Алматы (хас. Алматы, дуудлага нь [алмаа-тэ], үүнээс Алмата, балархай эгшгийг гээж Алмат гэж болох, дундад зууны үеэс түрэг-монголчууд алим ургадаг энэ газрыг ийн нэрийджээ. Тэгэхдээ бүр «алимату» (алимт) гэдэг монгол язгууртай гэх судалгаа байна.[1] үүнээс монголоор Алимт эсвэл Алимтай гэх, мөн Зөвлөлтийн үеэс оросоор тогтсон Алма-Ата гэдгийг даган ярьж бичиж байсан заншил одоо ч бүрэн хоцрогдоогүй байна. Алма-ата гэдэг нь алим өвөө гэсэн утгатай бөгөөд энэ бүсэд анх алим үүссэн гэж үздэг байна. Алма гэж алим гэсэн үг бөгөөд Алимт гэсэг ямар ч утга агуулга байхгүй болно.) — Казахстаны тэргүүн их хот. Улсдаа «Өмнөд нийслэл» гэж өргөгддөг. Алматы 1929-өөс 1997 он хүртэл Казахстаны нийслэл байсан. 1997 онд нийслэл нь Астанад шилжсэн ч улсынхаа худалдаа арилжаа, соёлын төв хэвээр үлджээ. Алматы хотын хүн ам 1989 онд 1.07 сая, 1999 онд 1.13 саяаар тоологдож байв.[2] 2010 оноор таслан үзвэл 1.42 сая хүн оршин суудаг гэх тооцоо бий. Хэрвээ бүртгэлгүйчүүдийг (ажиллаж хөдөлмөрлөхөөр ирсэн) багтаавал 2 саяд дөхнө. 2010 оны тоо бүртгэлээр оршин суугчдын 51.06% - казах, 33.02% - орос, 5.73% - уйгур, үлдэх 10% гаран болохоор бусад яс үндэст хүн гэж мэдэгдэж байна.[3]
Алматы хот |
---|
улсын ач холбогдолтой хот |
хас. Алматы қаласы орос. город Алма-Ата |
|
 Сүлд туг |
 Сүлд тэмдэг |
|
|
Улс, орон |
Казахстан (БНКазУ) |
Дүүрэг (3) |
Нэр бүхий 7 дүүрэгтэй |
Газар нутаг |
451 км² |
Газрын байц |
д.т.д. 851 м |
Хүн ам |
2011 онд 1,434,755 хүн |
Нягт сийрэг |
4139 хүн/км² |
Ард түмэн |
51.1% - хасаг, 33.0% - орос 5.7% - уйгур, 10.2% - бусад |
Нутгийн олон |
Алматынхан |
1854 он |
Оросууд хэрэмт суурин үүсгэсэн |
Эхэндээ |
оросоор Верный гэж байв |
1921 он |
оросоор Алма-Ата гэх болсон |
1927-1998 он |
Хасаг орны нийслэл |
1991 он |
хасаг Алматы нэр үнэд оров |
Цагийн бүс |
Алматын цаг (ГЦ+6) |
ТХ-улсын дугаар |
А |
Цахим хуудас |
almaty.kz (хасагаар) |