Өмнөд Америк

тив

Өмнөд Америк Дэлхийн бөмбөрцөгийн баруун өмнөд хагаст байрлах, баруун талаараа Номхон далай, хойд ба зүүн талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэн орших тив юм. Баруун хойд талд нь Хойд Америк тив ба Карибын тэнгис байрлана.

Өмнөд Америк
Нутаг дэвсгэр 17 819 100 км²
Хүн ам 357 000 000
Нягтшил 20 хүн/км²
Нутгийнхан Өмнөд Америкийнхан
Улс орон 12
 Аргентин
 Боливи
 Бразил
 Венесуэл
 Гайана
 Колумб
 Парагвай
 Перу
 Суринам
 Уругвай
 Чили
 Эквадор
Чанад нутаг Францын Гвиана,
Аруба г.м
Газар газрын хэл
португал, испани, франц, кечуа, гуарани, аймара, нидерланд
Цагийн бүс UTC-2 - UTC-5
Тив улсын байгууллага
Өмнөд Америкийн Улсуудын Холбоо

Өмнөд Америк тив нь Дэлхийн гадаргуугийн 3.5% буюу 17,840,000 хавтгай дөрвөлжин км нутагтай, 2015 оны байдлаар уг тив дээр 413,482,203 хүн амьдарч байна. Өмнөд Америк нь талбайн хэмжээгээр Ази, Африк, Хойд Америкийн дараагаар дөрөвт, хүн амын тоогоор тавд ордог тив юм.

Өмнөд Америкийн улс орны жагсаалт

засварлах
Улс Нутаг дэвсгэр
(км²)
Хүн ам
(2018 он)
Нягтрал
хүн/км²
Нийслэл
  Аргентин 2 766 890 44,361,150 14.3 Буэнос-Айрес
  Боливи 1 098 580 11,353,142 8.4 Ла Пас
  Бразил 8 514 877 209,469,323 22 Бразилиа
  Чили 756 950 18,729,160 22 Сантъяго
  Колумб 1 138 910 49,661,048 40 Богота
  Эквадор 283 560 17,084,358 53.8 Кито
  Фолклэндийн арлууд (Их Британи)[1] 12 173 3,234 0.26 Порт-Стэнли
  Францын Гвиана (Франц) 91 000 282,938 2.1 Кайенне
  Гайана 214 999 779,006 3.5 Жоржтаун
  Парагвай 406 750 6,956,066 15.6 Асунсион
  Перу 1 285 220 31,989,260 22 Лима
  Өмнөд Жорж ба
Өмнөд Сэндвичийн арлууд
(Их Британи)
[2]
3 093 20 0 Грытвикен
  Суринам 163 270 575,990 3 Парамарибо
  Уругвай 176 220 3,449,285 19.4 Монтевидео
  Венесуэл 912 050 28,887,118 27.8 Каракас
Нийт 17,824,513 423,581,078 21.5
 

Гадаад холбоос

засварлах

Тайлбар

засварлах
  1. Аргентинтай маргаантай
  2. Аргентинтай маргаантай; Өмнөд Атлантын далай дахь Өмнөд Жорж ба Өмнөд Сэндвичийн арлууд нь Антарктид тивд хамаарна гэж үздэг бөгөөд байнгын оршин суугч байхгүй, улирлын чанартайгаар 100 орчим судлаач, жуулчид байдаг.