Дэлхийн нэгдүгээр дайн

Дэлхийн нэгдүгээр дайн (ДД1) нь 1914 онд эхэлсэн цагаасаа Дэлхийн дайн, эсвэл Их Дайн гэж нэрлэгдэж байсан ч түүнээс хойш Дэлхийн нэгдүгээр дайн гэж нэрлэгдсэн. Энэхүү дайн нь 1914 оны 7-р сарын 24-өөс 1918 оны 11-р сарын 11 хүртэл Европын нутагт төвлөрөн болсон дэлхийн хэмжээний дайн юм. Энэ нь дэлхийн хамгийн том хүчнүүдийг Холбооныхон (гурвалсан Entente эргэн тойронд төвлөрсөн) болон Төв хүчин (гурвалсан нэгдлийн эргэн тойронд үүсэн) гэсэн 2 хүчинд хуваагдсан юм. 70—аад саяас багагүй цэрэг, 60-аад сая хүн ам нь Европ энэхүү дайнд оролцсон түүхэн дэх хамгийн том дайны нэг юм. 9 саяас багагүй хүн амь үрэгдсэн бөгөөд, үүний шалтгаан нь галт зэвсгийн хөгжил болон түүний эсэргүүцэх ..... хөгжөөгүйтэй холбоотой юм. Энэ нь дэлхийн түүхэн дэх 6 дахь томоохон хөнөөлтэй дайн юм.

Дэлхийн нэгдүгээр дайн
Хамаарах дайн: Дэлхийн дайн буюу Global War

Францид Ороc экспедицийн цэргүүд
Огноо 1914 оны 7 сарын 28 – 1918 оны 11 сарын 11
Байрлал Европ, Африк, Ойрх Дорнод (Хятад, Номхон далайн арлуудад түр зуур)
Үр дагавар Холбоотнуудын ялалт. Германы, Оросын; Османы, Австри-Унгарын эзэнт гүрнүүдийн бутрал; Европ ба Ойрх Дорнодод шинэ орнууд байгуулагдсан; Германы колониудыг бусад орнууд руу шилжүүлсэн; Үндэстнүүдийн Лиг байгуулагдсан.[1][2]
Газар нутгийн
өөрчлөлт
газар нутаг
Байлдагч талууд
Британи
Франц
Орос
Итали
Америк
бусад
Герман
Осман
Австри-Унгар
Болгар улс
бусад
Удирдагчид
Певид Лоид Жорж
Жорж Клемансо
II Николай
III Виктор Эммануил
Вудроу Вильсон
бусад
II Вильхелм, Германы эзэн хаан
V Мехмед
I Франц Иосиф
I Фердинанд
бусад
Хохирол
Цэргүүд үхсэн:
5,525,000
Цэргүүд шархадсан:
12,831,500
Цэргүүд сураггүй:
4,121,00
Цэргүүд үхсэн:
4,386,000
Цэргүүд шархадсан:
8,388,000
Цэргүүд сураггүй:
3,629,000

Энэхүү дайн нь аллагаар эхэлж хэд хэдэн орны хувьсгалаар дууссан. Австри-Унгарын хаан ширээний залгамжлагч Archduke Franz Ferdinand-ийн 1914 оны 6-р сарын 28-ны аллага нь дайн үүсэх гол оч болсон гэж үздэг юм. Мөн Европын томоохон хүчнүүд болох Германы хаант улс, Австри Унгарын хаант улс, Отоманы хаант улс, Оросын хаант улс, Британы хаант улс, Франц болон Итали зэргийн үзлийн төрийн бодлогонууд нь дайн үүсгэх бас нэгэн шалтгаан болсон юм. Серб үндэстэн Гаврило Принципын үйлдсэн Фердинандын аллага нь Сербийн хаант улсад тулгах бичигээр төгссөн юм. Сүүлийн арван жилүүдэд үүссэн нэгдлүүд дуудагдсан учир хэдхэн 7 хоногийн дотор томоохон хүчнүүд дайнд оролцож эхэлсэн бөгөөд, колониудаар дамжин мөргөлдөөн нь удалгүй дэлхий хэмжэний дайн болж тархсан юм.

1914 оны 6-р сарын 29-нд Австри-Унгарын Серби рүү хийсэн довтолгоо, үүний дараа Бельги, Люксемберг болон Франц рүү хийсэн Германы довтолгоо, мөн Германы эсрэг хийсэн Оросын дайралт томоохон мөргөлдөөнийг эхлүүлсэн юм. Парис дахь Германы жагсаал зогссон өрнө фронтын attrition-ний тулаан тогтмол үргэлжилсэн бөгөөд 1917 он хүртэл бараг өөрчлөгдөөгүй бөгөөд харин дорнын фронтод Оросын арми Австри-Унгарын хүчний эсрэг амжилттай тулалдаж байсан боловч Германы армийн улмаас ухарч байсан юм. Османы хаант улс 1914 онд, Итали Болгар 1915 онд болон Румин 1916 онд дайнд орсоноор нэмэлт фронтууд нээгдсэн байна. Оросын Хаант Улс 1917 онд бутарсан бөгөөд тэр жил Октябрийн хувьсгал гарснаар Орос дайнаас гарсан байна. Өрнөд фронтод Германчууд идэвхитэй дайрч байсан хэдий ч Америкийн хүч тулаанд орж ирэн Холбоотнууд Германы армийг хэд хэдэн амжилттай дайралтаар ухруулахад хүргэсэн юм. Тэрхүү үед Герман хувьсгалын асуудалтай байсан учир 1918 оны 11 сарын 11-нд гал зогсоохоо зөвшөөрч дараа энэ өдрийг Armistice-ийн өдөр гэж нэрлэх болсон.

Дайны төгсгөлд 4 том эзэнт улсын хүчнүүд болон Герман, Орос, Австри-Унгарын хаант улсууд цэргийн болон эдийн засгийн хувьд ялагдсан байсан бөгөөд оршин тогтнохоо больсон юм. Өмнөх хоёрын ялагч нь томоохон хэмжээний газар нутаг алдсан бол үлдсэн хоёр нь бүхэлдээ арчигдсан байлаа. Европын газар нутаг дахин олон жижиг нутгууд болон хувирсан байлаа. Үндэстний Лиг нь дахин ийм мөргөлдөөн болгохгүйн тулд үүсгэн байгуулагдсан. Европын үндсэрхэг үзэл дайн болон эзэнт гүрнүүдийн задрал, Германы ялагдал болон Версалийн гэрээ-ний асуудлуудын улмаас үүссэн бөгөөд энэ нь дараа Дэлхийн хоёрдугаар дайн үүсэх гол хүчин зүйлүүд болсон юм.

Агуулга

Нэрний үүсэл

Дайны онуудад Англиар ярьдаг улсуудын хувьд Дайныг хэд хэдэн янзаар нэрлэж байсан. Дэлхийн дайн, Их дайн гэж түгээмэл нэрлэдэг байсан ч мөн Агуу Дайн, Европын дайн, Улс хоорондын дайн, 1914 оны дайн болон өөр өөр нэртэй байсан юм. 1924 оны Time сэтгүүлд нэрнүүдийг ихээхэн сольж хольж байсан юм. 1939 онд Дэлхийн Хоёрдугаар дайн эхэлсний дараа Дэлхийн нэгдүгээр дайн, эсвэл Нэгдүгээр дэлхийн дайн гэж нэрлэх нь жишиг тогтсон юм. Британи болон Канадын түүхчид дэлхийн дайн гэж нэрлэдэг бол Америкчууд Дэлхийн нэгдүгээр дайн гэж нэрлэдэг. Дэлхийн дайн гэж нэрлэхийг анх 1914 оны 9-р сард Германы биологич, философич Эрнст Хаекел “Дэлхий дахиныг айдаст автуулсан Европын дайн нь яах аргагүй дэлхийг цочроосон дэлхийн эхний дайн болсон” гэж мэдэгдсэн. Нэгдүгээр дэлхийн дайн гэдэг нэрийг 1920 оны түүхээр офицер, сэтгүүлч Чарлис а Коурт Репингтон өгсөн. Франц, Бельгид дайн нь заримдаа La Guerre du Droit (Шударга ёсны дайн) эсвэл La Guerre Pour la Civilisation | de Oorlog tot de Beschaving (Соёл иргэншлийн төлөөх дайн) гэж нэрлэдэг ялангуяа медаль болон дурсгалын хөшөөнүүд дээр ингэж тусгагдсан байдаг.

Ар тал

Дэлхийн нэгдүгээр дайнд оролцогчдийн газрын зураг: Холбоотны хүчийг ногооноор, төв хүчийг шаргал, оролцоогүй улсуудыг сааралаар тэмдэглэв. 19-р зуунд Европын томоохон хүчнүүд Европын хүч чадлын тэмцвэрийг хадгалах гэж оролдож байсан бөгөөд энэ нь 1900 он гэхэд улс төр болон цэргийн цогц холбоотнуудыг тив даяар үүсгэсэн юм. Энэ нь 1815 онд Прусс, Орос, Австрийн Гэгээн нэгдлээр эхэлсэн юм. Үүний дараа 1873 онд Германы канцлер Отто фон Бисмарк Австри-Унгар, Орос, Германыг оролцуулан Гурван хааны холбоо (Герман: Дейкайзербург) гэсэн гэрээг байгуулсан. Энэхүү хэлэлцээр нь Австри-Унгар болон Оросын талууд Балканы талаарх бодлогон дээр тохиролцоонд хүрч чадаагүйгээс шалтгаалан салж Герман Австи-Унгарын Хос нэгдэл 1879 онд үүссэн. Энэ нь Османы эзэнт гүрэн суларч байгаа болон Оросын Балкан дахь нөлөөллийг эсэргүүцэх зорилготой байгуулагдсан юм. 1882 онд Холбоо тэлж Италийг оролцуулан Гурвалсан Холбоо болсон.

1870 оны дараа Европын мөргөлдөөн маш нарийн тооцоолсон Канцлер Бисмаркийн зохион байгуулсан Герман болон Европын бусад орнууд хоорондын гэрээгээр нилээд хугацаанд барьж чадсан юм. Тэр Оросын армийг аль болох Германы талд барих болсон нь Франц болон Оростой 2 фронтын дайн хийхийг хүсээгүйд байсан юм. Уильям хаан ширээг өвлөн авч Германы эзэн хаан (Кайзер) болсноор Бисмаркийн хамсаатнууд чухал биш мэт болсон. Жишээ нь Кайзер Оростой 1890 онд нөхөн олголтын гэрээг шинэчлэхээ татгалзсан. 2 жилийн дараа Франц Оросын нэгдэл Гурвалсан Холбооны хүчийг эсэргүүцэхийн тулд байгуулагдсан юм. 1904 онд Холбоот Вант Улс Францтай холбоо болох Энтенте Кордиалын гэрээг хийсэн мөн 1907 онд Нэгдсэн Вант Улс Орос хоорондын Англи-Оросын хоорондын гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү хоёр талт гэрээ нь Гурвалсан Энтенте үүсэх гэрээ нь болж өгсөн юм.

HMS Дридноут, Нэгдсэн Вант улс болон Герман хооронд оршин тогтносон усан цэргийн хүчин. Германы үйлдвэрлэл болон эдийн засгийн хүч нь Их гүрний нэгдлийн дараа маш хурдацтайгаар өссөн. 1890-ээд оны дунд үеэс Хоёрдугаар Вильям энэхүү баазад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулан Kaiserliche Marine (Германы эзэн хааны усан цэрэг)-ийг Адмирал Алфред Вон Тирпиз байгуулсан бөгөөд энэ нь дэлхийд усан цэргээр ноёрхохоор Британтай өрсөлдсөн юм. Үүний үр дүнд хоёр улс хоорондоо Капитал хөлөг онгоц-ний дүрмээр бие биенийгээ давж байгуулахаар тэмүүлсэн юм. HMS Dreadnought-ийг 1906 онд гаргаснаар Британий хаант улс Герман өрсөлдөгчөөсөө томоохон хэмжээний давуу талыг олж авсан юм. Герман Британи хоёрыны хоорндох өрсөлдөөн удалтгүй Европ даяар болон тархсан юм.1908-аас 1913 он хүртэл Европын цэргийн салбарт зарцуулагдах хөрөнгө 50 хувиар ихэссэн байдаг.

Босни-Сербийн оюутан, Гаврило Австрийн Их Гүн Франц Фердинандыг алсны дараа шууд баригдсан юм. Австри-Унгар 1908-1909 онд Боснийн хямралыг далимдуулан 1878 оноос хойш Османы газар нутаг байсан Босни болон Херцеговины нутгийг албан ёсоор өөртөө нэгтгэсэн. Энэ нь Сербийн хаант улс болон түүний дагуур Пан-Слав болон Ортодокс Оросын Хаант улсыг ихэд хилэгнүүлсэн. Оросын улс төрийн манёвр нь өмнө нь ганхаж байсан эв найрамдлыг бүр үгүй болгосон.

1912 болон 1913 онд Балканы Холбоо болон ганхаж буй Османы эзэнт гүрний эсрэг нэгдүгээр Балканы дайн болсон юм. Үр дүнд нь Лондонгийн тулгах бичиг хүргэгдсэн бөгөөд үүний үр дүнд Османы Эзэнт гүрэн улам жижгэрэхийн зэрэгцээ Болгар, Серби, Монтенегро, Грек зэрэг улсуудын газар нутаг ихэсч Албанийн муж бие даасан шинжтэй болж эхэлсэн юм. Болгар Серби болон Грек рүү 1913 оны 6-р сарын 16-нд довтлохдоо Македоны ихэнх хэсгийн Сербид, Грек болон Өмнөд Добружаг Руминд 33 өдөр үргэлжилсэн хоёрдугаар Балканы дайн-д алдсанаар устах аюулд улам ихээр ойртсон юм.

1914 оны 6-р сарын 28-нд Босни-Себри гаралтай оюутан Залуу Босниагийн гишүүн Гаврило Принцип Австри-Унгарийн хаан ширээний залгамжлагч Австрийн Арчдүк Франц Фердинандыг Босниагийн Сараевод хөнөөсөн. Энэ нь хэсэг зуурийн Австри-Унгар, Герман, Орос, Франц болон Британий хоорондын улс төрийн манёвр хийж байсан бөгөөд үүнийг 7-р сарын хямрал хэмэн нэрлэдэг. Сербийн Босниа дахь нөлөөг багасгах үүднээс Австри-Унгар Серби рүү 7-р сарын тулгах бичгийг дайн өдөөх зорилгоор боломжгүй 10 шаардлагын хамт тавьсан. Серби 10-аас 8-ийг нь биелүүлэхээр зөвшөөрөхөд Австри-Унгар 1914 оны 7-р сарын 28-ийн өдөр дайн зарласан. Старчан:”Серби ямар ч хариу, хэзээ өгсөн нь хамаагүй Австри-Унгар далдуур бодлоготой байсан. Франз Фердинанд олон нийтийг удирдан захирдаг хүн биш мөн түүний үхэл эзэнт гүрнийг гүн эмгэнэлд автуулаагүй” хэмээн маргажээ. Оросууд өөрсдийн Балкан дах нөлөөгөө Австри-Унгарт алдахгүйн тулд 1 өдрийн дараа Серби рүү цэрэг хөдөлгөсөн. Германы эзэнт гүрэн 1914 оны 7-р сарын 30-нд хөдөлгөж эхлэх үеэр Франц-Прусын дайны үеэр Alsace-Lorraine-ийг Герман эзэлж авсанд хилэгнэсэн францчууд 8-р сарын 1-нд цэрэг хөдөлгөсөн. Мөн тэр өдөр Герман Оростой дайн зарласан. Холбоот Вант улс Германтай 1914 оны 8-р сарын 4-нд дайн зарласан бөгөөд энэ нь Белгийг дайнд оролцуулахгүй талаар тулгах бичигт “сэтгэлд нийцээгүй хариулт” авсны дараа болсон юм.

Он цаг судлал

Төв хүчнүүд дундах үймээн

Төв хүчнүүдийн стратеги холбоо сайн байгаагүй улмаас нурсан. Герман Австи-Унгарт Сербийн дайралтын эсрэг туслана гэсэн боловч орчуулга нь арай өөр утга агуулчихсан юм. Өмнө нь туршигдсан төлөвлөгөөнүүд нь 1914 оны эхээр солигдсон ч тэднийг огт дадлагад шалгаагүй юм. Австри-Унгарын удирдагч нар Германыг Оросын эсрэг тулалдана гэж таамаглаж байтал харин Германы хувьд Австри-Унгарийг цэргийн хүчээ Орос руу явуулан өөрсдөө Францтай тулалдана гэж таамагласан юм. Энэ төөрөгдөл нь Австри-Унгарын армийг Орос болон Сербийн фронтуудад хуваах байдалд хүргэсэн юм.

1914 оны 9-р сарын 9 Германы канцлер Theobald von Bethmann-Hollweg-ийг гаргасан Septemberprogram-д Германы зорилго болон Германы талаас Холбоотны хүчний дүрслэл зэрэг зүйлс нь тусгагдсан байсан ч хэзээ ч хүнд хүрч чадаагүй юм.

Африк дахь дайн

Зарим 1 Британи, Франц Германы колонууд оролцсон анхны байлдаанууд нь Африкт болсон юм. 8-р сарын 7-нд Британи болон Францын цэргүүд Тоголэнд дахь Германы бэхлэлт рүү довтолсон. 8-р сарын 10-нд Баруун Өмнөд Африк дахь Германы цэргүүд Өмнөд Африк руу довтолсон бөгөөд энэхүү ширүүн тулаан нь дайн төгстөл үргэлжилсэн юм. Хурандаа Паул Эмил Вон Леттов-Ворбек-ээр удирдуулсан Зүүн Африк дахь Германы колоны цэргийн хүч нь партизаны дайн хийсэн бөгөөд Дэлхийн дайн дуусч Европт нөлөөлж эхэлснээс 2 долоо хоногийн өмнө бууж өгсөн юм.

Сербийн дайн

Дайны зарлалт. Австи-Унгарын засгийн газраас Сербийн засгийн газарт ирсэн 1914 оны 7-р сарын 28-ний телеграм Сербийн арми Австи-Унгарын эсрэг Сер-ийн тулаан-ийг 8-р сарын 12-нд Дрина болон Сава голын хойд саваар хамгаалалтын байрлал эзлэн тулалдсан юм. 2 долоо хоногийн дараа гэхэд л Австри-Унгарын хүч бут цохигдон буцсан нь Холбоотны эхний ялалт байсан бөгөөд Австи-Унгарын хялбар ялна гэж бодож байсан бодлыг үгүй болгосон юм. Үүний үр дүнд Австри Сербийн фронтын эсрэг тодорхой цэрэг тавин харин Оросын эсрэг хүчээ сулруулсан юм. Белги, Франц дахь Германы цэрэг 1914 он дох Германы цэргүүд төмөр зам дээр, барааны машин фронт руу чиглэн явж байгаа болон машин дээрх бичиг нь Парисын аялал гэж бичсэнийг харвал аль аль тал нь мөргөлдөөнийг түр хугацааных байна гэж бодсон юм.

Ази болон Номхон далайн орнууд

 
Мелбоурнд цэрэг татлагын цаас авч яваа хүн

Шинэ Зеланд Герман Самоаг(сүүлд өрнөд Самао) 8-р сарын 30-нд эзэлж авсан. 9-р сарын 11нд Австралийн нээлтийн явган болон усан цэргийн хүч нь Neu Pommern(сүүлд Шинэ Британи)-ны арал дээр буусан бөгөөд энэ нь Герман Шинэ Гвинейн нэгэн хэсэг байсан юм. Япончууд Германы Микронеси-ийн колонуудыг, Цинтаогийн бүслэлтийн дараа Хятадын Шандонг-ийн хойг дахь Германы нүүрсний боомтыг эзлэн авсан. Хэдхэнд сарын дотор Холбоотныхон Германы Номхон далайн эргэн тойрон дах бүхий л газруудыг эзэлж авсан юм.

Өрнийн фронт

Гол өгүүлэл: Өрнийн фронт

Дэлхийн нэгдүгээр дайн гарах цагаар Германы арми Schlieffen төлөвлөгөө-ний сайжруулсан хувилбарыг ашигласан бөгөөд энэ нь Францыг Белгийн нутгаар орон Францын армийг Германы хил дээр бүслэн авах байсан юм. Энэхүү дайралт нь Германы баруун жигүүрийг Парис руу оруулан Герман ажилттайгаар Хил хоорондын дайн-ыг эхлүүлсэн юм(8-р сарын 14-24). 9-р сарын 12 гэхэд Франц Британий цэргийн тусламжтайгаар Парис руу орж ирсэн цэргүүдийг зогсоосон юм(9-р сарын 5-12). Энэхүү дайны сүүлийн өдрүүд нь өрнөдийн хөдлөгөөнт дайны төгсгөл болж байсан юм. Харин дорнодод 1 л тулааны арми нь Пруссийн Өрнийг хамгаалж байсан бөгөөд Оросууд энэ бүс рүү довтлоход өрнийн цэргүүдийг энэ тулаанд авчирахад хүрсэн юм. Герман анхны Танненбергийн тулаан болох хэд хэдэн тулаанд ялан Оросын хүчийг буулган авсан юм. Гэхдээ цэргүүдээ зөөсөн нь Германы генералын-ны тооцоолоогүй хугацаа ихээхэн алдсан юм. Төв фронтод түргэн ялагдал хүлээсэн учир 2 фронт дээр тулаан үргэлжилсэн юм. Германы арми сайн хамгаалан тулалдсан бөгөөд Францид өөрсдийн цэргээсээ илүү 230 мянган цэргийг жагсаалтаас гаргасан юм. Үүнээс гадна холбоо харилцаа хөгжөөгүй болон эргэлзмээр тушаалууд нь Германы эрт ялалт авах боломжийг үгүй хийсэн юм.

Эхний үе шатууд

Дэлхийн 1-р дайны өмнө зохиогдсон тулааны тактикууд нь эрин зуунтайгаа мөр зэрэгцэж чадхаа болив. Энэхүү давуу талууд нь хамгаалалтыг маш өндөрт түвшинд хүргэж байсан бөгөөд он цагаа өнгөрөөсөн тулааны тактикууд нь хамгаалалтыг нэвтлэх нь цөөхөн байсан юм. 1870-аад оны үед хөнөөлтэй байсан их буу, автоматтай нийлэн задгай тулалдахад ихэд хэцүүхэн болгож байсан юм. Германчууд хорт хийг нээсэн бөгөөд энэ нь удалгүй аль аль тал нь ашиглах болсон бөгөөд энэ нь тулааныг ялж яваа үед бол ашигламааргүй зэвсэг юм. Энэхүү зэвсэг нь ихээхэн зэрлэг, удаан бөгөөд шаналалт үхлийг учруулж байсан бөгөөд удалгүй энэ нь дайны хамгийн аймшигтай бөгөөд хамгийн хүмүүсийн зүрхэнд үлдсэн дурсамж юм.

Гэхдээ энэ үе нь шинэ довтолгооны зэвсэгнүүдийг боловсруулж эхэлсэн бөгөөд үүний нэг жишээ нь танк юм. Британи Франц нь гол ашиглагчид байсан бөгөөд Германчууд Холбоотноос эзэлсэн танкуудаас гадна өөрсдийн загварын цөөн хэдэн танкыг ашиглаж байсан юм. Марнегийн эхний тулаан-ны дараа Энтенте болон Германы хчүнүүүд араас нь дайрах аргуудыг ашигласан бөгөөд үүнийг “Тэнгис хүртэлх уралдаан” хэмээн нэрлэдэг. Британи, Франц нь удалтай Лоррайноос Белгийн эрэг хүртэл тогтсон Германы хүчтэй тулалдаж байгаагаа мэдсэн юм. Британи, Франц нь дайрч, Герман хамгаалсаар байгаад Герман өрсөлдөгчдөөсөө хамаагүй илүү давуу талыг олж авсан байсан юм. Харин Англи-Францын хүчнүүд Германы хамгаалалтыг задлах гэж төвлөрдөг хэсэг зуурынх л байв. Аль аль тал нь Шинжлэх ухааны ололт амжилтуудыг ашиглан ацан шалаанаас гарахын оролдож байв. 1915 оны 4-р сарын 22-нд Епрэс дэх хоёр дах тулаанд, Германи(Hague-ийн гэрээг зөрчин) хлорын хийг өрнийн фронтод анх удаагаа ашигласан. Алгерчууд хорт хийнд хордон 6 км газар ухран үүнийг Германчууд ашиглан Холбоотнуудын хамгаалалтыг сэтлэн орсон. Канадын цэргүүд Епрэсийн хоёр дах тулааныг зогсоосон юм. Епрасийн гурав дахь тулаан Канад болон АНЗАК-ийн цэргүүд Пасчендаелийн тосгонг эзлэн авсан.

1915 оны 7-р сарын 1-нд Британий армиийн хувьд хамгийн их цус урсгасан өдөр болсон. Энэ өдөр 57470 хүн гэмтэж үүнээс 19420 хүн нас нөхжсөн бөгөөд энэ нь Сомме голын тулааны эхний өдөр байсан юм. Ихэнх гэмтсэн хүмүүс дайралтын эхинй цагт гэмтсэн байдаг. Сомме голын тулаан нь бараг л хагас сая хүний үнэтэй байсан юм. Аль ч тал нь эсрэг талаа дараагийн 2 жилийн турш бут цохиж чадахгүй байсан хэдий ч 1916 оны Verdun дэх Германы үйлдэл, Сомме дахь цус урсгалт нь цөхөрсөн Францчуудыг сүйрлийн ирмэг дээр байрлуулсан юм. Үр дүнгүй фронтын дайралтууд нь Британи, Францийн аль алинд гарз өндөртэй байсан бөгөөд энь нь эцэстээ бослогоор дуусч байсан ч удаатай юм, ялангуяа Nivelle-ийн дайралтын үеэр ихээхэн бослогууд гарч байсан юм.

1915-1917 оны хооронд Британи, Франц хоёр Германаас илүү хохирол амссан бөгөөд энэ нь стратеги болон тактикийн сонголтоос шалтгаалсан юм. Стратегийн хувьд, Германчууд зөвхөн Verdum-д төвлөрөн довтолж байсан бол Холбоотнууд хэд хэдэн Германы шугамыг сэтлэхийг оролдож байв. Тактикийн хувьд, Германы командлагч Erich Ludendorff-ийн уян хатан хамгаалалт нь жалганы байлдаанд яг тохирч байв.Энэ нь урд талдаа тааруухан хамгаалалт хийж, ихээхэн хэмжээний зайны ард гол хүчээ байрлуулан шууд болон хүчирхэг дайралтын эсрэг хүчийг илгээж болж байсан юм.

Ludendorff 1917 онд хийсэн тулаан дээрээ, 8-р сарын 25 Фландерс-ийн тулааны хоёр дугаар шатаа гүйцээсэн. Энэ бидэнд гарз ихтэй байсан..... Фландерс болон Вердун дахь 8-р сарын гарз ихтэй тулаанууд нь өрнийн цэргүүдэд томоохон хэмжээний гарз учруулсан. Зарим 1 талаараа би болон коммандлагч нарын хүсэн хүлээж байсан хатуу чанга байдлыг үзүүлэхээ байлаа. Дайсны талынхан бидний дайралт эсэргүүцэх аргад суралцсан байна.... Миний бие аймшигт зовлонт унасан байна. Өрнөд байгаа байдлаас болж бидний бусад газруудад хийх ёстой ажиллагаануудаа хийж чадахгүй байна. Бидний гарз миний төсөөлж байснаас хэт их байгаа тул танаас би хүлцэл өчиж байна.Мөн 9-р сарын 20-нд бидний шугаманд аймшигтай дайралтанд өртсөн..... 20нд хийсэн дайсны дайралт амжилттай болсон, энэ нь довтлогоо нь Ю Завины аюулыг 1917 онд багасгасан энэ үед худалдааны онгоцууд тусгай харуул хамгаалалттайгаар далайгаар аялаж эхэлсэн. Энэхүү тактик нь ю завинуудын хувьд байгаа онилоход нь маш хүндрэлийг авчирж байсан. Худалдааны завинуудыг дагаж явж бгаа хамгаалалтынхан тодорхой зорилготойгоор шумбагч онгоцнуудыг живүүлж байсан.

Өмнөд фронт


Австрийн цэргүүд 1917 онд сербийг эзэлсэн энэ үеийн серби улс 850000н хүн амаа алдсан. Эдгээрийн 4ний 1 нь дайны өмнө амь насаа алдсан. Орос Австри Унгар нь армийнхаа 3ний 1 хүчээр серби руу довтолсон. Австричууд Сербийн нийслэл Белградийг богино хугацаанд эзэлж авсан. Сербичүүд Kolubara-ын тулаанд маш хүчтэй дайралт хийж 1914 оны эцэс гэхэд тэднийг эх орноосоо хөөн гаргаж чадсан. 1915оны эхний 10н сард Австри Унгарчууд цэргийн ихэнх нөөцөө Италитай тулалдахад ашигласан. Герман австри унгарийн депломатууд Болгарийг Серби руу хамтран довтлоход ухуйлсан. Словани Хорват Боосниа газар нутагт Австри Унгарын цэргийг байлдуулж Серби руу довтолсон бөгөөд мөн Орос Италитай байлдсан. Монтенегро Сербитэй өөрийн ашиг сонирхолын үүднээс нэгдсэн. Серби 1сар гаран хугацаанд нэгдсэн. Энэхүү тулаан 10р сард эхэлсэн бөгөөд төв хүчнийхэн дайралтаа хойд хэсгээс эхэлсэн. 4н өдрийн дараа Болгарчууд зүүн зүгээс дайрч тулаанд нэгдсэн. Сербийн арми 2пронттой байлдаад ялагдсан учраас Albania руу буцаж ухарсан. Тэд зөвхөн Болгарчуудын эсрэг багахан хугацаанд дайралтыг хийж чадсан. Сербичүүд Kosovo-ын тулаанд одоогийн нэрээр Gnjilne ойролцоо бууж өгсөн. 1916 оны 1сарын 6наас 7ний хооронд Montenegro Сербичүүдийг Mojkovac тулаанд Адриатикын эрэг рүү ухрааж чадсымаа гэвч Австричууд Montenegro-г баривчилсан. Сербийн хүчнийхнийг Грек руу хөлөг онгоцоор нүүлгэн шилжүүлсэн.

1915 оны сүүлээр Франц Английн арми Грекийн Салоникад очсон. Тэдний зорилго нь төвийн хүчний эсрэг дайн зарлахыг тус улсын засгийн газарт шахалт үзүүлэх тэдэнд тусламж санал болгох зорилготой байсан. Харамсалтай нь Германы хаан 1р Константин тэднийг хөөн зайлуулахыг хүссэн бөгөөд гадны армийг хүчийг ирэхээс өмнө Элипетрос Винизелос засгийн газартай үзэл бодлын зөрчилдөөнтэй байсан. Энэхүү зөрчилдөөний улмаас үндэсний Schism-ийн хөдөлгөөн бий болсон. Энэхүү хөдөлгөөн нь Салоникад Винизэлосийн шинэ засгийн газар болон бүс Грекийн бүс нутгуудыг хэд хэдэн хэсэгт хуваасан. Маш хүчтэй дипломат хэлэлцээрийн дараа Апинд гадаадын цэргийн хүчин болон хааны цэргийн хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн болж Грекийн хаан, хаан ширээнээс бууж түүний 2р хүү Александер хаан ширээнд суусан. Винизэлос 1917оны 5сарын 29нд Апинд ирээд Грек Апин 2 нэгдсэн. Грекийн арми Макидонийн пронт дээр төвийн хүчний эсрэг цэргийн тулаанд орсон.

(Македоний нөхөрсөг харилцаа. Зүүнээс баруун тийш: Индочина Франц Синегали Их Британи Орос Итали Серби Грек Энэтхэгийн цэргүүд) Тулааны дараа Серби нь Австри Унгар Болгар гэсэн 3н газарт хуваагдсан. Болгарчууд өөрсдийнхөө эзэмшлийн бүсэд орсон Сербийн хүн амыг Болгар үндэстэн болгож эхэлсэн. Тэд Серби хэл, Серби сүмүүдийг устгаж эхэлсэн. Сербийн хүн амийг 1917онд Болгарийн армид хүчээр явуулж эхэлсэн. Энэ үеээс Сербийн бослого хүчтэй эхэлсэн. Сербийн бослого гаргагчид богино хугацааны дотор Капоаникийн уул болон өмнөд Марава голын эргийг эзлэн авч чадсан. Энэхүү бослого нь бүр цаашлаад болгар болон Австрийн армитай 1917 оны 3р сарын эцэс гэхэд тулалдаж эхэлсэн. Македоний пронт нэг хэвэндээ байсаар ирсэн. 1916 оны 11сарын 19нд Сербийн хүчнийхэн Битолагийг эзлэн авснаар Македоний хэсгийг буцаан авч чадсан. Энэхүү бослогын төгсгөлд Интентегийн хүчнийг бут цохиж Герман Австри Унгарын цэргүүд эх орон руугаа буцсан. Болгарчууд Добра Паулын тулаанд ялагдлаа хүлээсээн, бас хэдэн өдрийн дараа тэд Дойранагийн тулаанд Англи Грекийн армид бут цохигдсон. Болгарчууд 1918оны 9сарын 29нд тулаанаа зогсоох гэрээнд гарын үсэг зурсан. Хинденбүрг ба Лудендорф нар төвийн хүчнийхний эсрэг стратеги болон үйл ажиллагаагаа дуусгавар болгосон. Болгарын сүйрлийн нэг өдрийн дараа засгийн газрын албаны хүмүүс хурал зохион байгуулж энх тайвныг хүсэмжилсэн. Македоний пронт устгагдсанаар Будапешд , Венн руу явах шинэ зам нээгдэж Франчед Де Сперей генералын 670000н цэргүүдэд энэхүү зам нь зориулагдсан. Төвийн хүчнийхний 278н батлеон, 1500н бууг Болгарчууд хураан авсан. Германчууд зөвхөн 7н явган цэргийн хэсэг, нэг морин цэргийн салааг өөрсдийн болгосон.

Armenia-д болсон Австрали –Канадаар удирдуулсан тулаан нь германы армийн мөхлийн эхлэл болсон төдийгүй Британий Армийг хойд, Францын армийг Өмнөд зүгрүү давшилтаа оруулахаад тусламж болсон юм. Английн 4-р фронт Armenia-д Германы довтолгоог хүчтэй эсэргүүцэж 14 миль давшилтаа ахиулснаар Францын 1-р арми баруун талаас нь довтолж 8-р сарын 10-нд 3-р арми нь Amren-д нэвтрэн орж 8-сарын 16 гэхэд давшилтаа 4 миль урагшлуулж Lassigny-г бүрэн чөлөөлөв. Францын 3-р армийн зүүн хэсгийн Генерал Charles Mangin 8-р сарын 20 нд 10-р армийг удирдсан 200 гаруй зэвсэгтэй 8000 орчим хоригдлыг баривчилсан нь Vesle баруун хойд зүгт байрлах германы фронтыг айдаст автахад хүргэсэн байна. Энэ өдрийг Erich ludendorf-н хэлсэнээр “хар өдөр” гэж нэрлэдэг. Их британы 3-р армийн Генерал Вунд маш цөөхөн цэргээр дайсанаа арай ядан барьж байсан Их британы 3-р армийн Генерал Вунд Вараите-руу чиглэсэн дайсаны байлдаж байгаа фронтыг хуурахын тулд дайсаны фронтыг нэвтэлж гарах 200 танктайгаар довтолхоор үүрэг авсан бөгөөд энэ нь Albert-н тулааны эхлэл болсон юм. Энэхүү давшилтын гол зорилго нь хууран мэхлэлтээ амжилттай гүйцэтгэхээс гадна хамгийн чухал нь дайсны гол хөдөлгөгч хүчийг нь сарниулах явдал байсан билээ.

Холбоотнуудын ялалт

 
1918 оны Францын Vaux–ын мөхөл

9-р сарын 2нд Hindenburg зурвасыг Канадын корпус хуурч Wotan Position-г эвдсэнээрээ 3-р армийг давшилтаа ахиулахад тусалж, баруун фронтод асар их гарз хохирол учруулжээ. Мөн энэ өдөр Oberste Heeresleitung –д /онс / Канадын 1-р армийн фронтын байрлаж буй Саnaldunord-н ард Kundenburg зурваст буй өөрийн 6 армиа тулалдаанаас гаргахаас өөр аргагүй болсон бөгөөд хойд зүгт Lys-ын зүүн зурвасруу ухарч 4-р сарын эхээр ямарч эсэргүүцэлгүй бууж өгчээ. “Scarpe-аас Vesle хүртэлх бүх фронтыг буцаан авахын тулд шаардлагатай болгоныг бид хийх болно” гэдгийг Ludendorff-н тулаанаас ойлгожээ. 8-р сарын 8ны тулаанаас хойш ойролцоогоор 4 долоо хоногийн дараа 100000 германыг хорьж 751000 BEF франц суллагдав. Германы армийг тэр хар өдрөөс хойш Германы удирдах бүрэлдэхүүн дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрч дайны төгсгөлөөр өөрсдийнхөө сэтгэлийг барихыг оролдож байлаа. Ludendorff-д болсон тулалдааны маргааш нь хурандаа Hertz “Бид дахиад хэзээч дайнд ялагдаж, юу ч дахин алдаж болохгүй” гэж хэлэв. 8-р сарын 11нд “Бид шийдвэрлэх үед л тулаанд орох ёстой” гэж. Харин бид хүчээ нөөцөлж байж дайныг дуусгах болно гэж хариулж хурандаа Mertz-н хэлсэн үгийг эсэргүүцэж хэлсэн Kaiser- г албан тушаалаас нь түтгэлзүүлэв. 8-р сарын 13-нд Spa Hindenuburg, Ludendorff дахь тулааныг Канцлер, Гадаад хэргийн сайд Hintz нар “Энэ дайн бол цэргийнхний хувьд бол дуусаагүй бөгөөд Германы засгийн газрын эрх баригчид дайны талбар дахь энэхүү ялалтыг хүлээн зөвшөөрсөн нь хүн үнэмшмээргүй зүйл боллоо” гэж мэдэгдсэн байна. Австри, Унгар улсууд энэ дайныг зөвхөн 12 сар хүртэл тэсвэрлэж чадахаа сануулсан бөгөөд Ludendorff дээр нэн дариу энхийн хэлэлцээр хийхийг хүссэн байна. Хунтайж Rupprecht , хунтайж Max-д “Манай цэргийхний Baden дахь байдал хурдан доройтож байна. Бид өвөл хүртэл тэсч чадна гэж бодохгүй байна. Аюул бидний бодож байснаас эрт нүүрлэх бололтой байна” гэж сануулсан байна. 9-р сарын 26 нд эхэлсэн Hindenburg–н зурвасыг нэгдсэн тулаалдаанд АНУ-н цэргүүд оролцож байв. Америк цэргүүд газар нутаг, байгалийн хүнд хэцүүг даван туулахад бэрх байлаа. Дараагийн 7хоногт нь Франц, Америкийн цэргийхэн хамтран Blanc mont ridge тулалдаанд Champage-д цөм цохижээ. Belgran тосгон Cheut-ны дайны галыг зогсохоос өмнө чөлөөлөв.

АНУ-ын 64-р хороо 7-р армийн явган цэргийн дивиз

1918 оны 11-р сарын 11нд Armistice –н мэдээг тэмдэглэв. Грек улсад тавих хяналтаа эвсэлийнхэн чангатгав. Wdendorff хэдэн сарын турш асар их дарамтанд байсан бөгөөд бараг л бууж өгөхөд бэлэн болоод байв. Энэ нь Герман хамгаалалтаа удаан тогтоож барьж чадахаа больсоныг харуулж байлаа. 10-р сарын 24 нд Италичууд Caroretto д болсон тулалдаанаас хойш газар нутгаа буцаан авах шийдвэрлэх цохилт хийлээ. Vittorio Veneto – н тулаан дээд цэгтээ хүрч сайн тулалдсаны эцэст Австри-Унгарын арми бут цохиж төгсгөл болгов. 10-р сарын сүүлийн 7 хоногт Budapest, Prague, Zagrev-ын тусгаар тогтнолоо зарласан эрх мэдэлтнүүд Италийг дайнаас шахан гаргахыг 10-р сарын 29 нд хүссэн боловч Итали улам давшилтаа үргэлжлүүлэн Trento ,Udine, Triste руу хүргэсэн байна. 11-р сарын 3 нд Австри-Унгар Италид түр эвлэрэх найрамдлын туг илгээсэн байна. Мөн энэ өдөр Padua –гийн ойр хавьд Villa-Giusti-д Австри-тай дайны галыг зогсоох гэрээнд гарын үсэг зурсан байна.

Нэгдүгээр дайны дараах Европын газар нутгийн өөрчлөлтүүд

Шинэ үндэсний тэмцлээр Польш улс биеэ даасан улс болж гарч ирсэн нь энэ зуунаас хойш улс бүр өөрийн төр засагтай болох эхлэл болсон юм. Сербийн хаант улс маш олон улсын гол цөм болж байлаа. Сербийн хаант улс нь Словень гэж байгаад Югослав гэх болсон. Чехсловак болхоор Унгарын хаант улсын нэг хэсэг байсан. Орос улсаас Финланд Литва Латви Эстони нар нь биеэ даан тусгаар тогтносон улс болон гарч ирсэн. Оттаманы хаант улс нь Турк болон хувирсан. Британь гүрний үед дайн нь үндсэрхэг үзлийг үгүйсгэж байлаа. Австрали Шинэ-зеланд Галт үндэстэн болж дэлхий дахинд танигдсан. Энэ бол анхны шинээр үүссэн улс орон юм. Австрали бол цагтаа Британы нэр дор байлдаж байгаад Австрали нэрэн доор байлдаж эхэлсэн юм. Тиймээс нэг бодлын түрэмгийчилсэн энэ дайны дараа Канадчууд дангаараа улс болон байлдаж эхэлсэн. Канад нь нэгдүгээр дайнд өөрсдийгөө гол үндэстнээс үүсэлтэй гэж үздэг байсан байна. Тэд мөн эх орныхоо байгалийн талбай дээр амжилт олсон юм. Тиймээс уг дайны дараа биеэ даасан хөгжилтэй хүчирхэг улс болон хөгжсөн байдаг.

Эдийн засгийн нөлөөлөл

Энэ дайны бас нэгэн нөлөөлөл нь эдийн засгийн хүчний өргөжилт юм. Британь Франц АНУ зэрэг өнөөгийн хүчирхэг гүрнүүдэд ихээхэн нөлөөлж түлхэц болж өгсөн. Нийгмийн хор уршгийн хүчийг багасгахын тулд шинэ засгийг байгуулж эхэлсэн. Мөн татвар хууль эрх зүйн орчин хөгжиж эхэлсэн. Бүх улс үндэстэн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний ашиг орлогоо өсгөж эхэлсэн. Энэ нь Герман Франц гэх зэрэг орнуудад 50%-р багассан үзүүлэлт байдаг. АНУ-с худалдан авалт хийж дэд бүтэц төмөр зам зэрэг нь маш эрчимтэй хөгжиж эхэлсэн. 1916 онд Ерөнхийлөгч байсан Вильсон зээлийн хүүг шууд хассан. АНУ улсын засгийн газар зээлийг их хэмжээгээр олгож эхэлсэн. Харин 1919 оноос эхлэн АНУ зээлээ буцаан төлөхийг Герман Франц тэргүүтээ орнуудаас шаардаж эхэлсэн байна. 1931 он хүртэл тухайн зээл төлөгдөөгүй хэвээр байсан. 1934 онд Британьчууд дайны өр хэмээн 4.4 тэрбум доллар барьцаалан макро болон микро эдийн засаг маш ихээр хөгжсөн. Эмэгтэйчүүд маш ихээр ажил хөдөлмөр хийх болов. Энэ үед аж үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Эхэн үедээ эмэгтэйчүүдийг дэмжиж байсан хэдий ч удалгүй эсэргүүцэж эхэлсэн. 1918онд Британи улс мах элсэн чихэр өөх цөцгийн тосоор хязгаарлагдмал байсан. Шинэ систем амжилттай хэрэгжиж эхэлсэн. 1914-1918 он хүртэл худалдааны гишүүнчлэл давхардсан байсан. Нийгмийн бодлого маш олон улс орнуудыг нэгтгэж чадаж байв. Олон жилийн дараа маш олон дайнд амь насаа алдсан хүмүүсийн цогцсыг олов. Мөн эх сурвалж байгаа хэдий ч маш олон хүмүүсийн цогцос олдоогүй. Олон цэрэг үзэл бодлоо нэгтгэж орчин үетэй хөл нийлүүлэх болсон. Эзэнт гүрнүүд маш олон техник технологийн дэвшил хийж хүчирхэг байдлыг харуулж чадсан. Ихэнх хүмүүст энэ нь онцгой нөхцөлийг бий болгож чадаагүй. Гэвч энэ талаар эерэг бодолтой хүмүүс олон байсан. Эдгээр онолыг дэшлүүлсэн түүхчид нь Дон тод мэи, Тол күүзэр, Самуэл хэлкинс нар юм. Эдгээр эрдэмтэд нь 1990 энэ онолоо анх хэвлэлтэнд гаргасан. Эдгээр түүхчидийн дэвшүүлсэн бодлого нь дайныг эсэргүүцсэн буруутгасан байдлыг тодоор харуулж чадсан юм .Германы нацизм ба фашизм хэт үндэсхэг үзэл суурилсан хүмүүсийн бодол сэтгэл юм. Дайны өөрчлөлтийн талаарх талаарх татгалзал нь герман улсыг дайнд ялсан гэж тухайн үед байсан юм. Энэ нь зөрчилдөх хүмүүсийг харуулсан татгалзал юм. Өөрөөр хэлбэл нацизм фашизмыг дэмчигч улс гүрэн байх ёсны үзэгдэл өөрчлөлт гэж үздэг бол үл дэмжигч гүрнүүдйин эсэргүүцэл юм. Герман улс дайны хохирогч гэж өөрсдийгөө үздэг. Фашизмын үүсэлд герман улс голлох үүрэг голь гүйцэтгэсэн. Харин 1915оны 5сард энэ итгэл үнэмшил үэл баримтлал ньтийм ч их олонт нийтэдхүрч чадаагүй юм. Учир нь Ромын үеийн ерөнхий процессыг ерөнхийд нь харуулсан хуулбарлсан байсан байна. Тэдний хувьд дайн тэдний бодож байснаас ээдрээтэй төвөгтэй зүйл байлаа. Одоог хүртэл түүхчид 1-р дайны талаар маргалддаг. Тэдний нөлөөл нийгэм газар зүйн хувьд хязгаарлагдмал ихэнх нь цэргийнхүнд байдлаас гадна цөхрөл ,баяр баясал,аль аль нь байсан гэж үзэн фашизмыг дэмчигчид нэгэн зорилготой болж байсан юм. 1918 германы хүчин дор Английн цэрэг арми үүрэг рольтой байсан нь мартагдсан ялалт байлаа. 1920 онд Дайны талаарх бодол нь ямарч зорилгогүй байсан. Харин 1930 онд баян ядуугийн өрсөлдөөн их байсан. Үндэсний Лиг Фашизм нь маш их халдвартай болж эхэлсэн. Ихэвчлэн хүчээ цэрэг армидаа царцуулж байсан юм. Фашизмд итгэгчид 4-8 байсан гэж үздэг. Ажлын зогсолт буюу тэмцэлүүд 1918-1918 оны үнийн талаарх тэмцэл,өрхийн хяналт цалингийн түвшин ,илүү цагийн,амралтын өдрөөр ажиллах талаар өрнөж байв. Британчууд Колончилч байсан орнууддаа дайны талаарх мэдээ мэдээллээр хангахад хэцүү байсан. Мөн Геологчид Альберт Эрнэст Кидсон Афракийн баялагийг олж илрүүлсэн нь маш их хэмжээний алтны ордууд юм. Нийт алтны эргэлт нь 132 тэрбум байсан нь германы бараа эргэлтээс хэд дахин илүү байсан юм. Герман улс дэлхийн 2-р дайнд ялагдаж дайны өр нэхэгдэхэд хүрсэн. Энэ нь Германд дааж давашгүй өр болж байлаа. Энэ өрийг Б.И.Веймар улс төлөх ёстой гэж үзсэн юм. Энэ өрийг 2010 онд Герман улс төлж дууссан байна.

Эшлэл

Цахим холбоос

  Commons: World War I – Викимедиа зураг, бичлэг, дууны сан