2 сарын 9 нь Григорийн тооллын жилийн 36 дахь өдөр. Энэ өдрөөс хойш он дуусахад 325 хоног үлдэнэ. Хэрэв өндөр жил таарвал энэ тоо 326 байна.

Түүхэн жилийн өдөр
1 сар · 2 сар · 3 сар
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30

Онцлох үйл явдал

засварлах
  • 1621 - Кардиналын зөвлөлийн хурал нэр дэвшигчдыг хэлэлцэж сонгосон сүүлийн пап XV Григорий ариун сэнтийдээ заларчээ.
  • 1775 - Америкийн хувьсгал: Британийн парламент Массачусетсийг бослого дэгдээсэн гэж үзэн цэргийн хүч хэрэглэх шийд гаргав.
  • 1788 - Хабсбургийн хаант улс Орос-Туркийн дайнд оролцох болжээ.
  • 1825 - 1824 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын зөвлөлийн хурлаар санал тэнцсэн тул АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Жон Күинси Адамсыг ерөнхийлөгчийн суудалд сонгожээ.
  • 1849 - Бүгд найрамдах Роман улс тусгаар тогтнолоо зарлав.
  • 1870 - АНУ-ын Ерөнхийлөгч Үлиссес С.Грант АНУ-ын Цаг уурын хороог байгуулах шийд гаргав.
  • 1889 - АНУ-ын Ерөнхийлөгч Гровер Кливленд Хөдөө аж ахуйн яамыг байгуулав.
  • 1895 - АНУ-ын багш Уиллиам Г.Морган воллейболоос санаа авсан Минтонетт тоглоомыг санаачлав.
  • 1900 - Газрын теннисний шигшээ багуудын хамгийн том тэмцээн болох Дейвисийн цом анхлан зохион байгуулагджээ.
  • 1912 - Богд хаант Монгол Улс улс нийслэлээ "Их Хүрээ" хэмээн зарлав.
  • 1920 - Свалбардын тунхагийн дагуу Арктикийн орчим дахь Свалбард арал Норвегийн мэдэлд бүрэн шилжив.
  • 1922 - Бразил улс зохиогчийн эрхийг хамгаалах Бернийн тунхагт нэгдэн оров.
  • 1942 - Дэлхийн II дайн: АНУ-ын цэргийн томоохон удирдлагууд дайны стратегийн талаар зөвлөлдөв.
  • 1943 - Дэлхийн II дайн: Холбооны арми Гуадалканалыг Японы имперлистуудаас хамгаалав.
  • 1959 - ЗХУ дэлхийн хамгийн анхны тив алгасагч баллистик пуужин "Р-7 Семёрка"-г амжилттай туршжээ.
  • 1964 - Алдарт "Битлз" хамтлаг Эд Салливаны шоунд оролцож, нэр алдарынхаа эхийг тавив.
  • 1971 - Аполло сансрын хөтөлбөр: Аполло 14 хөтөлбөрийн багийнхан эх дэлхийдээ ирэв. АНУ саран дээр гурав дахь удаагаа хүнээ буулгасан билээ.
  • 1975 - ЗХУ-ын "Союз 17" хөлгийн багийнхан эх дэлхийдээ эргэн ирэв.
  • 1986 - Хейлигийн сүүлт од сүүлчийн удаагаа нарны аймгийн дотор нэвтэрчээ.
  • 1991 - Литвын ард иргэд тусгаар тогтнолынхоо төлөө санал өгөв.
  • 1996 - Лабораторийн төвшинд Коперникум бодисыг анх удаагаа илрүүлжээ.
  • 2016 - ХБНГУ-ын Бавари мужийн жижиг тосгонд зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдөж 12 хүн амиа алдан, 85 хүн бэртэж, гэмтэв.
  • 2018 - Өвлийн олимп: Өмнөд Солонгосын Пёнчан хотод 23 дахь удаагийн Өвлийн олимп ёслол төгөлдөр нээлтээ хийв.

Мэндэлсэн алдартнууд

засварлах
  • 1060 - Ромын пап II Онориус (1130 онд нас барсан)
  • 1737 - Английн нэрт философич Томас Пейн (1809 онд нас барсан)
  • 1773 - АНУ-ын 9 дэх ерөнхийлөгч Уиллиам Хенри Харрисон (1841 онд нас барсан)
  • 1783 - Оросын нэрт яруу найрагч, орчуулагч Василийх Жуковский (1852 онд нас барсан)
  • 1846 - Германы инженер, Мейбак компанийг үндэслэгч Вилгельм Мейбак (1929 онд нас барсан)
  • 1856 - Японы 10 дахь ерөнхий сайд Такаши Хара (1921 онд нас барсан)
  • 1893 - Грекийн ерөнхий сайд Гиоргиос Атанасиадис-Новас (1987 онд нас барсан)
  • 1907 - Вьетнамын дөрөв дэх ерөнхийлөгч Трүонг Чин (1988 онд нас барсан)
  • 1910 - Нобелийн шагналт Францын биохимич Жак Моно (1976 онд нас барсан)
  • 1912 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 35 дахь их аварга Садажи Фүтабаяма (1968 онд нас барсан)
  • 1939 - Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, доктор, Улсын Багшийн Их Сургуулийн хүндэт профессор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв мэндэлжээ.
  • 1940 - Нобелийн шагналт Австралийн зохиолч Ж.М.Коетци
  • 1943 - "Америкт нэг удаа", "Гэртээ ганцаараа" киноны од Жое Пески
    • Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Жозеф Стиглиц
  • 1945 - Нобелийн шагналт Японы биологич Ёшинори Осүми
  • 1965 - Олимпын алт, мөнгө, Европын алт, мөнгөн медальт Германы гүйгч Диетер Бауманн
  • 1973 - Олимпын гурав, Дэлхийн тав, Европын 9 удаагийн аварга Беларусийн гимнастикч Светлана Богынская
  • 1979 - Олимпын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн хошой, Европын долоон удаагийн аварга Оросын уран гулгагч Ирина Слуцкая
  • 1981 - "Авенжер", "Тор" киноны од Английн жүжигчин Том Хиддлестон
  • 1982 - Америкийн сагсанбөмбөгч Жамийр Нельсон
  • 1987 - Олимпын хошой, Дэлхийн 12 удаагийн аварга Германы биатлонч Магдалена Нойнер
  • 1988 - Олимпын хүрэл, Дэлхийн хошой аварга Данийн усанд сэлэгч Лотте Фрийс

Нас барсан алдартнууд

засварлах
  • 1135 - Жин гүрний хаан Тайзон (1075 онд төрсөн)
  • 1670 - Данийн хаан III Фредерик (1609 онд төрсөн)
  • 1881 - Оросын нэрт зохиолч, богино өгүүллэгийн мастер Фёдор Достоевский (1821 онд төрсөн)
  • 1984 - ЗХУ-ын Коммунист намын төв хорооны ЕНБД Юрий Андропов (1914 онд төрсөн)
  • 1995 - Америкйн нэрт улстөрч Ж.Уиллиам Фулбрайт (1905 онд төрсөн)
  • 2001 - Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Херберт А.Саймон (1916 онд төрсөн)
  • 2010 - Нисдэг тавгыг зохион бүтээгч Уолтер Фредерик Моррисон (1920 онд төрсөн)
  • 2016 - Непалын 37 дахь Ерөнхий сайд Сушил Койрала (1939 онд төрсөн)

Тэмдэглэлт өдөр

засварлах

  Commons: 2 сарын 9 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан