5 сарын 18
5 сарын 18 нь Григорийн тооллын жилийн 138 дахь (өндөр жил бол 139 дэх) өдөр юм. Мөн он дуустал 227 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал
засварлах- 332 - Аугаа Константин Константинополь хотын иргэдэд үнэгүй хоол, хүнс тараав.
- 872 - Ромын хаан ширээнд Италийн II Луй 47 насандаа хоёр дахь удаагаа суув. Тэрээр 28 насандаа 844 онд хаан ширээнд сууж байсан билээ.
- 1388 - Буйр нуурын тулаан: Хятадын генерал Лан Юүгээр удирдуулсан цэргүүд Умард Юань улсын хаан Төгс Төмөр хааны цэргүүдийг буулган авав.
- 1499 - Испанийн нэрт аялагч Алонсо де Охеда Кадизаас Венесуэль хүрэх анхны аялалдаа гарчээ.
- 1631 - АНУ-ын Массачусетс мужийн анхны амбан захирагчаар Жон Уинтроп томилогдов.
- 1652 - АНУ-ын Роүд Айленд муж боолчлолыг хууль бус гэж үзсэн Умард Америкийн анхны муж болжээ.
- 1756 - Их Британи улс Францын эзэнт гүрэнд дайн зарласнаар "Долоон жилийн дайн" эхлэв.
- 1783 - Хаант засгийн төлөөх нэгдсэн хүчний шийдвэрэрээр Канадчууд АНУ-ын захиргаанаас гарчээ.
- 1803 - Наполеоны дайн: Их Британи "Амьены гэрээ"-г цуцлан Франц улсад дайн зарлав.
- 1804 - Наполеон Бонапарт Францын Сенатын танхимд өөрийгөө эзэн хаан хэмээ зарлажээ.
- 1812 - Их Британийн Ерөнхий сайд Спенсер Персевалийн амь насанд халдсан Жон Беллингемд дүүжлэн хороох ял оноов.
- 1848 - Германын Үндэсний ассамблейн анхдугаар хуралдан Франкфурт хотноо эхэлжээ.
- 1860 - АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох Бүгд найрамдах намын сунгаанд Абрахам Линкольн ялалт байгуулж нэр дэвшихээр болов.
- 1896 - Оросын хаан ширээнд суусан II Николай хааны баярын ёслолд оролцож байсан иргэд дунд шахцалдаан үүсч улмаар 1389 хүн амиа алджээ.
- 1900 - Их Британи улс Тонга аралд хяналтаа тогтоов.
- 1912 - Энэтхэгийн кино урлагийн түүхэн дэх хамгийн анхны кино болох "Шре Пундалик" дэлгэцнээ гарчээ.
- 1917 - Дэлхийн нэгдүгээр дайн: АНУ-ын Засаг захиргаа Дэлхийн нэгдүгээр дайнд татагдан орох болсонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч цэргийн насны бүх эрчүүдийг зарлан дуудах тусгай зарлиг буулгав.
- 1927 - Бүгд найрамдах Хятад улс буюу одоогийн Тайвань байгуулагдсанаасаа хойш 20 жилийн дараа Тонжи Их Сургуулийг байгуулав. Энэ нь Тайванийн нутагт байгуулагдсан анхны их сургууль юм.
- 1944 - Дэлхийн хоёрдугаар дайн: Италийн Монте Кассино хотод долоон өдөр үргэлжилсэн тулаанд холбоотон гүрнүүд ялалт байгуулж, Нацистын Германы явган цэргийг албадан гаргажээ.
- ЗХУ-ын засаг захиргаа Крымын Татаруудын дүрвэгсдийг албадан гаргах тогтоол батлав.
- 1948 - Бүгд найрамдах Хятад улсын хууль тогтоох дээд байгууллага Юань танхмын анхны хуралдаан болжээ.
- 1953 - Дууны хурдаыг давсан анхны эмэгтэйгээр Жеки Кохран тодров.
- 1955 - Умард Вьетнамын 310 мянган хүнийг хамарсан жагсаалыг Францын арми албадан тарааснаар Индо-Хятадын анхдугаар дайн эцэслэжээ.
- 1969 - АНУ-ын сансар судлалын "Аполло-10" сансрын хөлөг амжилттай хөөрөв.
- 1974 - Энэтхэгийн засаг захиргаанаас хэрэгжүүлсэн "Инээмсэглэж буй Будда" төслийн хүрээнд цөмийн зэвсэг туршсанаар тус улс цөмийн зэвсэг бүхий зургаа дахь улс болжээ.
- 1980 - АНУ-ын Вашингтон хотод орших Гэгээн Элена галт уул дэлбэрсний улмаас 57 хүн амиа алдан, улс, орон нутгийн төсөвт гурван тэрбум ам.долларын хохирол учрав.
- Өмнөд Солонгост ардчилсан өөрчлөлт хэрэгжүүлэхийг шаардсан оюутнуудын жагсаал эхэлжээ.
- 1990 - Францын төмөр замын сүлжээний "TGV" галт тэрэгний шинэ шугам галт тэргээр хамгийн хурдан буюу 515.3 км/ц хурдалж шинэ дээд амжилт тогтоожээ.
- 1991 - Бүгд найрамдах Сомалиланд улсын Умард Сомалийн босогчид өөрсдийгөө тусгаар тогтносон хэмээн зарласан ч олон улс тэднийг хүлээн зөвшөөрсөнгүй.
- 1993 - Данийн хаант улсын нийслэл Копенгаген болон Нөррэбро хотод Маастрихтын ггэрээнд нэгдэн орсныг эсэргүүцсэн жагсаал болжээ. Цагдаагийнхан уг жагсаалыг тараах явцад 11 жагсагч хүнд шархадсан юм. Энэ нь тус улсын түүхэнд Дэлхийн хоёрдугаар дайн-аас хойш тохиосон анхны жагсаал болсон билээ.
- 2005 - АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн "Хаббл" дуран авай Плутон гарагийн "Никс", "Хайдра" дагуулын зургийг хоёрдах удаагаа илгээв.
- 2006 - Балба улсад ардчилсан шинэчлэлт хийгдсэн ч хаант засагаа хэвээр үлдээхээр болжээ.
- 2009 - Шри Ланкын сөрөг хүчний "Тамилын Барс" бүлэглэл Шри-Ланкын армийн цэргүүдэд ялагдсанаар тус улсад 26 жилийн турш үргэлжилсэн мөргөлдөөнт байдал эцэслэв.
- 2015 - Өмнөд Америкийн Колумб улсын Сальгар тосгонд аадар борооны улмаас хөрс нурж 78 хүн амиа алдав.
- 2018 - АНУ-ын Техас мужийн Санта Фе хотын ахлах сургуульд буутай этгээд гал нээж 10 сурагч амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
засварлах- 1048 - Персийн суут сэтгэгч, яруу найрагч Омар Хайам (1131 онд нас барсан)
- 1868 - Оросын хаан II Николай (1918 онд нас барсан)
- 1872 - Уран зохиолын салбарын Нобелийн шагналт Британийн сэтгэгч Бертран Рассель (1970 онд нас барсан)
- 1876 - Холбооны Бүгд найрамдах Герман улсын 12 дахь Канцлер Херманн Мюллер (1931 онд нас барсан)
- 1878 - Олимпын наадмын мөнгөн медальт Францын завьч Йоханнес Тервогт (1977 онд нас барсан)
- 1883 - Бразилийн 16 дахь Ерөнхийлөгч Эурисио Гаспар Дутра (1974 онд нас барсан)
- 1896 - 1920 оны Антверпын олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Шведийн гүйгч Эрик Бакман (1965 онд нас барсан)
- 1897 - Академийн наадмын зургаан удаагийн шагналт нэрт найруулагч Франк Капра (1991 онд нас барсан)
- 1901 - Нобелийн шагналт Америкийн биохимич Винсент ду Вигнед (1978 онд нас барсан)
- 1920 - Ромын пап II Йоан Павель (2005 онд нас барсан)
- 1923 - Ямайкын гурав дахь Ерөнхий сайд Хью Шийрер (2004 онд нас барсан)
- 1933 - Францын тэргүүн хатагтай асан Бернедит Ширак
- Энэтхэгийн 11 дэх Ерөнхий сайд Х.Д.Деве Гоуда
- 1937 - Люксембургийн 22 дахь Ерөнхий сайд Жак Сантер
- 1946 - Тайванийн 40 дэх Төрийн зөвлөлийн Ерөнхийлөгч Френк Хсие
- 1949 - Английн алдарт "Yes" хамтлагийн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Рик Уейкмэн
- 1951 - Олимпын аварга Зүүн Германы уртын харайгч Ангела Фогт (2013 онд нас барсан)
- 1952 - Кантри урсгалын хаан Жорж Стрейт
- 1970 - Америкийн дуучин, жүжигчин Тина Фей
- 1975 - Дэлхийн дөрөв, Мастеруудын цувралын хоёр удаагийн аварга мэргэжлийн снүүкерч Жон Хиггинс
- 1978 - Португалийн хөлбөмбөгч Рикарду Карвальу
- 1979 - Компьютерийн алдарт "Майнкрафт" тоглоомыг хамтран бүтээгч Йенс Бергенстен
- 1988 - Өмнөд Солонгосын алдарт "Биг Банг" хамтлагийн гишүүн, дуучин Теянг
- 2002 - Олимп, дэлхийн аварга ОХУ-ын уран гулгагч Алина Загитова
Энэ өдөр нас барагсад
засварлах- 526 - Ромын пап I Йоан (470 онд төрсөн)
- 1808 - "Бурбон" вискиг зохион бүтээгч Элижа Крейг (1738 онд төрсөн)
- 1922 - Нобелийн шагналт Францын физикч Шарль Луй Альфонс Левран (1845 онд төрсөн)
- 1943 - Мэргэжлийн сүмо бөхийн 28 дахь Ёкозүна Онишики Дайгоро (1883 онд төрсөн)
- 1995 - Оросын нэрт балетын бүжигчин Александер Годунов (1949 онд төрсөн)
- 1999 - Олимпын хошой аварга, мөнгөн медальт Америкийн гүйгч Бетти Робинсон (1911 онд төрсөн)
- 2007 - Нобелийн шагналт Францын физикч Пьерр-Гилле де Женн (1932 онд төрсөн)
- 2009 - Шри-Ланкын бослогын "Тамилын Барс" бүлэглэлийг үндэслэгч Велупиллай Прабхакаран (1954 онд төрсөн)
- 2014 - Югославын холбооны улсын анхны Ерөнхийлөгч Добрица Цошич (1921 онд төрсөн)
- 2015 - Исландын 22 дахь Ерөнхийлөгч Халльдор Асгримссон (1947 онд төрсөн)
- 2017 - "АудиоСлейв" хамтлагийн гоцлол дуучин Крис Корнелл (1964 онд төрсөн)
- 2023 - NFL буюу Америкийн үндэсний хөлбөмбөгийн лигийн аварга, гурван удаагийн үнэ цэнтэй тоглогч Жим Браун (1936 онд төрсөн)
Тэмдэглэлт өдөр
засварлах- Орос Балтын тэнгисийн флотын өдөр
- Хаити Төрийн далбаа болон Их сургуулиудын өдөр
- Украин Крымын Татаруудыг хоморголон устгасан өдрийн дурсах өдөр
- Сири Багш нарын өдөр
- Шри Ланка Ялалтын өдөр
- Уругвай Лас Пьедрасын тулааныг дурсах өдөр
- ДОХ-ын эсрэг вакцины өдөр
- Олон улсын музейн өдөр
Commons: 5 сарын 18 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан