Хувьсгалын төрлүүд - Хүмүүсийн хамгийн их мэддэг хувьсгал бол дайрах, хүчний хувьсгал юм. Үүний жишээ бол, тодорхой бүлэг хүмүүс босож, тодорхой газарзүйн хэсэг газар, хот , эсвэл улсын удирдлагыг хүчээр авах үйл явц юм. Оршин тогтнож байсан засгийн газар нь нураж, бас тэр засгийн газрыг тэргүүлж байсан тэргүүн нь тэр газраа орхиж, эсвэл баривчлагдан,эсвэл бослогын үйл явцад алагдадаг. Өнгөрсөн хорьдугаар зуунд хамгийн алдартай хувьсгал нь ОХУ ийн коммунист хувьсгал болон хятдын хувьсгал юм. Мөн иймэрхүү хувьсгалууд нь иргэний дайны үед илэрж, үүний үр дүнд маш их энгийн ард алагддаг.

Шашны хувьсгал

засварлах

Энэ нь хүчний дайрдаг хувьсгалтай ижилхэн бөгөөд маш их хэмжээний үймээн самууныг бий болгодог. Гэсэн хэдий ч, шашнаас ангид байхын оронд, шашны хувьсгал нь оюун санааны шинэчлэл, сэтгэхүйг илүү анхаарлаа хандуулдаг. Олон удаа шашны хувьсгалыг эхлүүлэгчид нь өөрсдийн илүү материаллаг зорилгыг биелүүлэхийн тулд шашны хувьсгалыг хийдэг боловч, цаана нь өөрчлөгдсөн ахиц дэвшил нь үргэлж шашиндаа буцаж буудаг. 1979 оны ираны хувьсгал нь үүний нэг жишээ бөгөөд энэ хувьсгалын дараа иран улс нэгэн шашны дор дахин нэгэн хэв загварт орсон юм. Ихэнх амьдарлын жишээнүүдэд, шашны хувьсгал нь дарангуй дэглэмийг бий болгох хандлагатай байдаг. Ихэнх шашин шүтлэг нь хувь хүний эрх ашиг, сэтгэлийн амар амгалан байлгахын төлөө учир үр дүн нь ёс зүйг чухалчилсан шашны хувьсгал эерэг нөлөөтэй байдаг.

Улс төрийн хувьсгал

засварлах

Улс төрийн хувьсгал нь хүч хэрэглэх шаардлагагүй байдаг. Орчин үед, олон улс төрийн хувьсгалууд одоогийн байгаа улс төрийн системдээ суурь өөрчлөлтийг нотлосноор энхийн замаар хийгддэг. Энэтхэгийн Махатма ганди нь ард түмэн, болон эсэргүүцэлийг тухайн үед оршиж байсан улс төрийн системийг өөрчлөгдөхыг шаардахадаа хэрэглэсэн байдаг. Ингэснээрээ Ганди нь энэтхэгчүүдийг 1940 -өөд оны сүүлчээр эрх чөлөөтэй, тусгаар улс болгоход хөтлөж чадсан юм.

Үйлдвэрийн хувьсгал

засварлах

Үйлдвэрийн хувьсгал нь бусад хувьсгалтай ижилхэн зарчимтай боловч, хүмүүсийн бизнес хийх арга барилд суурь өөрчлөлтийг бий болгодог.

Өнгөрсөн 19 болон 20 дугаар зуунд хэд хэдэн өөр өөр үйлдвэрийн хувьсгал бий болсон, ингэснээрээ бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, болон бараа болон бүтээгдэхүүн түгээх арга барилыг өөрчилсөн юм. Үйлдвэрийн хувьсгалын жишээнд дараах зүйлс ордог:

  • шаталтад хөдөлгүүр, компьютер, онгоцны зохион бүтээлт болон нийтийн хамарсан хэрэглээ юм.