2 сарын 2 нь Григорийн тооллын жилийн 33 дахь өдөр юм.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал засварлах

  • 962 - Ромын пап XII Йон ламтан Ариун Ромын эзэнт гүрний хаан I Оттотой уулзжээ.
  • 1207 - Терра Мариана (одоогийн Латви, Эстони улс) байгуулагдав.
  • 1461 - Сарнайн дайн: Мортимерийн тулаан Английн Херфордшайрт эхэлжээ.
  • 1536 - Испанийн аялагч Педро де Мендоза Аргентиний нийслэл Буенос Айресийг анх илрүүлэв.
  • 1653 - Нью Амстердам (одоогийн Нью-Йорк) байгуулагдав.
  • 1709 - Цөлөөс аврагдсан Александер Селкиркийн амьдралаас сэдэвлэн зохиолч Даниел Дефо "Робинкон Крузо" зохиолоо бичив.
  • 1876 - АНУ-ын Мэргэжлийн бейсболын лиг албан ёсоор байгуулагдав.
  • 1899 - Австралийн муж улсуудын захирагчид нийслэл хотыг Канберра байхаар шийджээ. Өмнө нь Сидней болон Мельбурн хотуудад ээлжлэн нийслэлээ болгодог байсан юм.
  • 1901 - Их Британийн хатан хаан Викториаг оршуулах ёслол болов.
  • 1912 - Орос улс өөрийн бодлогыг Монголд тулган хүлээлгэж дөрвөн зүйл бүхий Орос-Монголын найрамдлын хэлэлцээрт гарын үсэг зурав. Оросын талаас монголчуудад: Хятадын үлэмжхэн цэрэг Ховд, Алтайн замаар ирж байна. Манай төслийг зөвшөөрч гарын үсэг зурахгүй бол бид танайд тусалж чадахгүй гэж сүрдүүлэн мэхэлж, энэ хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зуруулсан байдаг.
  • 1913 - Нью-Йоркын метроны төв зогсоол баригдаж дуусав.
  • 1920 - Орос, Эстонийн хооронд Тартугийн энхийн гэрээ байгуулав.
  • 1922 - Ирландын зохиолч Жеймс Жойсын "Үлисс" хэвлэгдэв.
  • 1934 - АНУ-ын Экспорт-Импортын банк байгуулагджээ.
  • 1942 - Норвегийн ерөнхий сайдаар Видкун Кийслингийг томилогдсонд эсэргүүцэн Освальд групп жагсаал зохион байгуулав.
  • 1943 - Дэлхийн хоёрдугаар дайн: Сталинградын тулаанд Зөвлөлтийн цэрэг ялалт байгуулж, Германы цэрэг Сталинградаас гарав.
  • 1980 - Холбооны мөрдөх товчооны явуулсан Абскам ажиллагааны үеэр АНУ-ын хууль тогтоох байгууллагын хэд, хэдэн гишүүн авлигийн хэрэгт холбогдов.
  • 1987 - Филиппиний тайван хувьсгалын дараа үндсэн хуулиа өөрчлөхөөр хэлэлцэж эхэлжээ.
  • 1989 - Афганистан Зөвлөлтийн дайн: Кабул хотоос Зөвлөлтийн сүүлийн цэрэг гарчээ.
  • 1990 - Өмнөд Африкийн ерөнхийлөгч Ф.В. де Леклерк амласнаа биелүүлж Нелсон Манделаг суллав.
  • 2004 - Швейцарийн алдарт теннис Рожер Федерер дэлхийн чансааг тэргүүлж эхлэв. Тэрээр 237 долоо хоногийн турш дэлхийн чансааг тэргүүлж, өвөрмөц амжилт тогтоосон билээ.
  • 2005 - Канадын парламент ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 450 - Византийн эзэн хаан I Юстиниан (527 онд нас барсан)
  • 1455 - Данийн эзэн хаан Жон (1513 онд нас барсан)
  • 1650 - Ромын пап XIII Бенедикт (1730 онд төрсөн)
  • 1754 - Францын ерөнхий сайд Шарль Морис де Толлиран-Перигор (1838 онд нас барсан)
  • 1856 - Америкийн төмөр замын магнат Фредерик Уиллиам Вандербильт (1938 онд нас барсан)
  • 1861 - Гуггенхаймын музейг үндэслэгч Соломон Р.Гуггенхайм (1949 онд нас барсан)
  • 1882 - Ирландын алдарт зохиолч Жеймс Жойс (1941 онд нас барсан)
  • 1883 - Зоррогийн домгийг зохиолч Жонстон МакКюли (1958 онд нас барсан)
  • 1892 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 27 дахь их аварга Мория Точигияма (1959 онд нас барсан)
  • 1893 - Монгол улсын цэргийн жанжин Дамдины Сүхбаатар (1924 онд нас барсан)
  • 1905 - "Атлантын нуруу тэнийв" зохиолоороо алдаршсан Айн Ренд (1982 онд нас барсан)
  • 1917 - Вьетнамын ерөнхий сайд До Муой
  • 1926 - Францын 20 дахь ерөнхийлөгч Валери Гискард Эстейн
  • 1931 - Нидерландын ерөнхий сайд Драйс ван Агт
  • 1933 - Бирмийн 8 дахь ерөнхий сайд Тан Шве
  • 1937 - Панамын ерөнхийлөгч Эрик Артуро Делвалл (2015 онд нас барсан)
  • 1939 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Дейл Т.Мортенсен (2014 онд нас барсан)
  • 1943 - Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга, хошой мөнгөн медальт, Улсын наадамд 12 удаа түрүүлсэн Дархан аварга Хорлоогийн Баянмөнх
  • 1946 - Мали улсын 3 дахь ерөнхийлөгч Альфа Умар Конаре
  • 1949 - Японы нэрт ууланд авирагч Намба Ясүко (1993 онд нас барсан)
  • 1952 - Өмнөд Солонгосын 11 дэх ерөнхийлөгч, анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Кын Хэ
  • 1961 - Монгол Улсын ерөнхий сайд Ринчиннямын Амаржаргал
  • 1963 - Словакын ерөнхийлөгч Андрей Киска
  • 1976 - Дэлхийн тав, Европын таван удаагийн аварга Их Британийн усанд сэлэгч Жеймс Хикман
  • 1977 - Колумбийн нэрт дуучин, Греммийн хоёр удаагийн шагналт Шакира
  • 1983 - Олимпийн аварга, дэлхийн гурав, Европын хошой аварга Шведийн долоон төрөлтийн тамирчин Каролина Клюфт
  • 1984 - Монголын эрэгтэй дуучин BX буюу Батбаатар
  • 1985 - Португалийн хөлбөмбөгч Силвестре Варела
  • 1987 - Испанийн хөлбөмбөгч Херард Пике
  • 1991 - Английн хөлбөмбөгч Натан Делфунесо

Нас барсан алдартнууд засварлах

  • 1250 - Шведийн эзэн хаан XI Эрик (1216 онд төрсөн)
  • 1461 - Тудорын угсааг үндэслэгч Овен Тудор (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1769 - Ромын пап XIII Клемент (1693 онд төрсөн)
  • 1907 - Үелэх системийг зохиогч, Оросын химич Дмитрий Менделеев (1834 онд төрсөн)
  • 1942 - Эстони улсын гурав дахь ерөнхий сайд Адо Бирк (1883 онд төрсөн)
  • 1948 - Олимпийн алт, мөнгө, хүрэл медальт Өмнөд Африкийн гүйгч Бевил Рудд (1894 онд төрсөн)
  • 1969 - Франкенштайны дүрээр алдаршсан Английн нэрт жүжигчин Борис Карлофф (1887 онд төрсөн)
  • 1970 - Нобелийн шагналт Английн философич Бертранд Рассель (1872 онд төрсөн)
  • 1980 - Нобелийн шагналт Америкийн биохимич Уиллиах Ховард Штайн (1911 онд төрсөн)
  • 2014 - Оскарын шагналт нэрт жүжигчин Филип Сеймор Хоффман (1967 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах


  Commons: 2 сарын 2 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан