Блэйк Остин Гриффин (Англи: Blake Austin Griffin, 1989 оны гуравдугаар сарын 16-нд Оклахома мужийн Оклахома Сити хотод төрсөн) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Дэтройт пистонс багийн довтлогч-холбогч юм. 2007-2009 оны хооронд Оклахомагийн их сургуулийн багт тоглож байв. 2009 онд Жэймс Нейсмит, Жон Вүүден, Оскар Робертсон, Адольф Руппийн нэрэмжит шагналуудыг спортын томоохон сэтгүүлүүдийн санал асуулгаар тодорч байв. 2009 оны драфтын №1 болсон Гриффин Лос Анжелес Клипперс багт элсчээ. Тухайн улиралдаа бэртэлтэй байсан ч дараа жилээс нь тоглолтын хэв маяг нь өндөр түвшинд гарч байсан. 2011 оны НБА-гийн Бүх оддын тоглолтын цагирагт довтлох тэмцээнд илүүрхэн ялж байв. 2014 оноос эхлэн түүний дундын болон холын зайн шидэлт илт сайжирсан ба ялангуяа алсын зайн шидэлт үлэмж сайжирсан юм. 2018 оны 1-сард Дэтройт пистонс багт 4 тоглогчоор солигдож пистонсын цэрэг болсон билээ.2019 онд лигийн бэлгэдлийн 3р багт нэрлэгдсэн

Эшлэл засварлах

Холбоос засварлах

  Commons: Блэйк Гриффин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан