2 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 35 дахь өдөр бөгөөд жилийн эцэс хүртэл 330 өдөр (өндөр жил бол 331 өдөр) үлдэж байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал засварлах

  • 211 - Ромын эзэн хаан Септимиус Северус Каледонийн эсрэг тулаанд амь насаа алдав.
  • 960 - Сон гүрний хаан ширээнд Тайзуг залах ёслол болов. Сон гүрэн гурван зууны туршид оршин тогтносон юм.
  • 1555 - Библийн судрыг англи хэлнээ хөрвүүлсэн Жон Рожерсийг тэрс үзэлтэн хэмээн цоллон шатаан цаазалжээ.
  • 1789 - АНУ-ын сонгогчдын коллеги тус улсын ерөнхийлөгчөөр Жорж Вашингтоныг сонгов.
  • 1794 - Францын анхны Бүгд найрамдах улс боолчлолыг албан ёсоор халав.
  • 1810 - Их Британийн тэнгисийн цэрэг Гуадалуп арлыг бүлээн эзлэв.
  • 1846 - АНУ-ын Иллиной мужийн Наувүү хотод анхны мормон шүтлэгтнүүд шилжин иржээ.
  • 1899 - Филиппин Америкийн дайн эхэлжээ.
  • 1913 - Монгол-Түвдийн хооронд найрамдлын гэрээ байгуулагдав. Монголын талаас ГЯЯ-ны дэд сайд нягт билэгт Да лам Равдан, эрхэлсэн түшмэл Манлайбаатар ван Дамдинсүрэн, Түвдийн талаас Далай ламаас томилогдсон Гүжир Цансан Ханчин Луузаннаваан, Донид Агваан ёнзон нар оролцов. 9 зүйл бүхий уг гэрээгээр 2 улс бие биенээ тусгаар тогтнож, хаан өргөмжлөгдсөнийг хүлээн зөвшөөч, харилцан туслалцах, худалдаалах ба хоёр улсын хоорондын санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх талаар зөвшилцөлд хүрчээ.
  • 1921 - Барон Унгерн Нийслэл хүрээг эзлэв. Тэрээр Монголын цэрэг захиргааны “Түр засгийн газар” гэгчийг байгуулан ерөнхий сайдад Сэцэн хан аймгийн баатар бэйл Жамьян, гишүүдэд нь зоригт бэйс Мишигдорж, гүн Цэрэндорж, сэргэлэн гүн Дугарсүрэн, мэргэн гүн Цэрэнвандуй Бавуудорж нарыг томилжээ.
  • 1932 - Хятад-Японы хоёрдугаар дайн: Манжуурын тулаанд Япончууд ялагдал хүлээв.
  • 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн: Крымийн хойгийн Ливадийн ордонд Ялтын уулзалт эхлэв. Тус уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт, ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин, Их Британийн ерөнхий сайд Уинстон Черчилль нар оролцсон юм.
  • 1948 - Цейлон улс Их Британиас тусгаар тогтнов.
  • 1961 - Ангол улс Португалийн эзлэн түрэмгийллээс мултрахын тулд дайн дэгдээв.
  • 1969 - Палестинийн чөлөөлөх байгууллагын тэргүүнээр Яассер Арафат сонгогджээ.
  • 1976 - Гуатемал, Гондурас улсуудад хүчтэй газар хөдлөлт болж 20 гаруй мянган хүн амь насаа алдав.
  • 1992 - Венесуэлийн ерөнхийлөгч Карлос Андрес Перезийн эсрэг төрийн эргэлтийг Уго Чавес удирдан эхлүүлжээ.
  • 1999 - Нью-Йорк хотод цагаачилж ирсэн Амаду Диаллог ямар ч зэвсэггүй байхад нь цагдаа нар 41 удаа буудан хороов. Энэ нь Америк даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхэд хүргэсэн юм.
  • 2003 - Югославын холбооны Бүгд найрамдах улс нэрээ өөрчилж Серби, Монтенегро болж хоёр хуваагдав.
  • 2004 - Программ зохиогч Марк Цукерберг нийгмийн сүлжээний Фейсбүүк цахим хуудсыг үндэслэжээ.

Мэндэлсэн алдартнууд засварлах

  • 1677 - Германы хөгжмийн зохиолч Йоханн Людвиг Бах (1731 онд нас барсан)
  • 1871 - Германы анхны ерөнхийлөгч Фридрих Эберт (1925 онд нас барсан)
  • 1881 - Мексикийн ерөнхийлөгч Үлалио Гутиерез (1939 онд нас барсан)
  • 1897 - Баруун Германы хоёр дахь Канцлер Людвиг Эрхард (1977 онд нас барсан)
  • 1906 - Плутон гарагыг нээсэн Америкийн одон оронч Клайд Томбау (1997 онд нас барсан)
  • 1917 - Пакистаны гурав дахь ерөнхийлөгч Яахя Хан (1980 онд нас барсан)
  • 1920 - Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны тэргүүн хатагтай Филатова, Анастасия Ивановна төржээ. (2001 онд 81 насандаа нас барсан)
  • 1931 - Аргентин улсын 41 дэх ерөнхийлөгч Изабел Мартинез де Перон
  • 1937 - Олимпийн хошой аварга Австралийн усанд сэлэгч Жон Девитт
  • 1941 - Алдарт "Animals" хамтлагийн бөмбөрчин Жон Стийл
  • 1947 - АНУ-ын ТТГ-ын гурав дахь дарга Деннис К.Блейр
    • АНУ-ын 44 дэх дэд ерөнхийлөгч Ден Куаль
  • 1952 - Шинэ Зеландын 36 дахь ерөнхий сайд Женни Шипли
  • 1955 - Словакийн ерөнхий сайд Микулаш Журинда
  • 1966 - Олимпийн гурван удаагийн аварга Оросын дугуйч Вячеслав Экимов
  • 1967 - Олимпийн хошой аварга, Дэлхийн дөрөв, Европын аварга Оросын уран гулгагч Сергей Гринков (1995 онд нас барсан)
  • 1973 - Олимпийн аварга Америкийн боксч Оскар де ла Хойа
  • 1984 - Эрдэнэсүхийн Мөнх-Оргил (Коорюү Тадахарү) Монголын сүмоч

Нас барсан алдартнууд засварлах

  • 708 - Ромын пап Сисинниус (650 онд төрсөн)
  • 1928 - Нобелийн шагналт Голландын физикч Хендрик Лоренц (1853 онд төрсөн)
  • 1983 - Карпентэрс хамтлагийн дуучин Карен Карпентэр (1950 онд төрсөн)
  • 2005 - Кеннедийн нэрэмжит медальт, АНУ-ын Үндэсний урлагийн медальт, АНУ-ын театрын алдрын танхимд мөнхөрсөн нэрт найруулагч Осси Дейвис (1917 онд төрсөн)
  • 2011 - Гайти улсын анхны ерөнхий сайд Марсиал Селестин (1913 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр засварлах


  Commons: 2 сарын 4 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан