1 сарын 2
Нэгдүгээр сарын 2 нь Григорийн тооллын жилийн 2 дахь өдөр юм. Мөн он дуустал 363 өдөр (өндөр жил бол 364 өдөр) үлдэж байна.
Түүхэн жилийн өдөр 12 сар · 1 сар · 2 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
Онцлох үйл явдал Засварлах
- 533 – Ромын Пап ламаар сонгогдсон Меркуриус өөрийн сахилын нэрээ II Йоан болгож өөрчлөв. Энэ нь католик шашны түүхэнд анхны тохиолдол болсон юм.
- 1777 – АНУ-ын хувьсгал: Америкийн цэргийн хүчнүүд Нью-Жерси мужийн Трентоны тулаанд генерал Жорж Вашингтоны удирдлагад нэгдэж, Британийн армийн өөдөөс тулалдахаар болов.
- 1788 – Жоржиа муж улс АНУ-ын холбооны дөрөв дэх муж болов.
- 1860 – Францын нийслэл Парис хотод байрлах Францын шинжлэх ухааны академи Вулкан гаригийг нээн илрүүлснээ албан ёсоор зарлав.
- 1871 – Испанийн хаан ширээнд I Амадейс суув.
- 1935 – АНУ-ын алдарт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг барьцаалсан гэх Бруно Хауптманнд холбогдох хэргийн шүүх хурал эхэлжээ.
- 1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Японы арми Филиппин улсын Манила хотыг эзлэн авав.
- 1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотон арми Нацистийн Германы Нюренбэрг хотыг удаа дараа бөмбөгдөв.
- 1955 – Панамын Ерөнхийлөгч Хосе Антонио Ремон Кантера халдлагад өртөв.
- 1959 – ЗХУ дэлхийн түүхэнд анх удаа Луна-1 хиймэл дагуулыг хөөргөв.
- 1967 – АНУ-ын Калифорни мужийн амбан захирагчаар өмнө нь жүжигчин байсан Рональд Рейган сонгогдов.
- 1975 – Бангладешийн Марксист хөдөлгөөний удирдагч Сираж Сикдерийг баривчлах ажиллагаа болов. Баривчилгааны үеэр өөрөө амь эрсэджээ.
- 1981 – Британийн түүхэн дэх хамгийн харгис цуврал алуурчин гэгдэх Петр Сутклиффийг урт хугацааны мөрдөх ажиллагааны дүнд Өмнөд Йоркширийн Шифельд хотоос баривчиллаа.
- 2013 – АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Татвар төлөгчдийг дэмжих тухай хуульд гарын үсэг зурав.
- 2016 – Энэтхэгийн нисэх хүчний баазад террорист халдлага болов.
Мэндэлсэн алдартнууд Засварлах
- 1699 – Оттоманы эзэнт гүрний Султан III Осман (1757 онд нас барсан)
- 1827 – Оросын газарзүйч, судлаач Петр Семёнов Тян Шанскы (1914 онд нас барсан)
- 1912 он — Олимпийн аварга, Японы усанд сэлэгч Тоёода Хисакичи
- 1920 – Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч, химич Исаак Азимов (1992 онд нас барсан)
- 1931 – Япон улсын 76 дахь Ерөнхий сайд Тошики Кайфу
- 1981 – АНУ-ын сагсанбөмбөгч Кирк Хинрих
- 1981 он — Аргентины хөлбөмбөгчин Макси Родригес
Нас барсан алдартнууд Засварлах
- 1995 он — Сомали улсын 1969-1991 оны ерөнхийлөгч Сиад Барре
Commons: 1 сарын 2 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан