гешер театр, Бейт Лессины театр; Цавта, Тмуна нь хөгжмийн тоглолт, захын уран бүтээлийг зохион байгуулдаг жижиг театрууд юм. Яффад Симта, Ноцарын театрууд захын чиглэлээр мэргэшсэн байдаг. Тел-Авив хотод орчин үеийн бүжгийн ертөнцөд алдартай Батшева Бүжгийн Компани байрладаг. Израилын балет мөн Тел-Авивт байрладаг. Тел-Авивын орчин үеийн болон сонгодог бүжгийн төв нь Неве-Цедек дахь Сюзанн Деллал бүжиг, театрын төв юм.[34]

Тус хот нь олон улсын хөгжимчдийг Яркон Парк, Экспо Тел-Авив, Барби Клуб, Заппа Клуб, Тель-Авиваас чанх урд байрлах Live Park Rishon Lezion зэрэг газруудад ихэвчлэн зохион байгуулдаг.[35][36][37] 2018 онд Израил ялсны дараа Тел-Авив 2019 оны Евровижн дууны тэмцээнийг зохион байгуулах хотоор зарлагдсан (Израилын Иерусалим хотоос өөр газар зохион байгуулсан анхны Евровижн дууны тэмцээн).[38] Дуурь, сонгодог хөгжмийн үзүүлбэрүүд Тел-Авивт өдөр бүр болдог бөгөөд дэлхийн олон сонгодог удирдаач, гоцлол дуучид Тел-Авивын тайзнаа олон жилийн турш тоглож байна.

Аялал жуулчлал ба амралт

засварлах

Тел-Авив нь жилд 2.5 сая орчим олон улсын жуулчдыг хүлээн авдаг бөгөөд энэ нь Ойрх Дорнод ба Африк тивийн хамгийн олон жуулчин хүлээж авсан тав дахь хот юм. 2010 онд Найт Фрэнкийн дэлхийн хотуудын судалгаагаар дэлхийн хэмжээнд 34-т жагсчээ.[39] Тел-Авивыг Lonely Planet-ийн "2011 оны хамгийн халуухан хот"-оор, Travel + Leisure сэтгүүлээс гаргасан Ойрх Дорнод, Африкийн гуравдугаарт (зөвхөн Кейптаун, Иерусалимын ард), National Geographic-ийн дэлхийн ес дэх хамгийн шилдэг далайн эргийн хотоор шалгарсан юм.[40][41][42] Тел-Авив нь дэлхийн хамгийн шилдэг ЛГБТ чиглэлүүдийн нэг юм.[43][44] Тус хотыг далайн эрэг дагуу орших шилдэг 10 хотын тоонд багтсан.[45]

Хөгжиж буй шөнийн амьдрал, залуу уур амьсгал, 24 цагийн алдартай соёл зэргээс шалтгаалан Тел-Авивыг "хэзээ ч унтдаггүй хот", "үдэшлэгний нийслэл" гэж нэрлэдэг.[46] Тел-Авив хот нь Crowne Plaza, Sheraton, Dan, Isrotel, Hilton зэрэг дэлхийн тэргүүлэх зочид буудлуудын салбаруудтай. Энд олон музей, архитектур, соёлын дурсгалт газрууд байдаг бөгөөд хотоор аялж янз бүрийн хэлээр үзэх боломжтой байдаг.[47] Автобусны аялалаас гадна архитектурын аялал, Сегуэй, явган аялал зэрэг нь түгээмэл байдаг.[48][49][50] Тел-Авив нь 6500 гаруй өрөө бүхий 44 зочид буудалтай.

Тел-Авивын наран шарлагын газар, хотын зугаалах газар нь хотын соёл, аялал жуулчлалын салбарт томоохон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ихэнхдээ дэлхийн хамгийн сайн наран шарлагын газруудын тоонд ордог. Хаяркон цэцэрлэгт хүрээлэн нь Израилын хамгийн олон жуулчин татдаг хотын цэцэрлэг бөгөөд жилд 16 сая жуулчин хүлээн авдаг. Хотын бусад цэцэрлэгт хүрээлэнгүүд нь Чарльз Клоро Парк, Тусгаар тогтнолын парк, Меир парк, Дубнов парк юм. Хотын нийт газар нутгийн 19 орчим хувийг ногоон байгууламж эзэлдэг.[51]

Гол өгүүлэл: Тел-Авивын тээвэр
 
Тел-Авивын төвөөр өнгөрдөг Аялон хурдны зам

Тел-Авив нь тээврийн томоохон төв бөгөөд оршин суугчдад нийтийн тээврийн цогц сүлжээгээр үйлчилдэг. Үндэсний тээврийн сүлжээний олон том чиглэл тус хотоор дайран өнгөрдөг.

Автобус ба такси

засварлах

Израилын бусад хэсэгтэй нэгэн адил автобусны тээвэр нь хамгийн түгээмэл ба өргөн хэрэглэгддэг нийтийн тээвэр юм. Тел-Авивын автобусны төв буудал нь хотын өмнөд хэсэгт байрладаг. Дан Автобусны компани, Метрополин, Кавим нар нь Тел-Авивын гол автобусны чиглэлүүдийг удирддаг. Израилын хамгийн том автобусны компани болох Egged Bus нь хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг.[52]

Хотод орон нутгийн болон хот хоорондын такси мөн үйлчилгээ үзүүлдэг. Билетийг бүс нутгийн хэмжээнд стандартчилсан бөгөөд автобусны үнээс харьцангуй хямд байдаг. Бусад нийтийн тээврийн хэрэгслээс ялгаатай нь такси нь Баасан, Бямба гарагуудад ч үйлчилдэг (еврейчүүдийн амралтын өдөр "Шаббат"). Хувийн такси нь цагаан өнгөтэй, дээрээ шар тэмдэгтэй. Тийзний үнэ стандартчилагдсан, тоолууртай боловч жолоочтой урьдчилан тохиролцох боломжтой.

Төмөр зам

засварлах
 
Тел-Авивын төв өртөө

Тел-Авивын төмөр замын төв өртөө нь хотын төмөр замын гол өртөө бөгөөд Израилын хамгийн их ачаалалтай өртөө. Тел-Авив нь Аялон хурдны замын дагуу гурван төмөр замын нэмэлт өртөөтэй: Тел-Авивын Их Сургууль, Ха-Шалом (Азриэли төвийн зэргэлдээ) ба Ха-Хагана (Тел-Авивын автобусны төв буудлын ойролцоо), Тел-Авив Мерказ. Тел-Авив руу сар бүр сая гаруй зорчигч зорчдог гэсэн тооцоо байгаа. Бямба гараг болон еврейчүүдийн гол баяруудын үеэр (Рош-Хашана (2 өдөр), Йом-Киппур, Суккот, Симхат Тора, Пессах (Дээгүүр өнгөрөх баяр), Шавуот) галт тэрэг явдаггүй.

Яффа төмөр замын өртөө нь Ойрх Дорнодын анхны төмөр замын өртөө байсан. Уг өртөө 1891 онд нээгдэж 1948 онд хаагдсан. 2005–2009 онд станцыг сэргээн засварлаж, үзвэр үйлчилгээ, амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар болгон өөрчилсөн.[53]

Хотын галт тэрэг

засварлах

Хотын галт тэрэгний системийн эхний шугамыг барьж байгаа бөгөөд 2020 онд нээхээр төлөвлөж байсан.[54] Улаан шугам нь Тел-Авиваас зүүн тийш Петах-Тиквагийн төв автобусны буудлаас эхэлж, гудамжны түвшинд баруун тийш Жаботинскийн замаар (481-р чиглэл) явна. Жаботинскийн зам ба 4-р хурдны замны огтлолцох цэг дээр Бней-Брак, Рамат-Ган, Тел-Авиваар дамжин өнгөрөх 10 км-ийн үед газар доогуур орж, Яффагийн өмнөхөн гудамжны түвшинд гарч, өмнө зүгт Бат-Ям руу эргэн явдаг. Газар доорх хэсэгт 10 зогсоол байх ба үүнд Тел-Авивын төмөр замын төв өртөө болон ойролцоох Савидор Мерказ орно. Эхний шугамыг барихаар төлөвлөж буй МТС компани нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарч, шугам нээгдэх хугацааг хойшлуулсан. 2010 оны 5-р сард Сангийн яам хүндрэлтэй байгаа тул МТС-тэй байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргаж, 2010 оны 8-р сард гэрээг цуцалсан.[55] Энэхүү шугамыг NTA-Тел-Авивын нийтийн дамжин өнгөрөх хөгжлийн газар барьж байна. Эхний ээлжинд уг шугамыг 2012 онд нээхээр төлөвлөж байсан бөгөөд MTS-тэй санал зөрөлдөж, NTA төслийг булаан авсан тул хэд хэдэн удаа хойшлуулсны эцэст өнөөдөр 2016 онд нээхээр болсон.

Хоёр дахь шугамыг 2021 онд нээхээр төлөвлөсөн.

 
Бегины зам

Хот руу чиглэсэн болон дотор нь явдаг гол хурдны зам нь Аялон голын голын эрэг дагуу хойд зүгээс урд зүг рүү чиглэсэн Аялон хурдны зам (20-р хурдны зам) юм. Аялоны хурдны замаар урагш явахад Ашдод хүрэх 4-р хурдны зам, Бен-Гурион олон улсын нисэх онгоцны буудал ба Иерусалим хүрэх 1-р хурдны зам, Иерусалим, Модиин, Реховот хүрэх 431-р хурдны зам ба 6-р хурдны зам руу нэвтрэх боломжтой. Аялоноор хойд зүг рүү жолоодвол Нетания, Хадера, Хайфа хүрэх 2-р хурдны зам луу нэвтэрч болно. Хот дотор Капланы гудамж, Алленбигийн гудамж, Ибн-Габиролын гудамж, Дизенгоффийн гудамж, Ротшильдын өргөн чөлөө, Яффагийн гол маршрут нь Иерусалимын өргөн чөлөө юм. Намирын зам нь хотыг Израилын гол 2-р хурдны зам , зүүнээс Рамат-Ган, Бней-Брак, Петах-Тиквагаар дамжин гарах Бегин/Жаботинскийн замтай холбодог. Өдөр бүр 500,000 орчим авто машин хотод зорчиж, Тел-Авив хотод түгжрэл нэмэгдэж байна. 2007 онд Саданийн тайланд Тел-Авивт Лондон хоттой адилаар хот руу нэвтрэх төлбөрийг нэвтрүүлэхийг зөвлөж байсан.[56]

Тел-Авивт үйлчилдэг гол нисэх онгоцны буудал нь Бен-Гурионы олон улсын нисэх онгоцны буудал юм. Хөрш Лод хотод байрладаг бөгөөд 2017 онд 20 сая гаруй зорчигч тээвэрлэсэн. Нисэх онгоцны буудал нь Тел-Авиваас зүүн урагш 15 км зайд, Тел-Авив ба Иерусалимын хооронд 1-р хурдны зам дээр байрладаг. Тел-Авивын баруун хойд хэсэгт орших Сде Дов (IATA: SDV) нь дотоодын нисэх онгоцны буудал бөгөөд дахин төлөвлөлтийн улмаас 2019 онд хаагдаж,[57] Сде Довын бүх үйлчилгээг Бен-Гурион нисэх онгоцны буудал руу шилжүүлжээ.

Унадаг дугуй

засварлах
 
Tel-O-Fun унадаг дугуйн түрээслэх үйлчилгээ

Тел-Авив хотын захиргаа нь хотод унадаг дугуй ашиглахыг зөвлөж байгаа. 2009 он гэхэд унадаг дугуйн замыг 100 км хүртэл өргөтгөхөөр төлөвлөж,[58] 2011 оны 4-р сард хотын захиргаа төлөвлөсөн 100 км дугуйн замыг барьж дуусгасан.

2011 оны 4-р сард Тель-Авив хотын захиргаа Tel-O-Fun нэртэй унадаг дугуй системийг нэвтрүүлж, хотын хэмжээнд түрээслэх зориулалттай 150 зогсоол суурилуулсан.[59] 2011 оны 10-р сарын байдлаар 125 идэвхтэй зогсоол ажиллаж, 1000 гаруй унадаг дугуйгаар оршин суугчдыг хангаж байна.

Гадаад харилцаа

засварлах
Тел-Авивтай гэрээ байгуулсан хотууд[60]
Хот Улс Тив Гарын үсэг зурсан он Гэрээний төрөл
  Алматы Казахстан Ази 1999 ах дүү хот
  Барселон Испани Европ 1998, 2013 онд батлагдсан нөхөрлөл ба хамтын ажиллагаа
  Бээжин Хятад Ази 1995, 2004, 2006 ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагаа
  Белград Серби Европ 1990 хамтын ажиллагаа
  Бонн Герман Европ 1983 хамтын ажиллагаа
  Будапешт Унгар Европ 1989 хамтын ажиллагаа
  Буэнос-Айрес Аргентин Өмнөд Америк 1988 ах дүү хот
  Канн Франц Европ 1993 нөхөрлөл
  Кишинёв Молдав Европ 2000 ах дүү хот
  Чунчин Хятад Ази 2014 Харилцан ойлголцлын санамж бичиг
  Кёльн Герман Европ 1979 хамтын ажиллагаа
  Эссен Герман Европ 1992 хамтын ажиллагаа
  Франкфурт Герман Европ 1980, 2017 онд сунгагдсан хамтын ажиллагаа
  Фрайбург Герман Европ 2012, 2015 Тогтвортой байдлын талаархи хамтын ажиллагааны санамж бичиг
  Гуандун (муж) Хятад Ази 2014 Харилцан ойлголцлын санамж бичиг
  Инчон Өмнөд Солонгос Ази 2000 ах дүү хот
  Измир Турк Ази 1996 ах дүү хот
  Лодзь Польш Европ 1994 хамтын ажиллагаа
  Милан Итали Европ 1994 ах дүү хот
  Монреаль Канад Хойд Америк 2016 нөхөрлөл
  Москва Орос Европ 2014 Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, соёлын салбарт хамтран ажиллах санамж бичиг
  Нью-Йорк АНУ Хойд Америк 1996 ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагаа
  Панам хот Панам Хойд Америк 2013 нөхөрлөл
  Парис Франц Европ 1985, 2010 онд сунгагдсан хамтын ажиллагаа
  Филадельфи АНУ Хойд Америк 1967 ах дүү хот
  Санкт-Петербург Орос Европ 2011 хамтын ажиллагаа
  Сан Антонио АНУ Хойд Америк 2011 нөхөрлөл
  Софи Болгар Европ 1992 ах дүү хот
  Салоники Грек Европ 1994 ах дүү хот
  Тулуз Франц Европ 1962 ах дүү хот
  Вена Австри Европ 2005 эдийн засгийн хамтын ажиллагаа
  Варшав Польш Европ 1992, 2009 хамтын ажиллагаа
  Ёкохама Япон Ази 2012 нөхөрлөл
  1. "Орон нутгийн статистик". Израилын Статистикийн төв товчоо. Татаж авсан: 2024-03-21.
  2. Azaryahu, Maoz (2007). Tel Aviv: Mythography of a City. Syracuse, New York: Syracuse University Press. pp. 133–134. ISBN 9780815631293.
  3. Mann, Barbara E. (2006). A Place in History: Modernism, Tel Aviv, and the Creation of Jewish Urban Space. Stanford, California: Stanford University Press. pp. 148, 166. ISBN 9780804750196.
  4. The Cities Book: A Journey Through the Best Cities in the World. Melbourne, Oakland and London: Lonely Planet. 2009. pp. 380–381. ISBN 9781741798876.
  5. 5.0 5.1 "Global city GDP 2014". Brookings Institution. Archived from the original on 5 June 2013. Татаж авсан: 18 November 2014.
  6. "Tel Aviv". Jewish Agency. Archived from the original on 13 October 2007. Татаж авсан: 26 January 2008.
  7. "Cities located close to Tel Aviv". TimeandDate.com. Татаж авсан: 26 January 2008.
  8. "Map of Israel". Carta.
  9. Yarkoni, Amir. "Real Estate in Tel Aviv – continued". Tel Aviv Insider. Archived from the original on 24 June 2008. Татаж авсан: 22 July 2008.
  10. "Climate: Tel Aviv-Yafo - Temperature, Climate graph, Climate table". climate-data.org.
  11. Ltd, Copyright Global Sea Temperatures – A-Connect. "Tel Aviv Sea Temperature November Average, Israel – Sea Temperatures". seatemperature.org.
  12. "Averages and Records for Tel Aviv (Precipitation, Temperature and Records written in the page)". Israel Meteorological Service. Archived from the original on 14 September 2010. Татаж авсан: 1 August 2010.
  13. "Extremes for Tel Aviv [Records of February and May]". Israel Meteorological Service. Татаж авсан: 2 August 2015.
  14. "Temperature average". Israel Meteorological Service. Archived from the original on 18 June 2013. Татаж авсан: 8 December 2011.
  15. "Precipitation average". Archived from the original on 25 September 2011. Татаж авсан: 12 July 2011.
  16. "Climatological Information for Tel Aviv, Israel". Hong Kong Observatory. Archived from the original on 4 March 2016. Татаж авсан: 2 August 2015.
  17. "Israel Meteorological Service databases". Israel Meteorological Service. Archived from the original on 19 November 2015. Татаж авсан: 31 August 2015.
  18. "Tel Aviv the West Coast". Israel Meteorological Service. Татаж авсан: 15 August 2007.
  19. Encyclopædia Britannica Staff (1974). The New Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica. p. 66. ISBN 0-85229-290-2.
  20. "Social Services Administration". Tel Aviv-Yafo Municipality. Archived from the original on 26 April 2009. Татаж авсан: 29 March 2008.
  21. "Community Life". Tel Aviv-Yafo Municipality. Archived from the original on 26 May 2005. Татаж авсан: 29 March 2008.
  22. "Tourism". Tel Aviv-Yafo Municipality. Archived from the original on 2 March 2008. Татаж авсан: 29 March 2008.
  23. Wootliff, Raoul; ToI staff (31 October 2018). "Tel Aviv mayor fends off deputy, cruises to fifth term". The Times of Israel.
  24. Haviv Rettig Gur, The 20th Knesset — parliament of a splintered, tribal Israel, The Times of Israel, 6 April 2015
  25. Shiner, Doron. "How they voted: See Israel election results by city/sector". Haaretz. Israel. Татаж авсан: 14 June 2010.
  26. "Tel Aviv University". QS Top Universities. Татаж авсан: 19 July 2007.
  27. "TAU History". Tel Aviv University. Archived from the original on 8 November 2007. Татаж авсан: 26 January 2008.
  28. "Colleges in Israel". Israel Science and Technology Directory. Татаж авсан: 15 July 2008.
  29. "Gymnasia Herzlia" (еврей хэлээр). Archived from the original on 21 August 2010. Татаж авсан: 2 April 2008.
  30. Schamp, Eike W., Felsenstein, Daniel (2002). Emerging Nodes in the Global Economy: Frankfurt and Tel Aviv Compared. Springer. ISBN 978-1-4020-0924-2.
  31. "Tel Aviv Culture". TravelGuides.com. Archived from the original on 17 December 2007. Татаж авсан: 31 January 2008.
  32. "History and Architecture". Israel Opera. Archived from the original on 22 January 2008. Татаж авсан: 31 January 2008.
  33. "Mann Auditorium". Hatarbut.co.il. Archived from the original on 19 January 2008. Татаж авсан: 31 January 2008.
  34. "Tel Aviv Activities". iExplore.com. Archived from the original on 2 June 2008. Татаж авсан: 15 July 2008.
  35. "McCartney wows fans with historic Israel concert". Reuters. 25 September 2008. Татаж авсан: 26 September 2008.
  36. "Depeche Mode to kick off next world tour in Israel". Haaretz. Татаж авсан: 6 October 2008.
  37. "Madonna To Wrap Up Tour in Tel Aviv". The Jewish Daily Forward. Татаж авсан: 4 June 2009.
  38. "Tel Aviv municipality to run free Shabbat buses to Eurovision". The Times of Israel (америк-англи хэлээр). Татаж авсан: 2019-05-09.
  39. "Results of the Knight Frank Global Cities Survey". Archived from the original on 2 November 2012.
  40. "Tel Aviv ranked world's 3rd hottest city for 2011". Татаж авсан: 1 November 2010.
  41. "World's Best Awards 2011 – Africa and the Middle East". Archived from the original on 11 July 2011. Татаж авсан: 11 July 2011.
  42. "Top 10 Beach Cities". Archived from the original on 12 Долдугаар сар 2010. Татаж авсан: 30 July 2010. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  43. Huldai proud of Tel Aviv winning best gay city of 2011Jerusalem Post, By JPOST.COM STAFF01/11/2012 11:21
  44. "Tel Aviv emerges as top gay tourist destination". Salon. Associated Press. 24 January 2012.
  45. "Photos: Top 10 Oceanfront Cities". National Geographic Travel. 19 December 2014. Татаж авсан: 30 December 2017.
  46. Brijbassi, Adrian (15 March 2011). "5 best Irish pubs not in Ireland". Toronto Star.
  47. "Tel Aviv bus tour". Tel Aviv City Tours. Archived from the original on 28 August 2008. Татаж авсан: 19 January 2008.
  48. "Tel Aviv architecture tour". TelAvivArchitecture.com. Archived from the original on 27 January 2008. Татаж авсан: 19 January 2008.
  49. "Tel Aviv segway tours". Segways.co.il. Archived from the original on 19 Арван хоёрдугаар сар 2015. Татаж авсан: 19 January 2008. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  50. "Tel Aviv walking tours". TelAviv4Fun.com. Archived from the original on 5 March 2016. Татаж авсан: 19 January 2008.
  51. "Tel Aviv Statistical Overview". Tel Aviv-Yafo Municipality. Archived from the original on 13 September 2014.
  52. Solomon, Shoshanna (1 November 2001). "Facets of the Israeli Economy – Transportation". Israel Ministry of Foreign Affairs.
  53. Ribin, Alex. "HATACHANA – HOME PAGE". hatachana.co.il. Archived from the original on 2016-03-27. Татаж авсан: 2021-04-26.
  54. "Israel Treasury: We decided to take the light rail from Leveiev. New opening target: 2016" (PDF). Yedioth Ahronot. Archived from the original (PDF) on 6 July 2011. Татаж авсан: 11 April 2007.
  55. Now it's final? The government cancelled the agreement with MTS to construct the Tel Aviv Light Rail, Calcalist, 10 August 2010, In Hebrew
  56. Wrobel, Sharon (1 August 2008). "Public transportation to be overhauled". The Jerusalem Post.
  57. Bar-Eli, Avi (30 November 2006). "Sde Dov to be vacated, state gets half of Big Bloc". Haaretz. Archived from the original on 1 Аравдугаар сар 2007. Татаж авсан: 26 Дөрөвдүгээр сар 2021.
  58. "City wheels in bicycle rental plan". The Jerusalem Post. 21 January 2008.
  59. "Tel-O-Fun". Tel Aviv Municipality. Татаж авсан: 10 May 2011.
  60. "Cities in partnership". Tel Aviv-Yafo Municipality (еврей хэлээр).

Цахим холбоос

засварлах
  Commons: Tel Aviv-Yaffo – Викимедиа дуу дүрсний сан