Далай лам
- Одоогийн буюу 14-р Далай ламын талаар эндээс.
Далай лам нь (Дээрхийн гэгээнтэн хэмээх тодотголтой) Төвөдийн Буддын шашны (шарын шашны) тэргүүн юм.
1578 онд Түмэдийн Алтан хан Төвдийн гэлүгва ёсын гуравдугаар тэргүүн Содномжамцтай Хөхнуурын "Цавчил" хэмээх газар тусгайлан барьсан сүмд уулзаж, түүнд "Далай лам" хэмээх нэрийг анх өргөмжилжээ. Учир нь "Гьяацо" гэж түвд хэлээр "Далай" гэсэн үг юм. Түүнээс хойш Далай лам тэргүүтэй гэлүгвийн ёс бусад урсгалуудаас илүү зонхилон дэлгэрсэн. Далай лам нь Төвөд болон Монголчуудын дунд амьд Бурхан хэмээн дээдлэгдсээр дөрвөн зуун жил илүү болж буй юм. Чин улсын Эеэр засагч хаан, тавдугаар дүрийн Далай ламыг олон удаа Бээжинд урьснаар 1652 онд тавдугаар дүрийн Далай лам Бээжинд ирж хаанд бараалхсан байна. 1653 онд Эевэр засагч хаан, тавдугаар дүрийн Далай ламд алтан дэнс, алтан тамга хайрлан, Далай лам гэсэн цолыг албан ёсоор хүртээсэн байна.
Түүх
засварлахДүр | Нэр | Тодруулалт | Залралт | Төвөд | Төвөд нэр |
1 | 1-р Далай лам
Гэндэн Дрүп Gendun Drup |
1391–1474 | – | N/A | དགེ་འདུན་འགྲུབ་ |
2 | 2-р Далай лам
Гэндэн Жамц Gendun Gyatso |
1475–1542 | 1483 | 1487 | དགེ་འདུན་རྒྱ་མཚོ་ |
3 | 3-р Далай лам
Сонам Жамц Sonam Gyatso |
1543–1588 | 1546 | 1578 | བསོད་ནམས་རྒྱ་མཚོ་ |
4 | 4-р Далай лам
Ёндон Жамц Yonten Gyatso |
1589–1617 | 1601 | 1603 | ཡོན་ཏན་རྒྱ་མཚོ་ |
5 | 5-р Далай лам
Лувсан Жамц Ngawang Lobsang Gyatso |
1617–1682 | 1618 | 1622 | བློ་བཟང་རྒྱ་མཚོ་ |
6 | 6-р Далай лам
Цаняанг Жамц Tsangyang Gyatso |
1683–1706 | 1688 | 1697 | ཚངས་དབྱངས་རྒྱ་མཚོ་ |
7 | 7-р Далай лам
Келзанг Жамц Kelzang Gyatso |
1707–1757 | 1712 | 1720 | བསྐལ་བཟང་རྒྱ་མཚོ་ |
8 | 8-р Далай лам
Жамбал Жамц Jamphel Gyatso |
1758–1804 | 1760 | 1762 | བྱམས་སྤེལ་རྒྱ་མཚོ་ |
9 | 9-р Далай лам
Лунтаг Жамц Lungtok Gyatso |
1805–1815 | 1807 | 1808 | ལུང་རྟོགས་རྒྱ་མཚོ་ |
10 | 10-р Далай лам
Цүлтэм Жамц Tsultrim Gyatso |
1816–1837 | 1822 | 1822 | ཚུལ་ཁྲིམས་རྒྱ་མཚོ་ |
11 | 11-р Далай лам
Хэндрүп Жамц Khendrup Gyatso |
1838–1856 | 1841 | 1842 | མཁས་གྲུབ་རྒྱ་མཚོ་ |
12 | 12-р Далай лам
Прэнлэй Жамц Trinley Gyatso |
1857–1875 | 1858 | 1860 | འཕྲིན་ལས་རྒྱ་མཚོ་ |
13 | 13-р Далай лам
Түвдэн Жамц Thubten Gyatso |
1876–1933 | 1878 | 1879 | ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ་ |
14 | 14-р Далай лам
Данзан Жамц Tenzin Gyatso |
born 1935 | 1939 | 1940
(одоо байгаа) |
བསྟན་འཛིན་རྒྱ་མཚོ་ |
XIV далай лам
засварлахXIV Далай лам нь 1959 оноос хойш Энэтхэг улсын Дарамсала хотод амьдарч байна.
Хэлхээ, холбоос
засварлах- Далай лам - Албан ёсны веб сайт
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.