Милан
Милан („а” үсэг өргөлттэй тул дуудлага нь Милаан; итал. Milano - италиар [miˈlaːno] буюу Милаа-но гэж дууддаг; лом. Milan [miˈlãː], [miˈlan]; «Ломбардын тэгш талын төвд» гэсэн утгатай лат. Mediolanum-аас уг нэр үүссэн; Орос: Мила́н; англ. Milan) — Италийн саятан хот. Улсдаа 2-р их хот, 2-р том суурин, Ломбард мужийн (Lombardia) төв, умард Италийн гол хот болно. Яг Милан хот, суурин/коммун (commune) нь 1.3 сая хүн амтай. Гэвч 5.2 сая хүн харьяалагдах Милан хотын бөөгнөрөлд Милан суурин (Comune di Milano), түүнийг багтаах Милан аймаг (3.2 сая, Provincia di Milano)-аар тогтохгүй бусад аймгийн хот суурин ч хамрагдана.[2]
Милан хот / Милан суурин
ита. Milano / Comune di Milano | |||||
![]() Миланы католик цогчин дуган (итал. Duomo di Milano) | |||||
| |||||
Солбицол: | |||||
---|---|---|---|---|---|
Улс | ![]() | ||||
Муж (region) | ![]() | ||||
Аймаг (provincia) | Милан | ||||
Суурин (commune) | Милан | ||||
Түүх | |||||
Байгуулагдсан | МЭӨ 222 он | ||||
Засаглал | |||||
- Дарга | Жулиано Пизапиа | ||||
Газар нутаг | |||||
- Нийт | 181.8 км² | ||||
Өндөр | 120 м | ||||
Хүн ам | |||||
- Нийт (2011) | 1,342,337[1] | ||||
- Нягтрал | 7,127/км² | ||||
- Хүй дүүргийн хамт | 7,400,000 | ||||
Цагийн бүс | UTC+1 | ||||
- Зун | UTC+2 | ||||
Шуудангийн код | 20100, 20121-20162 | ||||
Цахим сүлжээ: www.comune.milano.it |
Улсынхаа аж үйлдвэр, санхүүгийн төв гэдгээс гадна хувцас загварын нэр хүнд, хөлбөмбөгийн Милан, Интер хоёр багаараа "Милан" гэх нэр дэлхийд дуурьсдаг.
Ах дүүгийн барилдлагаЗасварлах
Милан хот доорх хотуудтай ах дүү (анд) бололцсон байна.[3]
Харилцаа тогтсон оныг хаалтан дотор бичив.
- Бразилийн Сан-Паоло (1961)
- Америкийн Чикаго (1962)
- Оросын Санкт-Петербург (1967)
- Францын Лион (1967)
- Германы Майны Франкфурт (1969)
- Их Британийн Бирмингем (1974)
- Сенегалын Дакар (1974)
- Хятадын Шанхай (1979)
- Японы Осака (1981)
- Израйлийн Тель-Авив (1997)
- Канадын Торонто (2003)
- Польшын Краков (2003)
- Австралын Мельбурн (2004)
- Мексикийн Гвадалахара (2008)
Цахим холбоосЗасварлах
Лавлах холбоосЗасварлах
- ↑ City population (i.e. that of the comune or municipality) from [http://demo.istat.it/index_e.html ISTAT.
- ↑ Demographia World Urban Areas, 8th Annual Edition: Version 2, July 2012
- ↑ "Città Gemellate". Comune di Milano. Retrieved 15 August 2012.