Хими (эртний Египет: χημία кеме, "дэлхий") буюу Хувилахуйн ухаан нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл, химийн урвалын үр дүнд нэгээс нөгөө рүү хувирах шилжилт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах энерги, энтропийн өөрчлөлтийг атомаас макромолекулын түвшинд судладаг шинжлэх ухаан юм.

Химийн шинжлэх ухааны үндсэн судлагдахуун нь атом болон молекул юм. Атом нь цөм бa электроноос тогтоно.

Хими нь бусад төрлийн байгалийн шинжлэх ухаануудтай, жишээлбэл, физик, одон орон, биологи, материал судлал болон геологитой нягт холбогдоно.

Жабир ибн Хайяныг (721-815) химийн шинжлэх ухааны "эцэг", харин Роберт Бойль (1627-1691), Антуан-Лоран Лавуазье (1743-1794), Жон Далтон (1766-1844) нарыг орчин үеийн химийн шинжлэх ухааныг үндэслэгчид гэж үздэг байна.

Бүхэл тооны харьцааны хууль засварлах

Жишээ нь: Азот хүчилтөрөгчтэй нэгдэж 5 янзын оксид үүсгэдэг.

  • N20 - азотын (I) оксид / геми оксид /
  • N0 - азотын (II) оксид / моноксид /
  • N2O3 - азотьн (III) оксид /лемитри буюу сесквиоксид /
  • NO2- азотьн (IV) оксид / диоксид /
  • N2O5 - азотьн (V) оксид / гемипентоксид /

Английн эрдэмтэн Ж.Дальтон зарим элементийн хэд хэдэн нэгдлийн химийн найрлагыг судалсны үр дүнг үндэслэн 1804 онд бүхэл тооны харьцааны хуулийг дараах байдлаар томьёолжээ. Хэрэв хоёр элемент хоорондоо нэгдэж хэд хэдэн химийн нэгдэл үүсгэж байвал тэдгээр нэгдлүүдийн доторх нэг элементийн нэг ижил массад ноогдох нөгөө элементийн массууд өөр хоорондоо энгийн бүхэл тооны харьцаатай байна.

Эдгээр оксидууд доторх азотын 7 граммд ноогдох хүчилтөрөгчийн массын хэмжээнүүд хоорондоо 1:2:3:4:5 гэсэн энгийн бүхэл тооны харьцаатай байна.

Эквивалеант хууль засварлах

Химийн урвалаар хоёр моль атом устөрөгч буюу нэг моль атом хүчилтөрөгчтэй нэгдэж чаддаг, эсвэл тийм хэмжээний устөрөгч ба хүчилтөрөгчийг нэгдлээс нь түрж чадах нөгөө элементийг бодисын хэмжээг молиор илэрхийлснийг эквивалеант гэнэ. Нэг эквивалент элементийн /бодисын/ массыг түүний эквивалент масс гэнэ. Эквивалент массыг г/моль-иор илэрхийлдэг. Тэгвэл бром, хүчилтөрөгч, фосфор, цахиурын эквивалент масс нь 79,9 г/моль, 8 г/моль, 10,3 г/моль, 7 г/моль болно. Найрлага тогтмолын хууль ёсоор элементүүд бие биетэйгээ массын тодорхой харьцаагаар нэгддэг.

Цөмийн физик засварлах

Одоогоос бараг 2500 жилийн тэртээ Грекийн эрдэмтэн Демокрит бүх бодис олон тооны маш жижиг үл хуваагдах хэсгүүд атомаас тогтоно гэсэн таамаглалыг гаргажээ. 1802 онд Английн эрдэмтэн Ж.Дальтон атомын тухай орчин үеийн сургаалын эхийг тавьжээ. Нийлмэл бодис элементүүдээс, элемент нь атомаас тогтоно гэж тэр үзэж байв. Бүх бодисын атомууд хоорондоо ижил гэж үзэж байсан алхимичдийн үзэлд, элемент бүрийн атом өөр өөр байна гэсэн Дальтоны сургаал том цохилт болжээ. Элемент нь хэд хэдэн изотоптой байж болох ба изотоп бүрийн атомууд хоорондоо ялгаатай болох нь түүний дотоод бүтцийн онцлог байв.

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.