Мьянмар
Мьянмар (Мьянмар: Мьянма), албан ёсоор Мьянмарын Холбоо нь Энэтхэг-Хятадын хойгийн хамгийн том нутагтай зүүн өмнөд Азийн орон юм. Зүүн хойд талаараа Хятад, зүүн талаараа Лаос, зүүн урд талаараа Тайланд, баруун талаараа Бангладеш, баруун хойд талаараа Энэтхэг улсуудтай хиллэх ба мөн баруун урд талд нь Мартабаны булан, Андаманы тэнгис оршино.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс
| |
---|---|
Төрийн дуулал: ကမ္ဘာမကျေ Каба Ма Кьей "Дэлхийн төгсгөл хүртэл" | |
Нийслэл | Нейпьидо[a] 19°45′N 96°6′E / 19.750°N 96.100°E |
Томоохон хот | Янгон[b] |
Албан ёсны хэл | Бирм хэл |
Зөвшөөрөгдсөн бүс нутгийн хэл[1] | |
Угсаатны бүлгүүд | |
Шашин | |
Ард түмний нэршил | Бирмчүүд / Мьянмарчууд[6] |
Төр засаг | Нэгдмэл тусгаар-ассамблейн бүгд найрамдах улс (цэргийн хунт) |
Мьин Шве (үүрэг гүйцэтгэгч) | |
Мин Аун Хлайн | |
Со Вин[c] | |
Хууль тогтоох байгууллага | Төрийн Захиргааны Зөвлөл |
Түүх | |
12 сарын 23, 849 | |
10 сарын 16, 1510 | |
2 сарын 29, 1752 | |
1 сарын 1, 1886 | |
1 сарын 4, 1948 | |
3 сарын 2, 1962 | |
• "Мьянмар" нэртэй болсон | 6 сарын 18, 1989 |
3 сарын 30, 2011 | |
2 сарын 1, 2021 | |
Газар нутаг | |
• Нийт | (39) |
• Усны эзлэх талбай (%) | 3.06 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 57,526,449[8] (26) |
ДНБ (ХАЧП) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $278.156 тэрбум[9] (64) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $5,132[9] (146) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $63.988 тэрбум[9] (90) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $1,180[9] (167) |
ОТББИ (2017) | 30.7[10] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.585[11] дундаж · 149 |
Мөнгөний нэгж | Кьят (K) (MMK) |
Цагийн бүс | UTC+06:30 (МСЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +95 |
ISO 3166 код | MM |
Домэйн нэр | .mm |
Мьянмар нь дэлхийн 40 дахь том болох 676,578 ам дөрвөлжин километр газар нутагтай, 24 дэх хүн ам шигүү суурьшсан, нийт 58.8 сая хүнтэй юм. Тус улсын соёл нь хөрш орнуудынхаа нөлөөг хүчтэй тусгасан байдаг бөгөөд Буддын шашны Бага хөлгөний урсгалд тулгуурлана. Генерал Не Виний удирдсан офицерууд 1962 онд У Нугийн иргэний засаглалыг түлхэн унагаснаас хойш цэргийн хунтын засаглал ноёрхож байсан. 2015 онд явагдсан бүх нийтийн сонгуулиар Аун Сан Су Чигийн тэргүүлсэн Ардчиллын төлөөх Үндэсний Лиг ялалт байгуулан засгийн эрхийг авсан ч, Армийн улс төр дэх нөлөө үндсэн хуулиар хамгаалагдсан байгаа бөгөөд нэг дэд ерөнхийлөгч нь армийн генерал хүн юм. Бирм маягийн социализм нь тус улсыг ядуурал руу гүнзгий түлхэн оруулсан юм. 1989 он хүртэл Бирм гэдэг нэртэй байв.
Газар зүй
засварлахМьянмар улс 676,578 км2 газар эзэлсэн, Афганистанаас том, дэлхийн 40-р их нутагтай орон юм.
Байрлал
засварлахХойд өргөргийн 9° — 29°, зүүн уртрагийн 92° — 102° дотор Ази тивийн дорно өмнөд хэсэгт Энэтхэгийн далайн эрэгт оршино. Өрнө умард талаараа Бангладеш (271 км), Энэтхэг (1468 км), дорно умнөд талаараа Хятад (2129 км), дорно өмнөд талаараа Тайланд (2416 км), Лаос (238 км) улстай хиллэж, өмнөд талаараа Бенгалын булан, Андаманы тэнгист тулна. Хилийн урт — 6522 км, эргийн урт — 1930 км.
Газрын тогтоц
засварлахХил дагуу нутгаар уулархаг ба дундад нутгаар голын хөндийн, өмнөд эргээр тэнгисийн эргийн нам доор газартай.
Умард зах, Хималайн өврийн Хкакабо уул (5881 м) хамгийн өндөр цэг бол эрэг хамгийн нам доор газар болно. Аракан, Пегу, Шан, Тенассарим зэрэг уул нуруу, тэгш өндөрлөг газруудтай.
Уулсаар зааглагдах Иравади, Салуин, Ситаун гэсэн гурван мөрний сав газар байна. Иравади мөрөн 2170 км урсах ба хүн ардын ихэнх нь энэ мөрнийг бараадаж, Аракан-Шаны хооронд нутагладаг.
Уур амьсгал
засварлахНутгийн ихэнх хэсэг тропикийн, экваторын уур амьсгалтай.
Өмнөд эргээр муссон салхитай жилд 5000 мм хур тунадастай байдаг бол мөрний адгаар 2500 мм, төв хэсгийн хуурай газраар 1000 мм-ээс бага хур тунадастай. Умард хэсэгт харьцангуй сэрүүн бөгөөд жилийн дундаж температур 21°C байх ба өмнөд хэсэгт халуун буюу дунджаар 32°C температур хүрч хална.
Ургамал амьтан
засварлахУргамал амьтнаар баян. Нутгийн 16.6% нь газар тариаланд тохирох газар байх ба ширэнгэн ойтой. Бар, ирвэс зэрэг ховор амьтад ширэнгэнээ байх ба зэрлэг үхэр, зэрлэг гахай, буга, заан зэрэг хөхтөн амьтан байна. Ойн аж ахуй эрхэлнэ. Тоть гэх мэт 800 гаруй зүйлийн шувуу байна.
Хүн ам зүй
засварлахШашин[12] | Хувь |
---|---|
Будда | 80% |
Христ | 7% |
Нутгийн шүтлэг | 6% |
Лал | 4% |
Хиндү | 2% |
Мьянмар улс 2014 онд 51,419,420 хүнтэй (дэлхийд 24-р олон) байв. 29 хувь нь 0–14 насны багачууд, 65% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 6 хувь нь 65-ээс дээш өндөр настан юм. Хүн амын 30 хувь хотод, 70% хөдөө оршин суудаг. Жилд 1.1%-аар өсөж байна. Хүн амын нягт — 76 хүн/км2, дундаж наслалт — 65.2 жил, хүйсийн харьцаа — 0.93 эр/эм (15-64 насанд 0.98), бичиг үсэг тайлагдалт — 90%.
Ард түмэн
засварлахЯс үндэс | Хувь |
---|---|
Бирм үндэстэн | 68% |
Шан ястан | 9% |
Карен ястан | 7% |
Аракан ястан | 4% |
Монгол үндэстэн | 3% |
Мон ястан | 2% |
Качин ястан | 1% |
бусад ард түмэн | 7% |
Мьянмар олон үндэстний орон юм. 135 нэрээр ялган бүртгэдэг.
Хүн амын олонх нь төвөд-бирм угсааны «бама» хэмээх бирм үндэстэн (68%) юм. Мөн тай-кадай угсааны шан (10%), төвөд-бирм угсааны карен (6%), аракан (4%), хятад (3%), мон, качин зэрэг ард түмэн байна.
Хэл, шашин
засварлахМьянмарын ард түмэн хэлний төрлөөр төвөд-бирм, тай-кадай, хмон-мьен, мон-кхмер, хятад гэж хэд ангилагдана. Улсын албан ёсны хэл нь бирм үндэстний эх хэл болсон төвөд-бирм язгуурын бирм хэл байна. Хүмүүс бирм, шан, мон гэсэн үет үсгээр бичдэг. Бирм үсэг харьцангуй дугуй хийцтэй.
Мьянмарын ард түмний 90% буддын шашин, бага хөлгөний уламжлалт шүтлэгтэй. Хүн амын цөөнхөд христ, лал, хиндү шүтлэг бий.
Хот суурин
засварлах
1. Янгон (5,209,541 хүнтэй) |
6. Патейн (286,684) |
Түүх
засварлахТэмдэглэл
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Мьянмар – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ "Myanmar | Ethnologue Free".
- ↑ "Largest Ethnic Groups In Myanmar". Worldatlas. 18 July 2019.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedWorld Factbook
- ↑ "Myanmar's Constitution of 2008" (PDF). constituteproject.org. Татаж авсан: 29 October 2017.
- ↑ "The 2014 Myanmar Population and Housing Census- The Union Report: Religion" (PDF). myanmar.unfpa.org. Department of Population Ministry of Labour, Immigration and Population MYANMAR. Эх хувилбараас (PDF) архивласан: 29 March 2018. Татаж авсан: 3 February 2019.
- ↑ "ACT Health Community Profile, pg. 1" (PDF). Multicultural Health Policy Unit. Эх хувилбараас (PDF) архивласан: 11 April 2015. Татаж авсан: 5 August 2018.
- ↑ "Myanmar Junta Reshuffles Governing Body". The Irrawaddy. 2 February 2023. Татаж авсан: 6 February 2023.
- ↑ "Burma". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Татаж авсан: 24 September 2022. (Archived 2022 edition)
- ↑ 9.0 9.1 9.2 9.3 "World Economic Outlook Database, April 2023". IMF.org. International Monetary Fund. April 2023. Татаж авсан: April 22, 2023.
- ↑ "GINI index (World Bank estimate)". data.worldbank.org. World Bank. Татаж авсан: 13 July 2021.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ "Pew Research Center's Religion & Public Life Project: Burma. Pew Research Center. 2010". Эх хувилбараас архивласан: 2017-10-10. Татаж авсан: 2016-02-14.
Координат: 21° У, 95° З