Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг нийгмийн зөвлөлийн удирдлаган дор байдаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэх зорилгоор 1945 оны 11 сард батлагдсан дүрмийн дагуу 1946 онд байгуулагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага
United Nations Educational, Scientific and Cultural Organization
Organisation des Nations Unies pour l'éducation, la science et la culture
Organisation der Vereinten Nationen für Bildung, Wissenschaft und Kultur
Organización de las Naciones Unidas para la Educación, la Ciencia y la Cultura
Организация Объединённых Наций по вопросам образования, науки и культуры
منظمة الأمم المتحدة للتربية والعلم والثقافة
联合国教育、科学及文化组织
 
ЮНЕСКО-гийн далбаа
 
Байгууллагын төрөл Тусгай байгууллага
Товчлол UNESCO, ЮНЕСКО (JUNESKO)
Удирдлага  Франц Одри Азулай
(Ерөнхий захирал)
Байгуулагдсан 1946 оны арваннэгдүгээр сарын 16
Төв байр Парис,  Франц
Дээд байгууллага  Нэгдсэн Үндэстний Байгууллага
en.unesco.org

Ерөнхий танилцуулга, түүх

засварлах

Англи нэр болох United Nations Educational, Scientific and Cultural Organization-ын эхний үсгүүд болох UNESCO буюу ЮНЕСКО гэдэг нэрээрээ дуудагдах нь элбэг. Францын нийслэл Парист төв нь байрлана. Одоогийн тэргүүн нь Францын иргэн Одри Азулай юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ байгуулагдаж, дайны аюулыг хүн төрөлхтөн дахиж амсахгүй байх үүднээс ЮНЕСКО-гийн дүрмийг баталсан байдаг. Үүний өмнөх үгэнд "Дайн нь хүний сэтгэл санаанд бий болдог учраас хүний сэтгэл санаанд энхтайвны үрийг тарих ёстой" гэж байдаг бөгөөд энэ нь ЮНЕСКО-г байгуулах зорилго, үйл ажиллагааны чиглэл болж, үүнийгээ соёл, боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэн дэмжиж дэлгэрүүлэх замаар хэрэгжүүлэх бодлоготой байгууллага юм. Ерөнхийдөө "бүх нийтийн анхан шатны боловсрол", "өвөрмөц соёлыг хамгаалах, соёл иргэншлүүдийн харилцан ойлголцол бүхий хөгжил" зэргийг үйл ажиллагааныхаа зорилт болгодог. 2006 оны 7 сарын байдлаар дэлхийн 191 орон тус байгууллагын гишүүн бөгөөд ажиглагч гишүүний статустай 6 орон бий. Монгол улс нь тус байгууллагын жинхэнэ гишүүн юм.

Холбоотой

засварлах

Цахим холбоос

засварлах