Брюссель (франц. Bruxelles, нид. Brussel) нь Бельгийн хамгийн том хот бөгөөд Европын холбооны засаг захиргааны төв нь юм. Брюссель-Нийслэлийн бүс дахь Брюссель хот нь улсын нийслэл нь болно. Өнөөгийн Брюссель хот нь Их Карлын ач хүүгийн байгуулсан цайзаас нэг сая гаруй оршин суугчтай өргөн хот болтлоо хөгжжээ.

Брюссель хот
нутаг
Нийслэл Брюсселийн нутаг
 • францаар Région de Bruxelles-Capitale
 • нидер. Brussels Hoofdstedelijk Gewest
 • англиар Brussels-Capital Region
 • оросоор Брюссельский столичный регион
Хуучин хотын төв

Сүлд туг

Сүлд тэмдэг
ЕХ болон Бельги дахь Брюссель нутаг
Улс орон Flag of Belgium (civil).svg Бельги
Нутаг Брюссель
Хот суурин Нэр бүхий 19 хот суурин
Газар нутаг 161.38 км²
Газрын байц д.т.д. 13 м
Хүн ам 2011 онд 1,119,088 хүн
Нягт сийрэг 7025 хүн/км²
Нутгийн олон Брюсселийнхэн
6-р зуун Суурин үүссэн
1989 он Өнөөгийн нутаг байгуулагдсан
Цагийн бүс Төв Европын цаг (ГЦ+1)
Цахим хуудас brussels.irisnet.be (нид.)

Брюссель нь мөн Брюссель-Нийслэлийн бүс, Фландерс бүс, Бельгийн Франц тойргуудын төв нь юм. Харин Валлоны бүсийн нийслэл нь Брюссель биш, Намур.

Брюссель хот нь түүхийнхээ хувьд хотын төв байсан боловч хүн ам нь одоо үүнээсээ хол давсан. Өнөө үед Брюсселийн суурин газар нь Бельгийн гурван бүсийн нэг болох Брюссель-Нийслэлийн бүстэй голдуу ижил утгаар хэрэглэгддэг.

Брюссель нь Европын холбооны де факто нийслэл гэгддэг бөгөөд Европын Комисс, Европын Парламент, Европын Зөвлөл гэсэн гол байгууллагууд тус хотод байрлана. Европын холбооны олон байгууллага, нэгжүүд тус хотод байрлах тул Брюсселийг Европын нийслэл хэмээх нь бий. Европын Холбооны болон бусад олон улсын байгууллагуудын төв, НАТО-гийн Удирдах газар энд байрладаг.

Гадаад холбоосЗасварлах