Аун Сан Су Чи
Аун Сан Су Чи MP AC (Бирм хэлээр: ; МХЗГС: aung hcan: cu. krany; 1945 оны 6-р сарын 19-нд төрсөн) нь Мьянмарын улс төрч, Мьянмарын цэргийн хунтын сөрөг хүчин болсон Ардчиллын Төлөө Үндэсний Лиг (АТҮЛ)-ийн удирдагч, ерөнхий нарийн бичгийн дарга юм.
Мьянмарын төрийн зөвлөх | |
---|---|
Албан тушаал хашсан 2016 оны 4 сарын 6 – 2021 оны 2 сарын 1 | |
Ерөнхийлөгч | Хтинь Чяв Винь Мьинт |
Өмнөх | Тейн Сейн (Ерөнхий сайд) |
Дараах | Минь Аун Хлайн (Төрийн Захиргааны Зөвлөлийн дарга) |
Гадаад хэргийн сайд | |
Албан тушаал хашсан 2016 оны 3 сарын 30 – 2021 оны 2 сарын 1 | |
Ерөнхийлөгч | Хтинь Чяв Винь Мьинт |
Өмнөх | Вунна Маун Лвинь |
Дараах | Вунна Маун Лвинь |
Ардчиллын Төлөө Үндэсний Лигийн тэргүүн | |
Албан тушаалаа авсан 1988 оны 9 сарын 27 | |
Өмнөх | Албан тушаал бий болсон |
Мьянмарын парламентын гишүүн Кавхмуг төлөөлдөг | |
Албан тушаал хашсан 2012 оны 5 сарын 2 – 2016 оны 3 сарын 30 | |
Өмнөх | Соэ Тинт |
Дараах | эзгүй |
Олонх | 46,730 (71.38%)[1] |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1945 оны 6 сарын 19 Британийн Бирм, Рангун (одоогийн Янгон) |
Улс төрийн нам | Ардчиллын Төлөө Үндэсний Лиг |
Эхнэр, Нөхөр | Майкл Арис (1972–1999) |
Relations | Аун Сан (аав) Хин Чи (ээж) |
Хүүхэд | Арис Ким |
Алма матер | Делийн Их Сургууль Оксфорд дахь Сент-Хьюгийн Коллеж Лондоны Их Сургууль |
Шагналууд | Рафто шагнал Нобелийн энхтайвны шагнал Жавахарлал Неругийн шагнал Олон Улсын Симон Боливарын шагнал Олоф Пальм шагнал Бхагван Махавир Дэлхийн Энхтайвны шагнал |
Энэхүү өгүүлэл нь Бирм үсэг агуулна. Дэмжигч програм байхгүй бол Бирм үсэг-н оронд асуултын тэмдэг, дөрвөлжин дүрсүүд буюу утгагүй дүрсүүд харагдах болно. |
1991 оны Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн. 2016-2021 онуудад Мьянмарын Гадаад хэргийн сайд, Төрийн зөвлөх /Ерөнхий сайдын албан тушаалтай адил/.
Хувийн амьдрал
засварлахСу Чи нь орчин үеийн Бирм улсыг үндэслэгч гэгддэг Аун Саны гурав дахь хүүхэд, ганц охин нь юм. Аун Сан Су Чи 1945 оны 6 дугаар сарын 19-нд Рангун хотод төрсөн. Эцэг Аун Сан орчин үеийн Мьянмар улсын Зэвсэгт хүчний суурийг тавьсан генерал хүн байсан бөгөөд 1947 онд тэр үеийн Бирм улс Их Британитай тусгаар тогтнолоо хэлэлцэхэд оролцож байсан байна. 1947 онд Засгийн газрын бусад гишүүд түүнийг хороожээ. Эх нь болох нэртэй улс төрч Дау Хин Чи охин Аун Сан болон хоёр хүүгээ өсгөсөн байна. 1960 онд эх нь Энэтхэгт Элчин сайдаар томилогдоход Аун Сан цуг Шинэ Дели явж тэндээ коллежид сурсан байна. Дараа нь Оксфордын Сэнт-Хью коллежид элсэн сурчээ. 1969 онд сургуулиа төгсөөд Нью-Йорк хотод НҮБ-ын нарийн бичгийн газар 3 жил ажилласан байна. 1972 онд Аун Сан Су Чи нь Их Британийн төвөд судлаач Майкл Эйристэй гэрлэж Александр, Ким гэж хоёр хүүтэй болсон байна. Япон, Бутанд амьдарч байгаад Их Британид суурьшиж 1985 онд Аун Сан Лондоны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. 1988 онд Аун Сан Су Чи өвчтэй эхийгээ асрахаар төрсөн нутаг Бирмд ирж, улмаар улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 1999 онд түүний нөхөр Майкл Эйрис хорт хавдраар нас барсан байна.
