3 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 63 дахь (өндөр жил бол 64 дэх) өдөр юм. Мөн он дуустал 302 өдөр үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
2 сар · 3 сар · 4 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

Онцлох үйл явдал

засварлах
  • МЭӨ 51 - Ромын эзэнт гүрний хаан ширээнд суусан Неро нэрнийхээ урд "Улсын залуу удирдагч" гэх цол хэрэглэж байхаар тогтов.
  • 852 - Хорватын хаан I Кнез Трпимир албан ёсны баримт бичигт "Хорват" гэж нэршихээр болжээ.
  • 1152 - Германы эзэн хаанаар I Фредерик Барбаросса тодров.
  • 1238 - Оросын хаан II Юрий хаанаар удирдуулсан Хаант Оросын цэрэг, Монголын Бат хааны армитай одоогийн Ярослав хотын ойролцоо Сит голын тулааныг эхлүүлжээ.
  • 1351 - Сиам одоогийн Тайланд улсын хаан ширээнд Раматибоди суув.
  • 1386 - Польшийн хаант ширээн II Владислав Ягиело суужээ.
  • 1461 - Сарнайн дайн: Английн хаан Йоркын угсааны VI Хенриг хаан ширээнээс нь түлхэж улмаар IV Эдуард хаан ширээнд заларчээ.
  • 1493 - Аугаа аялагч Кристофер Колумб Карибийн тэнгис болон Багамын арлуудаар хийсэн аялалаа өндөрлөж Лисабон хотноо эргэн ирэв.
  • 1519 - Кастиллийн аялагч, эрдэмтэн Эрнан Кортес Ацтекуудын иргэншил, аугаа их баялагыг илрүүлэх их аяндаа гарчээ.
  • 1628 - Массачусетсийн тохойг Их Британийн эзэн хаан өөрийн мэдэлдээ авчээ.
  • 1675 - Их Британийн эзэн хааны дэргэдэх анхны одон орончоор Жон Фламстийд томилогдов.
  • 1681 - Их Британийн эзэн хаан II Чарльз Хойд Америкийн газар нутгийг анхлан нээгч Уиллиам Пеннийн нэрээр тухайн захирч байсан газар нутгийг Пеннсилвани гэж нэрлэх зарлиг гаргажээ.
  • 1776 - Америкийн хувьсгал: Эх газын арми Дорчестерийн өндөрлөгийн ойролцоо Их Британийн армитай тулалдав. Тулаанд Их Британичууд давамгай байж Бостоны бүслэлтийг чөлөөлсөн байна.
  • 1789 - АНУ-ын Нью-Йорк хотноо АНУ-ын конгресс анхн хуралдаанаа хийв. Анхдугаар хуралдаанаар АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагыг батлажээ.
  • 1790 - Францын 83 мужид газрын эзэд болон хуучин эрхтэн дархтануудын эрхийг халах анхны оролдлого болов.
  • 1791 - Их Британийн ард нийтийн танхим хэлэлцээд Канадыг хоёр хувааж, Дээд болон Доод Канад болгон захирхаар болжээ.
    • Вермонт АНУ-ын 14 дэх муж болов.
  • 1797 - АНУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Жон Адамс тангараг өргөжээ. Тэрээр гуравдугаар сарын 4-ний өдөр тангараг өргөсөн анхны ерөнхийлөгч болжээ.
  • 1804 - Кастл Хиллийн бослого: Шинэ Өмнөд Уэльсид Ирландын босогчид Британийн колонийн армийн эсрэг бослого дэгдээв.
  • 1814 - Америкийн цэргүүд одоогийн Онтарио хотод Британийн цэргүүдийг буулган авчээ.
  • 1837 - АНУ-ын Чикаго хот үүсгэн байгуулагджээ.
  • 1848 - Сардиннийн хаан Карло Альберто ди Савойа Италийн анхдугаар үндсэн хуульд гарн үсэг зурав.
  • 1865 - Америкийн эх газрын нэгдсэн улс одоогийн ашиглаж байгаа төрийн далбааг хэрэглэхээр болжээ.
  • 1882 - Их Британийн Лондон хотын зүүн хэсэгт анхны трамвайн шугам үйлчилгээнд нэвтрэв.
  • 1890 - Их Британийн хамгийн урт гүүр болох "Форт" гүүрийг ашиглалтанд оруулжээ. Шотландад байгуулсан уг гүүр 520 метрийн урттай юм. Нээлтийн ёслолд Уэльсийн хунтайж, хожмын хаан Эдуард оролцсон гэдэг.
  • 1909 - АНУ-ын Ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх зарлиг гаргаж, үүний хэрэгжилтэд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Филандер К.Ноксыг хяналт тавиулж байхаар болов.
  • 1913 - Балканын анхдугаар дайн: Грекийн арми Туркийн армитай тулалдаж эхлэв. Хоёр өдрийн дараа Грекчүүд ялалт байгуулсан юм.
    • АНУ-ын Хөдөлмөрийн яам байгуулагдав.
  • 1917 - Монтана мужаас сонгогдсон Жаннит Ренкин АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон анхны эмэгтэй улстөрч болжээ.
  • 1933 - АНУ-ын Хөдөлмөрийн сайдаар Францес Перкинс томилогдов. Тэрээр АНУ-ын Засгийн газарт багтсан анхны эмэгтэй улстөрч болсон юм.
  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Их Британийн арми Клеймор цэргийн ажиллагааг эхлүүлж, Лофотен арал руу пуужин харважээ.
  • 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчин Берлин хотыг өдрийн цагаар бөмбөгджээ.
  • 1962 - Каледонын агаарын тээврийн DC-7 хөлөг онгоц Камерун улсаас хөөрсөн даруйдаа осолдож, 111 хүн бүгд амиа алджээ.
  • 1974 - Америкийн алдарт "People" сэтгүүл анхны дугаараа хэвлэлтэд гаргав.
  • 1976 - Их Британийн парламент Умард Ирландын автомонит мужийн Зөвлөлдөх зөвлөлийг албан ёсоор тараажээ.
  • 1980 - Зимбабве улсын Ерөнхий сайдаар үндэсний хөдөлгөөний тэргүүн Роберт Мугабе сонгогдож, тус улсын анхны хар арьст ерөнхий сайд болсон байна.
  • 1986 - ЗХУ-ын "Вега 1" сансрын хөлөг Хейлигийн сүүлт одны зургийг авч эх дэлхий рүү илгээв.
  • 1996 - АНУ-ын Висконсин мужийн Веяавега хотод галт тэрэг осолдов. Аврам албаныхан 16 өдөр аврах ажиллагаа явуулсны дүнд 2,300 хүнийг аварч чаджээ.
  • 2001 - Их Британийн Лондон хотод байрлах BBC телевизийн төв байранд бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд нэг хүн маш хүнд гэмтэл авчээ. Уг халдлагыг Шинэ Ирландын бүгд найрамдах арми зохион байгуулсан болохоо хүлээсэн байна.
  • 2002 - Афганистаны чөлөөлөх дайны үеэр маш доогуур нисэж явсан Америкийн нисдэг тэрэг осолдож улмаар Америкийн 7 цэрэг, Аль-Кайдагийн 200 цэрэг амиа алджээ.
  • 2009 -Нидерландын Гааг хотноо байрлах Олон улсын гэмт хэргийн шүүх Суданы Ерөнхийлөгч Омар Хассан аль-Баширыг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Түүнийг олон улсын гэмт хэргийн шүүх 2002 оноос хойш шүүн хэлэлцсэн юм.
  • 2012 - Бүгд найрамдах Конго улсын нийслэл Браззавиль хотод олон удаагийн цуврал дэлбэрэлт болж 250 гаруй хүн амиа алджээ.
  • 2015 - Украины босогчдын мэдэлд байх Донецк хотод байрлах Засядко нүүрсний уурхайд хий дэлбэрч 34 уурхайчин амиа алдав.
  • 2018 - Британийн Тагнуулын газрын нууц ажилтан асан Сергей Скрипалыг охиных нь хамт Английн Салисбюри хотод хордуулжээ. Энэ үйл явдал Европын холбоо ОХУ-ын дипломат харилцааны маргааныг улам хурцалж орхисон юм.
  • 2020 - Никарагуа улсын Масая галт уулан дээгүүр хөндлөн гарсан анхны хүнээр АНУ-ын акробатч Ник Валленда тодорчээ.

Мэндэлсэн алдартнууд

засварлах
  • 895 - Хятадын Хан гүрнийг үндэслэгч Лиу Жиюань (948 онд нас барсан)
  • 1519 - Моголын эзэнт гүрний хаан Хиндал Мирза (1551 онд нас барсан)
  • 1678 - Италийн хөгжмийн зохиолч, хийлч Антонио Вивалди (1741 онд нас барсан)
  • 1769 - Египетийн хаан Мухаммад Али (1849 онд нас барсан)
  • 1856 - Английн зураач, зохиолч Альфред Уиллиам Рич (1921 онд нас барсан)
  • 1862 - Швейцарийн одон оронч Жакоб Роберт Эмден (1940 онд нас барсан)
  • 1875 - Унгарын Ерөнхийлөгч Михали Кароли (1961 онд нас барсан)
  • 1901 - Сансрын нисэгчийн хувцсыг зохион бүтээгч Уильбур Р.Франкс (1986 онд нас барсан)
  • 1910 - Бразилийн Ерөнхий сайд Танкредо Невес (1985 онд нас барсан)
  • 1914 - "Цансан гуа ба долоон одой", "Пиноккио", "Дамбо" зэрэг кинонд зураачаар ажилласан, Оскарын шагналт зураач, найруулагч Уорд Кимболл (2002 онд нас барсан)
  • 1926 - "Эмвей" компанийг үндэслэгч Ричард ДеВос
  • 1938 - Гвиней улсын ерөнхийлөгч Альфа Конде
  • 1948 - Английн алдарт "Yes" хамтлагийг үүсгэн байгуулагч, басс гитарчин Крис Скүйр (2015 онд нас барсан)
  • 1951 - Английн Ливерпүүл клубын домог, хөлбөмбөгч, дасгалжуулагч Кенни Далглиш
    • Холбоон бүгд найрамдах Югослав улсын 4 дэх Ерөнхий сайд Зоран Жижич (2013 онд нас барсан)
  • 1954 - Францын Ерөнхий сайд Франсуа Фийон
  • 1956 - Монголын 23 дахь Ерөнхий сайд Санжаагийн Баяр
  • 1982 - Америкийн хөлбөмбөгч Лендон Донован
    • Олимпын хүрэл медальт, Европын аварга Оросын уран гимнастикч Людмила Ежова
  • 1986 - Алдарт "Инстаграм" сүлжээг үндэслэгч Майк Кригер
  • 1986 - Өмнөд солонгосын жүжигчин Паг Мин Ён
  • 1990 - Испанийн хөлбөмбөгч Фран Мерида
  • 1992 - Аргентиний хөлбөмбөгч Эрик Ламела

Нас барсан алдартнууд

засварлах
  • 561 - Ромын пап I Пелажиус
  • 1852 - Оросын богино өгүүллэгийн мастер Николай Гоголь (1809 онд төрсөн)
  • 1941 - Нобелийн шагналт Германы улстөрч Людвиг Күйд (1858 онд төрсөн)
  • 1952 - Нобелийн шагналт Английн неврологич Чарльз Скотт Шеррингтон (1857 онд төрсөн)
  • 2011 - Непалийн 29 дэх Ерөнхий сайд Кришна Прасад Бхаттарай (1924 онд төрсөн)
    • Нобелийн шагналт Швейцарийн физикч Симон ван дер Меер (1925 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

засварлах

  Commons: 3 сарын 4 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан