Эртний Грек
Эртний Грекийн соёл иргэншил нь МЭӨ 4 дэх мянган жилээс МЭӨ I зуун хүртэл Газар дундын тэнгисийн орчимд цэцэглэн хөгжиж байсан соёл юм. Энэ соёл иргэншил нь дэлхий дахинаа шинжлэх ухаан, философи, засаглал, урлаг, архитектураараа маш алдартай билээ. Эртний Грекэд грек хэлээр яригсдаас гадна зан заншил, шашин шүтлэг, амьдрал, засаглалын хэлбэр нь ижил, Газрын дундад тэнгисийн эрэг орчмын хүмүүсийг оруулан авч үздэг. Эртний Грекийн хамгийн алдартай үе нь МЭӨ 480-323 он хүртлэх хугацааг хамрах Сонгодог эрин бөгөөд Грекчүүд хөгжил дэвшлийнхээ оргилд хүрч, гайхалтай урлагийн бүтээлүүдийг үйлдэж үлдээсэн билээ. Энэ үед грекүүд ихэвчлэн ямар нэгэн хаанаар удирдуулаагүй байв. Тэд өөрөө удирдах ёсыг эрхэмлэн Грекийн хот улсуудын холбоог бий болгон оршиж байсан ч дайн тулаан нь шийдэлд хүрэх түгээмэл гарцуудын нэг байсан. Гэхдээ шашин шүтлэг, хэл соёл, урлаг, ахуй ижил Грекийн хотууд олимпын наадмыг анх зохион байгуулсан юм. МЭӨ 146 онд Грекийн хот улсууд Ромын түрэмгийлэлд өвдөг сөхөрсөн ч МЭ IV зууны үед тэдний харьяанаас гарч, Византын эзэнт улсын мэдэлд оржээ. Османы түргүүд 1453 онд Византыг түлхэн унагасан билээ. Урт удаан хугацааны турш оршин тогтносон Эртний Грекийн улс төр, эдийн засгийн ноёрхох байдал нь өөрийн өндөр хөгжилтэй соёл иргэншлийг бий болгосон бөгөөд гүн ухаан, бичиг соёл, жүжгийн урлаг нь ромчууд, дундад зууны арабчууд, Сэргэн мандалтын үеийн Европ даяар гүнзгий нөлөө үзүүлсээр байсан билээ. Эртний Грекийн философичдын үзэл санаа одоо хүртэл зүйрлэшгүй үнэ цэнийг агуулсаар байдаг ба уран барилгын эд хэсгүүд нь өнөөгийн барилга байгууламжуудад ч тусгалаа олсон байдаг. Орчин цагийн ардчиллын үндэс суурийг анх эртний грекүүд тавьсан билээ. Чухамдаа өрнийн соёл иргэншлийн өлгий нутаг, эх булаг нь эртний хүчирхэг Финик, Египет, Вавилони улсууд бус Эртний Грек хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ.
Эртний Грекийн газар нутаг
засварлахЭнэхүү соёл иргэншил нь Балканы хойгт төвлөрөн, зүүн болон өмнөд Италийн нутаг, Газар дундын тэнгисийн арлууд, Бага Ази, Ойрх Дорнод, умард Африкийн эрэгт өөрийн нөлөөгөө тогтоож байсан ажээ
Эхэн үеийн түүх
засварлахМинойн үе (МЭӨ 2200 -МЭӨ 1400 )
засварлахМЭӨ 6000 оны орчимд загас, далайн амьтдаар элбэг Эгейн тэнгист орших, тариалан эрхлэхэд нэн тохиромжтой, усан тээврийн чухал зангилаа Крит хэмээх арал дээр Бага Азиас хүмүүс ирж суурьсан нь Минойн соёлын эхлэлийг тавьжээ. МЭӨ 2200 жилийн үед хаан улсын хэлбэрийг олжээ. Домогт өгүүлснээр Миноан гэдэг нь Крит арлын хаан Миносын нэр бөгөөд тэрээр Кносс хэмээх хотыг нийслэлээ болгосон ажээ. Критчүүдийг грекүүдтэй ижил бус, угсаа гарал өөр хүмүүс гэж үздэг байсан боловч сүүлийн үеийн судалгаагаар эртний грекүүдтэй адил хэлтэй байсан хэмээн үзэх хандлага бий болсон байна. Минойчууд Эгейн тэнгисийн соёл иргэншлийн оргил нь байсан бөгөөд үсэг бичигтэй, төмөрлөг боловсруулах болон бусад технологийн талаар өндөр мэдлэг чадвартай байв. Тэд мөн барилга байшингаа гайхалтай бахдам сайхан өнгөөр будаж, чимэглэдэг байсан аж. Минойчуудын хөгжил цэцэглэлт, худалдааны сүлжээнд таатай байршил эзэлж байгаа нь хөрш улсуудад нь, тэр дундаа Бага Азийн Хиттит улсад төдийлөн таатай байсангүй. Хиттитчүүд Критийг хэд хэдэн удаа эзлэхийг завлдаж байсан ч амжилт эс олсон аж.
Минойчуудын хувь газар тариалан маш үр ашигтай ашиглах туйлын бололцоотой байсан нь тэднийг аажимдаа хүчирхэгжиж бүс нутагтаа нөлөөтэй болоход нь гол нөлөө үзүүлжээ. Критэд аль ч улирлын турш олив, усан үзэм, үр тариа тариалахад боломжтой маш сайхан цаг агаартай байжээ. Энэхүү боломж нь минойчуудад эрүүл хүнсний байнгын тасралтгүй хангалтыг бий болгосон бөгөөд хүн ам нь хурдацтай өсч, минойчууд Эгейн тэнгисийн эрэгт суурьших болжээ. Сонирхолтой нь минойчууд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ хаандаа авчирч тушаан оронд нь өөрт хэрэгцээт зүйлсээ хааны шийдвэрээр сольж авдаг байжээ.
МЭӨ 1400 оны орчимд Эгейн тэнгист болсон цуврал газар хөдлөлт, галт уулын том тэсрэлтээс бий болсон тоос шороо нь дэлхийн агаар мандалд цацагдан хэдэн жилийн турш нарны шууд тусгалыг бууруулсан нь дэлхийн уур амьсгалд хүчтэй нөлөөлжээ. Галт уулын тэсрэлтээс үүссэн цунами хэдхэн хормын дотор бүх худалааны хөлгүүдийг нь боомттой нь сүйрүүлж, гадаад орчноос бүрэн тасалсан бөгөөд, дараагийн хэдэн жилийн турш ургац авч чадаагүй минойчууд богино хугацааны дотор бүх талаараа доройтон, мөхлийн шатандаа оржээ. Ихэд доройтсон минойчуудыг микенчууд байлдан дагуулснаар энэ эрин төгсдөг байна.
Микений Грек (МЭӨ 1550 -МЭӨ 1000)
засварлахМикений эрин нь Пелопонесст ноёлох нөлөө бүхий болж ирсэн микичүүдийн нэрнээс гаралтай аж. Микенчуудыг хамгийн анхны грекчүүд гэж үздэг. Учир нь микенчууд грек хэлээр ярьдаг байсан нь тогтоогдсон байна. Микений соёл нь минойчуудын дараа хүчээ авч эхэлжээ. Тэд МЭӨ 4000 оны орчмоос Балканы хойгийн уулархаг умард хэсгээс зүүн тийш нүүдэллэн суурьшсан бөгөөд МЭӨ 1400 он гэхэд хэдийн баян, хүчирхэг нөлөө бүхий болж ирсэн байна. Үүнийг нь илтгэх мэт тэдний булш бунхнаас алтан чимэглэл, хүрэл илд, мөнгөн аяганууд олддог. Микенчууд тус тусдаа хаад бүхий хот улсуудын холбоо хэлбэртэйгээр оршин байжээ. Тэдний дундаас Пилос нь гайхалтай чимэглэлт хэрэм, хүнсний агуулах, усан сан, дамжуулах систем бүхий орднуудаараа ихэд нэрд гарчээ. Худалдаа, ХАА нь микенчуудын эдийн засгийн гол тулгуур байсан.
Минойчуудаас хэл, шашин, уран барилгын хийц маягаараа эрс ялгаатай байсан аж. МЭӨ 1400-аад онд микенчүүд Минойг байлдан дагуулсан байна.
Микенчүүд нэлээд дайнч улс байсан бөгөөд тулааны гол хэрэгсэл нь хос дугуйт тулааны морин тэрэг байжээ. МЭӨ 1200 оны үед Хомерын Илиада домогт өгүүлдэг Троя хотын дайныг микенчууд хийсэн нь археологийн судалгаагаар батлагддаг. Уг дайн МЭӨ 1230-1180 оны орчимд болсон бөгөөд микенчууд Трой хотыг түрэмгийлэн эзэлж, тонон дээрэмдэн, дахин сэргэхээргүй болтол нь сүйтгэн шатаажээ. Египет болон хиттитуудын тэмдэглэлт микенчууд Тройг эзлээд буцахдаа ихээхэн гамшиг зовлонд унасан хэмээсэн байдаг. Ихэнх микенчууд эргэн ирж чадаагүй ажээ.
МЭӨ 1000 оны орчимд Газар дундын тэнгисийн зүүн хэсэг үймээн самуун дайн тулаанаар тасрахгүй байсан нь микенчуудын нэгдлийг үгүй болгож, уналтад оруулсан байна. Микенчуудыг өөр нэг грек аймаг болох Дорианчууд байлдан дагуулснаар Грекийн харанхуй эрин эхэлдэг.
Грекийн харанхуй эрин (МЭӨ 1000-МЭӨ 750)
засварлахГрек даяар явагдаж байсан үймээн самуунт 200 гаруй жил нь Грекийн нийт хүн амд хүчтэй муугаар нөлөөлж, ядуурал газар авч, бүхий л Грекийн эдийн засгийг үлэмж доройтуулсан байна. Энэ үеийг түүхэнд Грекийн харанхуй эрин гэж нэрлэдэг билээ. Грекчүүд энэ хугацаанд өөрсдийн бүтээн бий болгосон соёл иргэншлийн онцлог болон хот улсууд, аварга ордон, сүмүүд байгуулах, бичиг үсэг гэх мэт зүйлсүүдийг умартсан мэт байв. Микений хүчирхэг хаадын оронд үл мэдэгдэх жижиг захирагч нар бүс нутгаа удирдан, Грек даяараа хүч чадал, эд баялагаар дутмаг байлаа. Газар тариалан эрхлэхэд зохимжгүй болж, хотуудад суурьших хүмүүсийн тоо эрс цөөрч зарим хот хорь хүрэхгүй хүнтэй үлдэж байсан гашуун баримтууд байдаг ажээ. Буцаад урьдын хүчирхэг Грек бий болоход урт удаан хугацаа шаардагдаж байна. Микений соёлын төгсгөл үед хар тугалгын худалдаа эрчимтэй болж ирсэн бөгөөд хүрэл зэвсэг, хөдөлмөрийн багаж хэрэгсэл үйлдвэрлэх нь элбэг болж иржээ. Төмрийн хүдэр боловсруулж төмөр зэвсэг, хөдөлмөрийн багаж хэрэгсэл үйлдвэрлэж эхэлсэн нь эдийн засагт үр нөлөөгөө өгч, Грекийн хүн амын амьжиргаа сайжирч дахин сэргэж эхэлсэн байна. Энэ уналтын жилүүд нь бүхэл бүтэн 250 жил үргэлжилсэн ажээ.
Эртний Грекийн эрин
засварлахЭртний үе (МЭӨ 750-480)
засварлахЭнэ үед хот улсуудын анхны үүсэл сууриуд тавигдан, барилга, уран баримлын өөрийн гэсэн онцлог байдал төлөвшин, Хомер алдарт яруу найргаа тууривсан билээ. Газрын дундын тэнгист ноёрхож байсан хаадын угсаа залгамжлах ёсыг халж, нийтийн саналаар шийддэг улс төрийн шинэ тогтолцоог бий болгосон байна. Хот улсууд ерөнхийдөө өөрийн хүйсийн тэгш эрхт Бүгд Найрамдах улсын иргэдийн эрх, үүрэг, хариуцлагаар баталгаажсан нийгэм, улс төр, эдийн засгийн хамтын удирдлагатай байжээ. Хотын иргэд нь боол болон харь нутгийн иргэдээс эрс ялгаатай илүү эрх мэдэлтэй байсан аж. Иргэншилд тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, эд баялагийн хэмжээ хамаарахгүйгээр бүгд хуулийн дор ижил эрхтэй гэж тунхагласан нь хүн төрөлхтний түүхэнд анхных юм. Зарим хотод насанд хүрсэн бүх хүн хотыг удирдахад саналаа өгч байсан нь дэвшилттэй явдал байсан. Гэвч эмэгтэй хүмүүс санал өгдөггүй байсан бөгөөд эрх зүйн чадамжийнхаа хувьд аль ч талаараа эрэгтэй хүнээс дор түвшинд байсан ажээ. Хотуудын бүтэц нь хоорондоо бараг ижил байсан ба төвдөө ордон, ёслолын төвүүдтэй захаараа газар тариалан, мал аж ахуйн эдэлбэр газартай байсан. Иргэдийн ихэнх нь хотын төвөөс алс ферм дээр эсвэл тариалангийн талбайд хөдөлмөр эрхлэн амьдардаг байв. Алдартай баян тансаг хот улсууд өөрийн гэсэн маш сайн усан боомттой байсан ба бусадтайгаа худалдаа эрхлэн улам хөгжиж байлаа. Хотуудын төвд нийтлэг сүм тахилгын ариун газруд байсан ба түүний нэг нь Афины Акрополис юм. Мөн хотыг гаднын халдлагаас хамгаалах зорилгоор өндөр чулуун хэрмүүдийг байгуулдаг байв. Төмөр зэвсэг өргөн хэрэглэж эхэлсэн нь хөдөлмөрийг үр ашигтай зарцуулахад дөхөм болж, улмаар эдийн засгийн хүчирхэг байдлыг бий болгосон байна. Байгаль цаг уур, байгалийн нөөцийн таатай орчин, эрх чөлөөт байдал нь хүн амын хурдацтай өсөлтийг бий болгожээ. Грекчүүд МЭӨ 500 оны орчмоос өөрсдийн эх нутгаас гадагшилж, өнөөгийн өмнөд Франц, Испани, өмнөд Итали, умард Африк болон Хар тэнгисийн эрэг орчмын газруудаар колони хот улсуудаа байгуулж, нутгийн уугуул хүн ардтай холилдон, нийтлэг өвөрмөц соёл иргэншлийг бий болгосон бaйна. Грекийн хот улсуудын хүмүүс Дориан, Иониан, Аэолиан гэсэн үндсэн 3 аялгаар ярилцдаг байжээ.
Сонгодог эрин
засварлахАфины эзэнт улс (МЭӨ 480-359)
засварлахМакедоны засаглал (МЭӨ 359-323)
засварлахУмард Грекийн жижигхэн улсын хаан II Филипп болон түүний хүү Македоны Александр нар Грекийн хэн ч анзаарамгүй жижигхэн газар нутгийг асар хүчирхэг эзэнт гүрэн болгон хувиргасан юм. Македон бол умард Грекийн төв хэсэгт орших жижигхэн хаант улс байснаа бүх Грекийг тэр чигээр нь өөрийн мэдэлдээ оруулан, улмаар тухайн үеийн хамгийн хүчирхэг улс болох Персийг байлдан дагуулсан ажээ. Македончууд грекчүүдэээс өөр хэлтэй байсан бөгөөд хэзээ ч грекчүүд шиг хот улс байгуулж байсангүй.
Эртний Грекийн уналтын үе
засварлахЭллиний үе (МЭӨ 323-31)
засварлахМЭӨ 331 онд Гаугамелагийн тулаанд III Дари хаан Македоны Александрт бут ниргэгдэж, Вавилон хот залуу байлдан дагуулагчид хаалгаа нээлээ. Аугаа Александр хаан Вавилоны уугуул оршин суугчдад чөлөөлөгч, аврагчийн дүрээр орж ирсэн гэдэг. Александрын засаглалын үед Вавилон хот дахин соёл, шинжлэх ухаан, худалдааны төв болон хөгжжээ. Гэвч МЭӨ 323 онд Небучаднеззарын ордонд Александр хаан нас нөгчихөд, эзэнт улс нь бутарч, түүний жанжнуудын удирдлага доор хуваагдаж хоорондоо дайтахад хэд хэдэн удаа дайны хөлд нэрвэгдсэн байна. Байнгын самуунтай байсан энэ үед хүмүүс Вавилон хотоос дайжих болж, хүн амын тоо эрс цөөрч эхэлжээ. МЭӨ 275 онд Вавилоны оршин суугчдыг шинэ нийслэл Селевкиа руу нүүлгэсэн байна. Энэ нүүлгэн шилжүүлэлт нь Вавилон хотод дахин сэргэхгүй уналтыг авч иржээ. Үүнээс үүдэлтэй их завхайрлын үе эхэлж, Грек даяар биеэ үнэлэгчид олширсон байна. Ихэвчлэн залуу охид эмс биеэ үнэлдэг байсан бөгөөд баян ноёд түшмэдтэй явалддаг байлаа.
Ромын грек (МЭӨ 31 - 395)
засварлахВизантийн Грек (395-1453)
засварлахГадаад линкүүд
засварлах- The Canadian Museum of Civilization - Greece Secrets of the Past
- Ancient Greece website from the British Museum
- Complete history of Athens with timelines and location maps
- Economic history of ancient Greece
- The Greek currency history
- Limenoscope, an Ancient Greek Ports database
- The Ancient Theatre Archive, Greek and Roman theatre architecture