Сан-Марино

(Сан Марино-с чиглүүлэгдэв)


Сан-Марино, Бүгд Найрамдах Сан-Марино Улс (итал. Serenissima Repubblica di San Marino), нь Апеннины хойгийн өмнө хэсэгт оршдог. Тус улс нь эргэн тойрон Италийн газар нутгаар хүрээлэгдсэн байх ба газар нутгийн хэмжээ ердөө 61 км2, 30000 гаруй хүн амтай. Нийслэл Сан-Марино хот. Лихтенштайн, Ватикан, Монако, Андорра болон Мальта зэрэг Европын бичил улсуудын нэг бөгөөд «Европын зөвлөлийн» хамгийн бага хүн амтай гишүүн орон юм.

Бүгд Найрамдах Сан-Марино Улс
Serenissima Repubblica di San Marino
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
San Marino in Europe (zoomed).svg
НийслэлСан-Марино
ТомоохонСерравалле
Албан ёсны хэлИтали хэл
Төр засагПарламентын бүгд
найрамдах засагтай
• Ахлах засаг
баригч
Теодоро Лонфернини,
Денизе Бронцетти
Түүх
• Нутаг үүсэн байгуулагдсан
301-09-03
Газар нутаг
• Нийт
61.2 км2 (190/194)
Хүн ам
• 2012 тооцоо
32,404 (190/194)
ДНБ (ХАЧТ)2008 тооцоо
• Нийт
$1.17 тэрбум
• Нэг хүнд ноогдох
$35,928
Мөнгөний нэгжЕвро (EUR)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Утасны томьёо+378
Домэйн нэр.sm

Сан-Марино улс нь дэлхийн хамгийн анхны тусгаар тогтнолоо олсон болон бүгд найрамдах улсад тооцогддог ба «Раб» арал дээр ромын дарангуйлагч Диоклетиан хавчлагаас 257 онд зугтан дүрвэсэн хэсэг ромын католик шашинтнууд, чулуучингууд «Монте-Титано» уулын агуйд амьдарч байгаад 301 оны есдүгээр сарын 3-нд «Гэгээн Маринуудын нэгдэл» байгуулсан нь тус улсын үндэс суурь тавигдсан гэдэг.

Сан-Марино улсын Үндсэн хууль 1600 онд батлагдсан нь дэлхийн хамгийн анхны үндсэн хууль гэдэг. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн хамгийн баян орны тоонд жагсдаг бөгөөд Италийн мужуудаас хөгжлөөрөө давсан үзүүлэлттэй байгаа юм.

Сан-Марино улс нь 1988 онд Европын зөвлөлийн, 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) тус тус гишүүнээр элссэн. Европын Холбоонд элсээгүй байгаа.

ЗахиргааЗасварлах

 
Сан-Марино улсын засаг захиргааны нэгж
  • Улсын нийслэл нь Сан-Марино хот (итал. Cittа di San Marino). 4,493 оршин суугчтай.
Сан-Марино улсын хотууд
Бүс Хүн ам
(тооллого
явуулсан он)
Акквавива 1,812(2003)
Борго-Маджоре 5.992(2003)
Доманьяно 2,865(2006)
Кьезануова 1,029(2006)
Монтежардино 818(2006)
Сан-МариноУлсын нийслэл 4,493(2003)
Серравалле 9,394(2006)
Фаэтано 1,132(2006)
Фьорентино 2,245(2006)

Хүн амЗасварлах

31,434(2009 оны байдлаар) хүн амтай. Нийт хүн амын 16% нь 15 хүртэлх насныхан, 67% нь 15-64 насныхан эзэлдэг. Хүн амын дундаж наслалт 40.

Хүн амын 80% нь уугуул иргэд, 19% нь итали үндэстэн. Ромын католик шашин шүтлэгтэй.

Эдийн засагЗасварлах

Банкны, электрон барааны болон вааран эдлэлийн аж үйлдвэр түлхүү хөгжсөн байх ба хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд тэр дундаа оргилуун дарс, бяслаг үйлдвэрлэл улсын эдийн засагт голлох хувь нэмрийг оруулдаг. Мөн аялал жуулчлалын бүс нутгаасаа жилдээ 2 сая жуулчдаас олсон ашиг нь улсын төсвийн 2.2%-тай тэнцдэг байна. Татварын хувь хэмжээ өндөртэй орны тоонд ордог.

Соёл урлагЗасварлах

Их сургуульЗасварлах

Бүгд Найрамдах Сан-Марино Улсын Их сургууль(итал. Universitа degli Studi della Repubblica di San Marino) нь 1985 онд байгуулагдсан бөгөөд Монтежардино хотод байрладаг.[1] Био анагаах, харилцаа холбоо, эдийн засаг болон технологи, боловсрол, түүх, хуулийн чиглэлүүдээр дээд мэргэжил олгодог ажээ.

СпортЗасварлах

Сан-Марино улсад Итали улсын адил хөлбөмбөгийн спорт сайн хөгжсөн байх ба сагсан бөмбөг, волейболын спортоор холбоо байгуулан олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцсоор ирсэн түүхтэй.

ЭшлэлЗасварлах

  1. Universitа degli Studi di San Marino. Unirsm.sm. 2009-10-24-д хандсан.

ХолбоосЗасварлах