8 сарын 21
8 сарын 21 нь Григорийн тооллын жилийн 233 дахь (өндөр жил бол 234 дэх) өдөр юм. Мөн он дуустал 132 өдөр үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 7 сар · 8 сар · 9 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Үйл явдлууд
засварлах- 1331 он - Унгарын хаан III Стефан Урос хэдэн сар үргэлжилсэн хаан ширээний төлөөх тэмцэлдээний дүнд хаан суудлаа авч үлдэв.
- 1770 он - Их Британийн аялагч Жэймс Күүк Австралийн зүүн хэсгийг нээн илрүүлж, Их Британийн газар нутаг хэмээн зарласан бөгөөд Шинэ Өмнөд Уэльс гэж нэрийджээ.
- 1810 он - Францын маршал Жан Баптист-Бернадот Шведийн угсаа залгамжлах хунтайжаар сонгогдов.
- 1888 он - Дэлхийн түүхэнд хамгийн анхны кассын машиныг зохион бүтээгч Уиллиам Сьюуорд Борроус албан ёсоор патентжуулав.
- 1901 он - Үндэстний худалдааны зөвлөлүүдийн олон улсын нарийн бичгийн дарга нарын газар Копенхаген хотноо байгуулагдав.
- 1911 он - Луврын музейн ажилтан Леонардо да Винчийн сод бүтээл болох Мона Лизаг хулгайлжээ.
- 1914 он - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы цэргийн хүч Самбре мөрнийг өгсөн ялалт байгуулав.
- 1942 он - Дэлхийн хоёрдугаар дайн: Тенаругийн тулаанаар АНУ-ын арми Японы империалист армийг бут цохив.
- 1957 он - ЗХУ холын тусгал бүхий R-7 Семёрка пуужинг амжилттай туршив. Энэ нь дэлхийн түүхэн дэх тив алгасагч анхны пуужин юм.
- 1959 он - АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэр Хавайг нэгдсэн улсын 50 дахь муж улс болгох шийдвэрт гарын үсэг зуржээ. Энэ өдрийг Хавайчууд албан ёсны баяр болгон тэмдэглэдэг билээ.
- 1961 он - Америкийн хөгжмийн урлагт өөрийн гэсэн чухал байр суурь эзлэх Мотаун студи хамгийн анхны номер нэг хит дуугаа гаргажээ. Тус дууг The Marvelettes хамтлаг дуулдаг бөгөөд "Please, Mr.Рostman" гэдэг юм.
- 1968 он - АНУ-ын тэнгисийн цэргийн алба хаагч бага Жеймс Андерсоныг Алдарын төлөөх медалиар нэхэн шагнах шийдвэрийг АНУ-ын Батлан хамгаалах яам гаргажээ. Ингэснээр хар арьст хүн тус медалийг авсан анхны тохиолдол болон түүхэнд үлдсэн байна.
- 1983 он - Филиппиний сөрөг хүчний тэргүүн Бенино Акуиног Манилагийн олон улсын нисэх буудалд байхад нь халдаж, амь насыг нь хороожээ.
- 1991 он - Латви улс албан ёсоор ЗХУ-ын бүрэлдэхүүнээс тусгаарлагдаж байгаагаа зарлажээ.
- 2001 он - Хуучин Югославын бүгд найрамдах Македон улсад болж байгаа иргэний дайныг харгалзан НАТО буюу Умард Атлантын Цэргийн Эвсэл энхийг сахиулах зорилгоор цэрэг оруулах шийдвэр гаргажээ.
Энэ өдөр төрөгсөд
засварлах- 1165 он - Францын хаан II Филип (1223 онд нас барсан)
- 1660 он - Францын инженер, математикч Хуберт Готье (1737 онд нас барсан)
- 1754 он - Хийгээр ажилладаг гэрлийг зохион бүтээгч Уиллиам Мөрдок (1839 онд нас барсан)
- 1765 он - Их Британийн хаан IV Уиллиам (1837 онд нас барсан)
- 1936 он - АНУ-ын домогт сагсан бөмбөгч Уилт Чемберлэн (1999 онд нас барсан)
- 1937 он - Эквадорын 59 дэх Ерөнхийлөгч Густаво Нобоа
- 1939 он - Ботсвана улсын гурав дахь Ерөнхийлөгч Фестус Могаэ
- 1956 он - "Их Хотын Секс" олон анкит киноны Самантагийн дүрээр нэрд гарсан Ким Кетрэлл
- 1963 он - Марокко улсын хаан VI Мохаммед
- 1967 он- "System of a Down" хамтлагийн гоцлол дуучин Серж Танкиан
- 1973 он - Гүүгл хайлтын системийг үндэслэгч Сергей Брин
- 1986 он - Олимпын наадмын ойрын зайн гүйлтийн төрөлд зургаан алтан медаль хүртсэн, Ямайкын гүйгч Усайн Болт
- 1988 он - Польшийн шигшээ багийн ахлагч, Германы "Баейрн Мюнхэн" клубын тоглогч Роберт Левандовски
Энэ өдөр нас барагсад
засварлах- 1940 он - ЗХУ-ыг үндэслэгч, "Улаан Арми"-ийн номлолыг бий болгосон Лев Троцкий (1879 онд төрсөн)
- 1943 он - Нобелийн шагналт зохиолч, сэтгүүлч Хенрик Понтоппидан (1857 онд төрсөн)
- 1947 он - Алдарт "Бугатти" брендийг үндэслэгч, инженер, бизнесмэн Этторе Бугатти (1881 онд төрсөн)
- 1979 он - Италийн нэрт хөлбөмбөгч Жузеппэ Меацца (1910 онд төрсөн)
- 1995 он - Нобелийн шагналт физикч, математикч Субрахманян Чандрасехар (1910 онд төрсөн)
Тэмдэглэлт баярууд
засварлах Commons: 8 сарын 21 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан