2019 оны Евровижн дууны тэмцээн
Евровижн дууны тэмцээн 2019 (англ. Eurovision Song Contest 2019, фр. Concours Eurovision de la chanson 2019, еврей. אירוויזיון 2019) — нь 2019 онд болсон 64 дүгээр Евровижн дууны тэмцээн юм. Тэмцээн нь Израилын Тел-Авив хотод явагдсан. 2018 оны Евровижн дууны тэмцээнд Израилаас оролцсон Нетта Барзилай "Toy" дуутай ялснаар Израил тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан. Израил энэ тэмцээнийг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь 1979, 1999 оны тэмцээнүүдийг зохион байгуулж байсан. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU), нэвтрүүлэгч Израилын Өргөн Нэвтрүүлгийн Корпорацитай (IPBC) зохион байгуулсан тус тэмцээн Экспо Тел-Авивд зохион байгуулагдсан бөгөөд 5 сарын 14, 16-ны хоёр хагас шигшээ тоглолт, 5 сарын 18-нд явагдсан шигшээ тоглолтоос бүрдсэн. Гурван шууд тоглолтыг Эрез Тал, Бар Рафаели, Аси Азар, Люси Аюб нар хөтөлсөн.
Евровижн дууны тэмцээн 2019 | |
---|---|
Dare to Dream | |
Огноо | |
Хагас шигшээ 1 | 2019 оны 5 сарын 14 |
Хагас шигшээ 2 | 2019 оны 5 сарын 16 |
Шигшээ | 2019 оны 5 сарын 18 |
Зохион байгуулагч | |
Байршил | Экспо Тел-Авив Тел Авив, Израил |
Хөтлөгч(ид) | Эрез Тал Бар Рафаели Аси Азар Люси Аюб |
Найруулагч | Амир Украиниц Сиван Магазаник Ювал Кохен |
Гүйцэтгэх удирдагч | Йон Ола Санд |
Гүйцэтгэх продюсер | Зивит Давидович[1] |
Үндсэн нэвтрүүлэгч | Израилын Өргөн Нэвтрүүлгийн Корпораци (IPBC) |
Нээлтийн үзүүлбэр |
|
Завсрын үзүүлбэр |
|
Оролцогчид | |
Нийт | 41 |
Анх удаа оролцож буй орнууд | - |
Эргэн ирж буй орнууд | - |
Эргэн ирээгүй орнууд | Болгар Украин |
| |
Санал хураалт | |
Санал хураалтын систем | Улс бүр 12, 10, 8-1 оноотой хоёр багцыг 10 дуунд өгдөг: эхний багц – мэргэжлийн шүүгчдээс, хоёр дахь багц – үзэгчдээс. |
Тэг оноо | - |
Ялсан дуу | Нидерланд "Arcade" |
Тэмцээнд 41 улс оролцсон. Өмнө жил Болгар, Украин оролцсон ч 2019 оны тэмцээнд оролцоогүй. Болгарын төлөөлөгчдийн гишүүдийг бусад төслүүдэд шилжүүлсэн бол анх оролцохоор төлөвлөж байсан Украnн улс нь үндэсний шигшээ тоглолтыг тойрсон маргааны улмаас эцэст нь нэрээ татсан.
Дункан Лоуренсын дуулсан, Жоэл Шёо, Воутер Харди, Уилл Ноксын хамтран бичсэн "Arcade" дуугаар Нидерланд ялагч болсон. Энэ нь Нидерландын 5 дахь ялалт бөгөөд өмнө нь 1957, 1959, 1969 ба 1975 онуудад ялж байсан. EBU-ийн мэдээлснээр уг тэмцээн нь 182 сая үзэгчтэй байсан ба өмнөх тэмцээнээс үзэгчдийн тоо нь 4 саяар буурсан. Гэсэн хэдий ч 15-24 насны үзэгчдийн тоо хоёр хувиар өссөн гэж мэдээлсэн.[2][3]
Байршил
засварлах2018 оны тэмцээнд Нетта Барзилай "Toy" дуутай түрүүлж, 2019 оны тэмцээн Израилын Тел-Авив хотод явагдсан. 1979, 1999 оны тэмцээнүүдийг Иерусалимд зохион байгуулсны дараа Израил 3 дахь удаагаа тэмцээнийг зохион байгуулсан.[4] Тэмцээн явуулах газраар Экспо Тел-Авивын 2015 оны 1-р сард нээгдсэн 2-р павильонд байрладаг 7300 хүний суудалтай хурлын төв шалгарсан юм.[5][6] Тел-Авивын хойд хэсэгт орших Рокахийн өргөн чөлөөнд байрладаг уг хурлын төв нь концерт, үзэсгэлэн, үзэсгэлэн худалдаа, хурал зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагддаг газар юм. Үзэсгэлэнгийн талбай нь арван танхим, асартай, том гадна талбайтай. 2-р павильонд өмнөхөн нь 2018 оны жүдогийн Европын аварга шалгаруулах тэмцээн 4 сарын 26-28-ны хооронд зохион байгуулагдсан.[7]
Тендер шалгаруулалт
засварлах2018 оны тэмцээнд Португалийн Лиссабонд Израил ялсны дараа Нетта Барзилай, Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар 2019 оны тэмцээн Иерусалим хотод болно гэж мэдэгдсэн боловч уг мэдээллийг Израилын Өргөн Нэвтрүүлгийн Корпораци (IPBC/KAN) ба Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU) батлаагүй юм. Израилын Сангийн сайд Моше Кахлон мөн ярилцлага өгөхдөө энэхүү арга хэмжээг зөвхөн Иерусалим хотод зохион байгуулна гэж мэдэгдсэн бөгөөд түүний зардлыг 120 сая израил шекель (ойролцоогоор 29 сая евро) болно гэж тооцоолсон байна.[8] Иерусалим хотын дарга Нир Баркат энэ арга хэмжээг Иерусалим Арена, Тедди цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах боломжтой гэдгийг дурдсан.[9] Иерусалим хотын захиргаа суудлын тоо бага тул 1979, 1999 оны Евровижн дууны тэмцээнийг зохион байгуулж байсан Олон Улсын Хурлын Төвд тэмцээн зохион байгуулахгүй гэдгийг баталсан.[10]
Нетаньяху 2018 оны 6 сарын 18-нд Израил Евровижн нэвтрүүлгийг зохион байгуулахад нөлөөлөхгүйн тулд EBU-ийн гишүүн телевизүүдийн үндсэн хуулийн талаархи дүрмийг сахин биелүүлэхээ амлав. IPBC-ийн байгуулалтанд мэдээллийн хөтөлбөрийг дараа нь олон нийтийн өргөн нэвтрүүлгийн хоёрдахь байгууллагад шилжүүлэх нөхцөлийг оруулсан байдаг. Энэ нь EBU-ийн гишүүн нэвтрүүлэгчид өөрсдийн дотоод мэдээллийн албатай байхыг шаарддаг дүрмийг зөрчсөн.[11][12]
Маргааш нь Израилыг албан ёсоор зохион байгуулагч орноор баталж,[13] 2018 оны 6 сарын 24-ний өдөр KAN 2019 оны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтэй хотуудын тендерийн үйл ажиллагааг албан ёсоор нээсэн.[14] Израилын сайд Михаэл Орен, 2018 оны 7 сарын 28-нд Иерусалимд тэмцээнийг зохион байгуулах бололцоо байхгүй, Тел-Авив тэмцээнийг зохион байгуулах хамгийн боломжтой хот гэж мэдэгдсэн.[15]
Үүний дараахан засгийн газар KAN-д зочид буудлын зардал, аюулгүй байдлыг хангахад шаардсан урьдчилгаа төлбөрийг (12 сая евро) өгөөгүй талаар мэдээлэл гарсан.[16] KAN ба засгийн газрын хооронд үүссэн нааштай байдал хурцадсаны дараа 2018 оны 7 сарын 29-ний өдөр хоёр тал харилцан тохиролцоонд хүрсэн. Тел-Авив хотын захирагч хотыг хүлээн авах хот болгон сонговол хот өөрөө хурлын танхимын зардлыг дааж өгөхөө мэдэгдсэн.[17]
2018 оны 8 сарын 27-ны долоо хоногт гүйцэтгэх удирдагч Йон Ола Санд Иерусалим, Тел-Авив дахь боломжит газруудыг үзэж, Эйлатын саналыг сонсохоор Израилын эргэн тойронд EBU-ийн цөөн хэдэн төлөөлөгчдийг удирдан явсан. 2018 оны 8 сарын 30-нд Санд KAN-д өгсөн ярилцлагадаа Эйлат шалгаруулалтаас гарсан тул Иерусалим, Тел-Авивын хооронд тэмцэл үлдсэн гэж мэдэгдсэн. Тэрбээр EBU-ийн гишүүдийн дунд арга хэмжээг бойкотлох талаар нухацтай хэлэлцүүлэг болоогүй гэж нэмж хэлсэн.[18]
2018 оны 9 сарын 13-нд EBU Тел-Авивыг зохион байгуулагч хотоор зарлаж, Экспо Тел-Авивыг 2019 оны уралдаан явагдах газраар сонгосон.
Түлхүүр үг: † Явагдах газар ‡ Сүүлд үлдсэн байршлын нэг
Хот[19] | Байршил | Тэмдэглэл |
---|---|---|
Эйлат[20] | Боомт дээрх хангарууд | EBU-ийн хүчин чадал, байршилд тавигдах шаардлагыг хангах үүднээс хоёр ангарыг танхимтай холбох санал гаргасан |
Хайфа | Самми Офер цэнгэлдэх хүрээлэн | Нэр дэвших нь дээвэр барихаас шалтгаалж байсан. |
Иерусалим | Паис Арена ‡ | Өмнөх тэмцээн уралдааны газруудтай ижил төстэй доторх талбайтай. Энэ нь Иерусалимыг зохион байгуулагчааор сонгогдвол хамгийн тохиромжтой газар байсан. |
Тедди цэнгэлдэх хүрээлэнд | Нэр дэвших нь дээвэр барихаас шалтгаалж байсан. | |
Тел-Авив | Экспо Тел-Авив, 2-р павильон † | IPBC 2-р павильоныг 9000 хүртэлх хүний багтаамжтай өрөөтэй болно гэж байсан бол нэмэлт 1500 хүнийг ногоон өрөөнд цугларах боломжтой гэж тооцоолж байсан.[21] |
Оролцсон улсууд
засварлах1-р хагас шигшээ
засварлахЭхний хагас шигшээ тоглолт нь 2019 оны 5 сарын 14-ний 21:00 цагт (CEST) болсон.[22] Эхний хагас шигшээд 17 улс оролцсон. Эдгээр улсууд, мөн Франц, Израил, Испани улсууд 1-р хагас шигшээд саналаа өгсөн.[23] Украин нь 1-р хагас шигшээ тоглолтын хоёрдугаар хагаст оролцох байсан боловч үндэсний шалгаруулалттай холбоотой маргаанаас болж тэмцээнд оролцохоос татгалзсан. Тодруулсан улсууд нь шигшээ тоглолтод шалгарсан:
№[24] | Улс[24] | Уран бүтээлч[24] | Дуу[24] | Хэл | Байр | Оноо |
---|---|---|---|---|---|---|
01 | Кипр | Tamta | "Replay" | Англи | 9 | 149 |
02 | Монтенегро | D mol | "Heaven" | Англи | 16 | 46 |
03 | Финланд | Darude ft. Sebastian Rejman | "Look Away" | Англи | 17 | 23 |
04 | Польш | Tulia | "Pali się" | Польш, Англи | 11 | 120 |
05 | Словени | Zala Kralj & Gašper Šantl | "Sebi" | Словени | 6 | 167 |
06 | Чех | Lake Malawi | "Friend of a Friend" | Англи | 2 | 242 |
07 | Унгар | Joci Pápai | "Az én apám" | Унгар | 12 | 97 |
08 | Беларусь | ZENA | "Like It" | Англи | 10 | 122 |
09 | Серби | Nevena Božović | "Kruna" (Круна) | Серби | 7 | 156 |
10 | Бельги | Eliot | "Wake Up" | Англи | 13 | 70 |
11 | Гүрж | Oto Nemsadze | "Keep on Going" | Гүрж | 14 | 62 |
12 | Австрали | Kate Miller-Heidke | "Zero Gravity" | Англи | 1 | 261 |
13 | Исланд | Hatari | "Hatrið mun sigra" | Исланд | 3 | 221 |
14 | Эстони | Victor Crone | "Storm" | Англи | 4 | 198 |
15 | Португал | Conan Osiris | "Telemóveis" | Португал | 15 | 51 |
16 | Грек | Katerine Duska | "Better Love" | Англи | 5 | 185 |
17 | Сан-Марино | Serhat | "Say Na Na Na" | Англи | 8 | 150 |
2-р хагас шигшээ
засварлахЭхний хагас шигшээ тоглолт нь 2019 оны 5 сарын 16-ний 22:00 цагт (CEST) болсон.[22] 2-р хагас шигшээд 18 улс оролцсон. Эдгээр улсууд, мөн Герман, Итали, Их Британи 2-р хагас шигшээд саналаа өгсөн. Тодруулсан улсууд нь шигшээ тоглолтод шалгарсан:
№[25] | Улс[25] | Уран бүтээлч[25] | Дуу[25] | Хэл | Байр | Оноо |
---|---|---|---|---|---|---|
01 | Армени | Srbuk | "Walking Out" | Англи | 16 | 49 |
02 | Ирланд | Sarah McTernan | "22" | Англи | 18 | 16 |
03 | Молдав | Anna Odobescu | "Stay" | Англи | 12 | 85 |
04 | Швейцар | Luca Hänni | "She Got Me" | Англи | 4 | 232 |
05 | Латви | Carousel | "That Night" | Англи | 15 | 50 |
06 | Румын | Ester Peony | "On a Sunday" | Англи | 13 | 71 |
07 | Дани | Leonora | "Love Is Forever" | Англи, Франц | 10 | 94 |
08 | Швед | John Lundvik | "Too Late for Love" | Англи | 3 | 238 |
09 | Австри | PÆNDA | "Limits" | Англи | 17 | 21 |
10 | Хорват | Roko | "The Dream" | Англи, Хорват | 14 | 64 |
11 | Мальта | Michela | "Chameleon" | Англи | 8 | 157 |
12 | Литва | Jurij Veklenko | "Run with the Lions" | Англи | 11 | 93 |
13 | Орос | Sergey Lazarev | "Scream" | Англи | 6 | 217 |
14 | Албани | Jonida Maliqi | "Ktheju tokës" | Албани | 9 | 96 |
15 | Норвеги | KEiiNO | "Spirit in the Sky" | Англи | 7 | 210 |
16 | Нидерланд | Duncan Laurence | "Arcade" | Англи | 1 | 280 |
17 | Умард Македон | Tamara Todevska | "Proud" | Англи | 2 | 239 |
18 | Азербайжан | Chingiz | "Truth" | Англи | 5 | 224 |
Эшлэл
засварлах- ↑ Zwart, Josianne; Groot, Evert (2 July 2018). "KAN appoints two core team members for Eurovision 2019". eurovision.tv. Архивласан огноо 18 August 2018. Татаж авсан: 18 August 2018.
- ↑ Groot, Evert (23 May 2018). "186 million viewers for the 2018 Eurovision Song Contest". eurovision.tv. European Broadcasting Union (EBU). Татаж авсан: 26 May 2018.
- ↑ "182 million tune in to 64th Eurovision Song Contest as young audience numbers surge". European Broadcasting Union. 28 May 2019. Архивласан огноо 28 May 2019. Татаж авсан: 28 May 2019.
- ↑ Stern, Itay; Tucker, Nati; Lerner, Davide (13 May 2018). "Israel's Netta Wins 2018 Eurovision Song Contest With 'Toy'". Haaretz. Татаж авсан: 16 May 2018.
- ↑ "Tel Aviv to host Eurovision 2019! – Eurovision Song Contest Israel 2019". eurovision.tv. 13 September 2018. Архивласан огноо 18 February 2019. Татаж авсан: 13 September 2018.
- ↑ "Few Seats, Sky-High Prices: Eurovision Ticket Details Released". jpost.com. Архивласан огноо 20 February 2019. Татаж авсан: 20 February 2019.
- ↑ "EUROPEAN JUDO CHAMPIONSHIPS 2018 TEL AVIV". EJU.net – European Judo Union. Архивласан огноо 26 June 2018. Татаж авсан: 25 June 2018.
- ↑ Ziv, Yaakov (13 May 2018). כחלון: "האירוויזיון הבא יהיה רק בירושלים, ויעלה כ-120 מיליון שקלים" (еврей хэлээр). Maariv. Архивласан огноо 16 May 2018. Татаж авсан: 16 May 2018.
- ↑ אירוויזיון 2019 בישראל: מירי רגב, בירוקרטיה והחרם הבינלאומי (еврей хэлээр). Time Out Israel. 16 May 2018. Архивласан огноо 18 May 2018. Татаж авсан: 16 May 2018.
- ↑ "Israel mulls venue for hosting Eurovision 2019 Finals". Globes English. 13 May 2018. Архивласан огноо 13 May 2018. Татаж авсан: 13 May 2018.
- ↑ "Appearing to back off Kan split, PM says government will follow Eurovision rules". Times of Israel. Архивласан огноо 18 June 2018. Татаж авсан: 18 June 2018.
- ↑ "Eurovision organizers warn Israel could lose hosting rights". Times of Israel. Архивласан огноо 18 June 2018. Татаж авсан: 18 June 2018.
- ↑ "Eurovision 2019: Israeli team meets EBU in Geneva; host city and dates to be decided by September". ESCToday. 19 June 2018. Архивласан огноо 22 June 2018. Татаж авсан: 22 June 2018.
- ↑ Granger, Anthony (24 June 2018). "KAN Launches Formal Bidding Process for Eurovision Song Contest 2019 Host City". Eurovoix. Архивласан огноо 24 June 2018. Татаж авсан: 24 June 2018.
- ↑ Granger, Anthony (28 July 2018). "Eurovision'19: Israeli Minister States Jerusalem Does Not Have the Resources to Host Eurovision". Eurovoix. Архивласан огноо 30 July 2018. Татаж авсан: 30 July 2018.
- ↑ Bein-Leibovitz, Anat (30 July 2018). "Last gasp compromise allows Israel to stage Eurovision final – Globes". Globes. Архивласан огноо 30 July 2018. Татаж авсан: 30 July 2018.
- ↑ Granger, Anthony (14 August 2018). "KAN Confirms It Will Pay Eurovision 2019 Guarantee". Eurovoix. Архивласан огноо 13 March 2019. Татаж авсан: 14 August 2018.
- ↑ Granger, Anthony (30 August 2018). "'No Serious Talk' About Boycott of Eurovision 2019 – Jon Ola Sand". Eurovoix. Архивласан огноо 31 August 2018. Татаж авсан: 30 August 2018.
- ↑ Jiandani, Sanjay (Sergio) (11 June 2018). "Eurovision 2019: Four cities in contention; government will not interfere in host city election". ESCToday.com. ESCToday. Архивласан огноо 18 February 2019. Татаж авсан: 19 June 2019.
- ↑ Granger, Anthony (30 August 2018). "Eilat Out of the Race to Host the Eurovision Song Contest 2019". Eurovoix. Архивласан огноо 19 June 2019. Татаж авсан: 19 June 2019.
- ↑ "Eurovision Song Contest 2019: Tel Aviv". eurovisionworld.com. EurovisionWorld. Архивласан огноо 30 March 2019. Татаж авсан: 10 March 2019.
- ↑ 22.0 22.1 "Eurovision Song Contest 2019: Tel Aviv". eurovisionworld.com. Архивласан огноо 30 March 2019. Татаж авсан: 9 February 2019.
- ↑ Groot, Evert (28 January 2019). "Eurovision 2019: Which country takes part in which Semi-Final?". Eurovision.tv. European Broadcasting Union. Архивласан огноо 29 January 2019. Татаж авсан: 28 January 2019.
- ↑ 24.0 24.1 24.2 24.3 "Eurovision Song Contest 2019 First Semi-Final". eurovision.tv. European Broadcasting Union. Архивласан огноо 13 February 2019. Татаж авсан: 28 January 2019.
- ↑ 25.0 25.1 25.2 25.3 "Second Semi-Final of Tel Aviv 2019". eurovision.tv. European Broadcasting Union. Архивласан огноо 8 Тавдугаар сар 2021. Татаж авсан: 8 May 2021.