Зүүн Европ (англи. Eastern Europe, орос. Восточная Европа) Европ тивийн зүүн хэсгийг тодорхойлдог нэр томьёлол юм. Явцуу утгаар газарзүйн хувьд төв ба зүүн хойд Европын слав ард түмэн аж төрж ирсэн газар нутгийг хэлдэг. Энэ нь Европ тивийн нутаг дэвсгэрийн ⅔ орчим хувийг эзэлдэг байна.

НҮБ-ын Статистикийн тооцооллын газрын хуваарилалт

Ийнхүү Европын түүхчид Зүүн Европын хамгийн том улсууд Эллин, Ром, Византийн эзэнт гүрний соёлтой залгамж холбоог хүлээн зөвшөөрдөг. Иймээс Баруун Европын Англи, Франц дахь колоничлолын үед ч зөвхөн Элба голоос зүүн зүгт оршдог Орос, Герман, Австри улсуудыг л бүрэн утгаараа эзэнт гүрэн гэж үздэг байжээ. Эдгээр дорнын эзэнт гүрнүүд барууны соёл иргэншлийн эсэр тавьж үздэг байв.

Германы тодорхойлдог хуваарилалт

"Сүүлд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Хүйтэн дайны үед төмөр хөшгөөр тодорхойлогдсон бөгөөд Зүүн блок гэсэн нэр томъёотой ижил утгатай ашигласан. Энэ тодорхойлолтоор бол Европын социалист гэгдэж байсан орнуудыг Зүүн Европ гэж улс төрийн утга агуулгаар тодорхойлж байсан юм.

Зүүн Европ гэх тодорхойлолтод дараах улсууд багтаж байгаа гэж үзэж болно. Үүнд:

Нэр томьёоны түүх

засварлах

1054 онд Европ зүүн баруун гэж хуваагдсаны дараа Зүүн Европын ихэнх хэсэг нь Үнэн алдартны Ортодокс шашинтай бөгөөд кирилл цагаан толгойтой славчууд католик шашинтай Баруун ба Төв Европтой сөргөлдөж эхэлсэн түүхтэй.

16-р зууныг хүртэл орчин үеийн Зүүн Европыг Висла ба Дон мөрний хоорондох газар нутгийг барууны бичээчид "Европын Сармати" гэж нэрлэдэг байсан. Түүхчдийн тэмдэглэж буйгаар Европ тивийг Баруун болон Зүүн Европ гэж хуваах нь 18-р зуунаас эхлэлтэй гэдэг. Энэ нутгийг "хоцрогдсон" Европын зах хязгаар гэсэн ойлголт нь Сэргэн мандалтын эрин үед л гарч ирсэн байна.

1913 онд хэвлэгдсэн Католик нэвтэрхий толь бичигт Зүүн Европт Балканы улсууд, түүнчлэн Австри-Унгар, Оросын эзэнт гүрэн зэргийг багтаж байсныг тэмдэглэжээ. Зүүн Европ гэх ойлголтыг угсаатны зүйн талаас нь тогтоох ёстойг онцолсон байдаг.

Газарзүйн байршлын хувьд Зүүн Европ гэх ойлголтыг Зүүн Европын тал газар гэж тодорхойлдог. Ингэхээр Польш, Балтийн орнууд, Украин, Беларусь бөгөөд Финлянд, Болгар, Казахстаны нутаг дэвсгэрийн зарим хэсгийг багтааж болно.