Сальвадор Дали
Салвадор Дали (Испани: Salvador Dalí; 1904-1989)
Сэрэхээс хоромын өмнөхөн, анар жимсийг тойрох зөгийн нислэгээс үүдсэн зүүд, 1944 он
Хорь дугаар зууны хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг Салвадор Дали нь Испаний Каталон мужийн Фигарэс хотод 1904 онд төрсөн.
Урлагийн сюрреализм урсгалыг үндэслэгчдийн нэг. 1928 онд Карнегийн олон улсын үзэсгэлэн Питсбургд болоход түүний зургуудыг дэлгэн тавьсанаар анх нэр гарчээ.
Дали эхэндээ кубизм, футуризм бас метафизикийн урсгалаар бүтээлээ туурвиж байгаад сюрреализмийг эхэлжээ. Бас дада-г ч гэсэн сонирхож туршиж байсан.
Фрэйдийн онолыг сонирхон паранойд-шүүмжлэлт аргуудыг хэрэглэн хүний ухамсаргүйгээр зүүд адил хийсвэрлэн бодох бодролуудыг тусган харуулахыг зорьсон байна. Тэрбээр гол төлөв хүмүүс, эд юмсыг гэрэл зураг адил бодитоор нягт нарийн дүрслэх хэдий ч зүүдэнд байгаа шигээр бодит бусаар дүрсэлдэг байжээ.
Дали зөвхөн ураан зураач төдийгүй уран барималч, кино бүтээгч байлаа. 1928 онд Луйс Бүнүэлтэй хамтран Андалузийн нохой хэмээх сюрреалист киног бүтээжээ.
1940-48 онуудад дайнаас хөлөөс зугтан эхнэр Галагийн хамт Америкад амьдарсан байна. Насныхаа эцсийг төрсөн нутагтаа өнгөрүүлсэн. 1989 онд зүрхний өвчин, уушгины хатгалгаатай хавсарсанаас нас барсан бөгөөд шарилыг нь одоо Далигийн музейд хадгалсан гэдэг.
Дали 1500 гаран бүтээл туурвисан ба түүний уран бүтээл нь хүний хийсвэр сэтгэхүйн гайхамшиг болж одоо ч гэсэн бусдыг цочирдуулан гайхуулсаар байна.
Ном хэвлэл
засварлах- Carré d'Art (Салвадор Дали), Jean-Pierre Thiollet, Anagramme Ed, 2008. ISBN 2-35035-189-6