Дуучин Эгшиглэн

(Эгшиглэн (дуучин)-с чиглүүлэгдэв)

Эгшиглэн хэмээн дуудуулдаг Монголын эмэгтэй дуучин Төмөрбаатарын Болортуяа 1989 оны 1 сарын 14-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 2006 онд Сүхбаатар дүүргийн "Эрдэм төгс" бүрэн дунд сургуулийг төгсөөд "Глобал Удирдагч" дээд сургуульд санхүү менежментээр мэргэжихээр элсэн сурсан.[1][2] 2006 онд "Шинэ давалгаа" тэмцээнд оролцож байсан Эгшиглэнг тэмцээний шүүгч Б.Наранзун анхаарч B production-д шалгуулахыг зөвлөжээ.[3] Болдын B production (Би продакшн)-тай гэрээлсэн Эгшиглэн Sho-гийн «Амьдралын тоглоом» дууны дахилтыг дуулснаар монгол дуу сонсогчдод анх удаа танигдсан. Түүнээс хойш «Найрах арга чинь буруудаад байна», «100%» (дуучин BX хавсарсан), ВX-тэй хослосон «Love song (Хайр дурлалын дуу)», Quiza, BX, Агиймаа нартай хамтарсан «Хэв маягаа эвдэцгээе» зэрэг дуугаар хүүхэд залуусын дунд алдаршив. 2011 онд «Хоёр хоёрын тав» киноны дууг дуулснаар Эгшиглэн уянгын дууг сайхан дуулж чаддагаа мэдрүүлсэн.

Дуучин Эгшиглэн
Жинхэнэ нэрТөмөрбаатарын Болортуяа
Төрсөн он1989 оны 1 сарын 14 (1989-01-14) (35 настай)
Төрсөн газарМонгол улсын Улаанбаатар хот
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол
Ажил үйлдуучин
Дуулдаг хэлмонгол хэл
Урсгалпоп, R&B
Танил үе2006 он — одоо
ЗуучB production (Би продакшн)

Иш татсан холбоос

засварлах


 

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.