Улс төрийн замнал
засварлах1990 оны бүх нийтийн сонгуульд түүний удирдсан АТҮЛ нийт сонгогчдын 59%-ийн саналыг авч, парламентын суудлын 81% (392/485)-ийг эзлэхээр болсон[2][3][4][5][6][7][8]. Гэвч уг сонгуулиас өмнө тэр аль хэдийн гэрийн хорионд ороод байв. Тэрбээр 1989 оны 7 сарын 20-ноос эхлээд, сүүлд суллагдсан 2010 оны 11 сарын 13 хүртэлх 21 жилийн 15-ыг нь гэрийн хорионд өнгөрүүлсэн[9], дэлхийн хамгийн алдартай улс төрийн хоригдлуудын нэг байлаа[10].
Су Чи 1990 онд Рафтогийн шагнал, Сэтгэлгээний эрх чөлөөний төлөө Сахаровын шагнал, 1991 онд Нобелийн энхтайвны шагнал, 1992 онд Энэтхэгийн Засгийн газрын Олон улсын ойлголцлын Жавахарлал Неругийн шагнал, Венесуэлийн засгийн газрын Олон улсын Симон Боливарын шагнал хүртжээ. Мөн 2007 онд Канадын засгийн газраас тус улсын хүндэт иргэн цол хүртсэн[11] дөрөв дэх хүн болсон[12] Түүнчлэн 2011 онд Валленбергийн медалиар шагнагджээ[13].
2012 оны 4-р сарын 1-нд түүний АТҮЛ Су Чиг Кавхмуг төлөөлж Мьянмарын парламентын доод танхимын гишүүнээр сонгогдсон болохыг зарласан[14]; түүний нам нь парламентын Доод танхимын нөхөн сонгуулиар 45 суудлын 43-ыг нь авч чаджээ[15]. Сонгуулийн дүнг сонгуулийн хороо дараагийн өдөр нь баталсан байна[16].
2021 оны 2-р сарын 1-нд Мьянмарт цэргийн эргэлт болж Аун Сан Су Чиг баривчлан гэрийн хорионд оруулсан. 2022 оны 6-р сард түүнийг гэрийн хорионоос нийслэл Нейпьидо хотод дахь нэг хүний шоронд шилжүүлжээ гэж Их Британий "Би Би Си" агентлаг мэдээллэв.
2023 оны 7-р сард Тайландын Гадаад хэргийн сайд Нейпьидо хотод хорионд буй хатагтай Аун Сан Су Чи-тай уулзсан тухай мэдэгдсэн байна.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ "Myanmar election commission announces NLD wins overwhelmingly in by-elections". Xinhua. 2 April 2012. Татаж авсан: 2 April 2012.
- ↑ Aung San Suu Kyi should lead Burma, Pravda Online. 25 September 2007
- ↑ The Next United Nations Secretary-General: Time for a Woman. Equality Now.org. November 2005.
- ↑ MPs to Suu Kyi: You are the real PM of Burma. The Times of India. 13 June 2007
- ↑ Walsh, John. (February 2006). Letters from Burma (Memento 30. Зургаадугаар сар 2015 цахим архивт). Shinawatra International University.
- ↑ Deutsche Welle Article: Sentence for Burma's Aung San Suu Kyi sparks outrage and cautious hope Quote: The NLD won a convincing majority in elections in 1990, the last remotely fair vote in Burma. That would have made Suu Kyi the prime minister, but the military leadership immediately nullified the result. Now her party must decide whether to take part in a poll that shows little prospect of being just.
- ↑ The Hon. PENNY SHARPE Speech: In 1990, Suu Kyi stood as the National League for Democracy's candidate for Prime Minister in the Burmese general election. The NLD won in a landslide but the military junta refused to hand over power. Page: 52
- ↑ twist in Aung San Suu Kyi's fate Article: How a Missouri Mormon may have thwarted democracy in Myanmar. By Patrick Winn — GlobalPost Quote: "Suu Kyi has mostly lived under house arrest since 1990, when the country's military junta refused her election to the prime minister's seat. The Nobel Peace Laureate remains backed by a pro-democracy movement-in-exile, many of them also voted into a Myanmar parliament that never was." Published: 21 May 2009 00:48 ETBANGKOK, Thailand
- ↑ Burma releases Aung San Suu Kyi. BBC News, 13 November 2010.
- ↑ Aye Aye Win, Myanmar's Suu Kyi Released From Hospital, Associated Press (via the Washington Post, 10 June 2006.
- ↑ "Canada makes Myanmar's Suu Kyi an honorary citizen". Reuters. 17 October 2007. Татаж авсан: 28 December 2010.
- ↑ "Update: Mawlana Hazar Imam is made an honorary citizen of Canada". The Ismaili. 19 June 2009. Эх хувилбараас архивласан: 4 Нэгдүгээр сар 2011. Татаж авсан: 28 December 2010.
- ↑ Recipients of the Wallenberg Medal (Memento 19. Хоёрдугаар сар 2014 цахим архивт). Wallenberg.umich.edu. Retrieved on 2 April 2012.
- ↑ Fuller, Thomas, Democracy Advocate Elected to Myanmar’s Parliament, Her Party Says, The New York Times, 1 April 2012.
- ↑ "Burmese Parliamentary Elections". Voice of America News. 5 April 2012. Татаж авсан: 5 April 2012.
- ↑ NLD Claims Suu Kyi Victory, The Irrawaddy, 4 April 2012.