Бен-Гурион олон улсын нисэх буудал

Бен-Гурион олон улсын нисэх буудал (еврей. נמל התעופה בן-גוריון‎; араб. مطار بن غوريون الدولي‎) (IATA: TLV, ICAO: LLBG) — нь Израил улсын хамгийн гол болон хамгийн завгүй олон улсын нисэх онгоцны буудал юм. Нисэх онгоцны буудал нь Лод хотын хойд захад, Иерусалимаас баруун хойд зүгт 45 км, Тел-Авиваас зүүн урагш зүгт 20 км-ийн зайд байрладаг. Анх Лод нисэх онгоцны буудал гэж байгуулагдсан бөгөөд 1973 оноос Израилын анхны ерөнхий сайд Давид Бен-Гурионы нэрээр нэрлэх болсон.

Бен-Гурион нисэх буудал
נמל התעופה בן-גוריון
مطار بن غوريون الدولي
IATA: TLVICAO: LLBG
TLV/LLBG is located in Израил
TLV/LLBG
TLV/LLBG
Бен-Гурион олон улсын нисэх буудлын байршил
Ерөнхий мэдээлэл
Төрөл Олон нийтийн
Оператор Израилын нисэх онгоцны удирдлага
Байршил Төв дүүрэг, Израил
Хабаа болгодог эйрлайнууд Аркиа
CAL
Эл Ал
Israir
Сан-Дор
Өндөр д.т.дээш 41 м / 134 фут
Координат 32°00′34″N 034°52′58″E
Гүйлтийн зам
Чиглэл Урт Хучилт
м фут
03/21 2,772 9,094 Асфальт
08/26 4,062 13,327 Асфальт
12/30 3,112 10,210 Асфальт
Статистик (2019)
Нийт зорчигч 24,821,767
Гадаадын Зорчигчид 24,036,091
Дотоодын зорчигчид 785,676

2019 онд Бен-Гурион 24,8 сая зорчигчдод үйлчилсэн. Туршлага болон аюулгүй байдлаараа Ойрх дорнодын шилдэг 5 нисэх буудлын нэгээр шалгарсан. Израилын цагдаагийн офицерууд, ЦАХАЛ, Израилын хилийн цагдаагийн цэргүүд нисэх буудлын аюулгүй байдлыг ханган ажилладаг. Бен-Гурион нь хэд хэдэн террорист халдлагын бай болж байсан ч бүх оролдлого нь амжилтгүй болсон.

Цахим холбоос

засварлах
  Commons: Ben Gurion International Airport – Викимедиа дуу дүрсний сан