2 сарын 15 нь Григорийн тооллын жилийн 46 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 319 өдөр (өндөр жил бол 320 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

засварлах
  • 590 - Персийн хаан ширээнд II Хосрау суув.
  • 706 - Византийн эзэн хаан II Юстиниан хаан өөрийг нь залгамжлах магадлалтай гэгдэж байсан Леонтиос болон III Тибериос нарыг цаазаар авчээ.
  • 1214 - Англи-Францын дайн: Английн цэргийн хүч Францын Ла Рошель арлыг эзлэн авав.
  • 1637 - Ариун Ромын эзэнт гүрний хаан ширээнд III Фердинанд суужээ.
  • 1690 - Молдавын ханхүү Константин Кантемир Ариун Ромын эзэнт гүрэнтэй нууц гэрээ байгуулав.
  • 1764 - Америкийн Сейнт Луйс хот байгуулагджээ.
  • 1798 - Бүгд найрамдах Ром улсын нийслэл Ром хотыг Наполеон эзлэн авав.
  • 1804 - Сербийн хувьсгал эхэлжээ.
  • 1835 - Сербийн одоогийн үндсэн хууль батлагдав.
  • 1862 - Америкийн иргэний дайн: Тенниси мужийн Форт Донелсон хотод генерал Үлиссес С.Грант халдав.
  • 1870 - АНУ-д Механик инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэг олгох анхны сургууль болох Стивенсийн Технологийн хүрээлэн байгуулагджээ.
  • 1879 - Эмэгтэйчүүдийн эрх: АНУ-ын Ерөнхийлөгч Рудерфорд Б.Хейс эмэгтэй хүнийг прокуророор ажиллах хуулинд гарын үсэг зурав.
  • 1898 - Кубын нийслэл Гавана хотын эрэгт АНУ-ын Мейн хөлөг онгоц живж, 274 хүн амиа алдав. Энэ үйл явдлын дараа АНУ Испани улсад дайн зарлажээ.
  • 1921 - Хатанбаатар Магсаржав буюу Сандагдоржийн Магсаржав 1921 оны 2 дугаар сарын 15-нд Ерөнхий сайдаар томилогдов. Тэрээр удалгүй сар гаруйханы дараа гуравдугаар сард албан тушаалаасаа огцоржээ.
    • Румынийн хаант улс байгуулагдав.
  • 1923 - Грек улс Европ тивээс хамгийн сүүлд Григорийн он тоололд шилжжээ.
  • 1933 - Майами хотын иргэн Жузеппе Зангара Ерөнхийлөгчөөр сонгогдсон Франклин Д.Рүүзвельтийн амь насанд халдахыг завдав. Гэсэн ч түүний сум Чикаго хотын амбан захирагч Антон Ж.Кермакыг онож, шархаа даалгүй амиа алджээ.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Дресден хотыг холбоотон гүрнүүд гурав дахь өдрөө бөмбөгдөв.
  • 1946 - АНУ-ын Филаделфи хотод орших Пеннсилванийн их сургуульд анхны электрон компьютерийг ашиглажээ.
  • 1952 - Их Британийн хаан VI Жоржийг Уиндсорын шилтгээнд орших Гэгээн Жоржийн сүмд оршуулав.
  • 1965 - Канад улс одоогийн төрийн далбааны загварыг батлав.
  • 1972 - АНУ түүхэндээ анх удаагаа дуу бичлэгийг зохиогчийн эрхэд хамааруулж эхлэв.
    • Хосе Мариа Веласко Ибарра Экуадор улсын Ерөнхийлөгчийн суудалд тав дахь удаагаа суужээ.
  • 1989 - ЗХУ-Афганистаны дайн: ЗХУ-ын засгийн газар Афганистан улсаас цэргээ гаргах шийдвэр гаргав.
  • 1991 - Чехословак, Унгар, Польш улс чөлөөт худалдааны системд шилжихээр болжээ.
  • 1992 - Цуврал алуурчин Жеффри Дамерт бүх насаар нь хорих ял оноов.
  • 2001 - Алдарт Nature сэтгүүлд хүний генийн кодыг анх удаагаа нийтэлжээ.
  • 2003 - Иракын дайныг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхийн 600 хотод болов. Тухайн үед энэ хөдөлгөөнд 30 сая хүн хамтрагдсан нь түүхэн дэх хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн болсон юм.
  • 2013 - ОХУ-д солир унаж хад чулуу мөргөсний улмаас 1,500 хүн гэмтэж бэртэв.

Мэндэлсэн алдартнууд

засварлах
  • 1564 - Нэрт одон оронч, физикч Галилео Галилей (1642 онд нас барсан)
  • 1612 - Канадын Монреал хотыг байгуулсан Поль де Шомедей (1676 онд нас барсан)
  • 1710 - Францын эзэн хаан XV Луй (1774 онд нас барсан)
  • 1811 - Аргентин улсын долоо дахь Ерөнхийлөгч Доминго Фаустино Сармиенто (1888 онд нас барсан)
  • 1812 - Эрдэнэс наймаалах Tiffany & Co компанийг үндэслэгч Чарльз Луйс Тиффани (1902 онд нас барсан)
  • 1840 - Румынь улсын 23 дахь Ерөнхий сайд Титу Майореску (1917 онд нас барсан)
  • 1841 - Бразил улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Мануэль Ферраз де Кампос Сейлс (1913 онд нас барсан)
  • 1845 - Нобелийн энхтайвны шагналт, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Элиху Рүүт (1937 онд нас барсан)
  • 1861 - Нобелийн шагналт Францын физикч Шарль Эдуар Гуйллейм (1938 онд нас барсан)
  • 1873 - Нобелийн шагналт Швейцарийн химич Ханс фон Үлер-Шелпин (1964 онд нас барсан)
  • 1907 - Бетмэн киноны "Жокер"-ын дүрээр алдаршсан жүжигчин Цесар Ромеро (1994 онд нас барсан)
  • 1909 - Анна Франкын гэр бүлийг нууж байсан Миеп Гайс (2010 онд нас барсан)
  • 1931 - Английн тайз дэлгэцийн нэрт жүжигчин Клейр Блүүм
  • 1946 - Олон улсын хөгжлийн агентлагын Ерөнхий нарийн бичгийн дарга Клейр Шорт
  • 1952 - Сербийн дөрөв дэх Ерөнхийлөгч Томислав Николич
  • 1954 - Симпсон цувралын зураач, продюсер Метт Гронинг
  • 1962 - Монтенегро улсын 29 дэх Ерөнхий сайд Мило Дуканович
  • 1972 - Чехийн нэрт хоккейч Яромир Ягр
  • 1973 - Олимпын аварга, дөрвөн удаагийн мөнгөн медальт, хүрэл медальт , Дэлхийн хошой аварга Чехийн цаначин Катерина Нойманнова
    • Олимпын зургаа, дэлхийн гурван удаагийн алтан медальт АНУ-ын усанд сэлэгч Эми ван Дикен
  • 1983 - Швейцарийн алдарт хөлбөмбөгч Филид Деген

Нас барсан алдартнууд

засварлах
  • 1145 - Ромын пап II Лусуйс (төрсөн огноо тодорхойгүй)
  • 1152 - Германы эзэн хаан III Конрад (1093 онд төрсөн)
  • 1637 - Ариун Ромын эзэнт гүрний хаан II Фердинанд (1578 онд төрсөн)
  • 1844 - Их Британийн Ерөнхий сайд Хенри Аддингтон (1757 онд төрсөн)
  • 1897 - Румынь улсын 10 дахь Ерөнхий сайд Димитрий Гика (1816 онд төрсөн)
  • 1928 - Их Британийн Ерөнхий сайд Х.Х.Аскийт (1852 онд төрсөн)
  • 1959 - Нобелийн шагналт Английн физикч Овен Уилланс Ричардсон (1879 онд төрсөн)
  • 1965 - Америкйн алдарт дуучин, төгөлдөр хуурч Нат Кинг Коул (1919 онд төрсөн)
  • 1988 - Нобелийн шагналт Америкийн физикч Ричард Фейнман (1918 онд төрсөн)
  • 1999 - Нобелийн шагналт Америкийн физикч Хенри Вей Кендалл (1926 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

засварлах

  Commons: 2 сарын 15 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан