Люксембург (люк. Groussherzogtum Lëtzebuerg [ˈgʀəʊsˌhɛχtsoːktuːm ˈlətsəbuəɕ], Франц: Grand-Duché de Luxembourg [ɡʁɑ̃ dyʃe lyksɑ̃buʁ], Герман: Großherzogtum Luxemburg [ˈɡʁoːsˌhɛʁt͡soːktuːm ˈlʊksm̩ˌbʊʁk), албан ёсоор Люксембургийн Их Гүнт Улс нь далайд гарцгүй Баруун Европын улс юм. Нийслэл Люксембург хотод Европын Холбооны дээд байгууллагуудын хоёр нь байдаг. Бельги, Нидерландтай хамтдаа Бенилюкс гэж нэрлэгддэг. Өмнө талаараа Франц, баруун болон хойд талаараа Бельги, зүүн талаараа Герман улстай хиллэдэг.

Люксембургийн Их Гүнт Улс
Уриа: 
"Mir wëlle bleiwe wat mir sinn" (Люксембург)
"Nous voulons rester ce que nous sommes" (Франц)
"Wir wollen bleiben, was wir sind" (Герман)
"Бид байгаагаараа үлдэхийг хүсч байна"
Төрийн дуулал: "Ons Heemecht"
("Манай эх орон")
 Люксембург улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) – Европын Холбоо (ногоон)
 Люксембург улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)

Нийслэл
ба томоохон хот
Люксембург[1]
49°48′52″N 06°07′54″E / 49.81444°N 6.13167°E / 49.81444; 6.13167Солбицол: 49°48′52″N 06°07′54″E / 49.81444°N 6.13167°E / 49.81444; 6.13167
Албан ёсны хэлҮндэсний хэл:
Люксембург хэл
Засаг захиргааны хэл:
Люксембург хэл
Франц хэл
Герман хэл
Үндэс угсаа (2023)
Шашин
(2018[2])
  • 23.4% Шашингүй
  • 3.2% бусад
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг
Анри
Ксавье Бетел
Хууль тогтоох байгууллагаТөлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол
3 сарын 15, 1815
• Нидерландын Холбоо дахь тусгаар тогтнол (Лондоны гэрээ)
4 сарын 19, 1839
• Тусгаар тогтнолыг дахин хүлээн зөвшөөрөв Лондоны гэрээ
5 сарын 11, 1867
11 сарын 23, 1890
• Дэлхийн 1-р дайны үеийн Германы эзлэн түрэмгийлэл
8 сарын 1, 1914
1944/1945
• НҮБ-д элсэв
10 сарын 24, 1945
1 сарын 1, 1958
Газар нутаг
• Нийт
2,586.4 км2 (168)
• Усны эзлэх талбай (%)
0.23 (2015)[3]
Хүн ам
• 2023 тооцоо
Neutral increase 660,809[4] (168)
• 2021 тооллого
643,941 [5]
• Нягтаршил
255/км2 (58)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
• Нийт
$90.532 тэрбум[6] (98)
• Нэг хүнд ноогдох
$140,694[6] (1)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$86.898 тэрбум[6] (71)
• Нэг хүнд ноогдох
$135,046[6] (3)
ОТББИ (2019)  32.3[7]
дундаж
ХХИ (2021) 0.930[8]
маш өндөр · 17
Мөнгөний нэгжЕвро () (EUR)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+352
ISO 3166 кодLU
Домэйн нэр.lub
  1. Нидерландын Het Wilhelmus-аас ялгаатай.
  2. Европын Холбооны бусад гишүүн орнуудтай хамт .eu домэйныг мөн ашигладаг.
  3. ^  "Field Listing – Distribution of family income – Gini index". The World Factbook. Central Intelligence Agency. Archived from the original on 13 June 2007. Татаж авсан: 3 May 2013.
Map
Люксембургийн хилийг харуулсан интерактив газрын зураг

2,586.4 км.квадрат газар нутагтай, Европын хамгийн жижиг улсуудын нэг юм. 2019 онд 626,108 хүн амтай байсан Европын хамгийн бага хүн амтай улсуудын нэг боловч хамгийн өндөр хүн амын өсөлттэй улс юм. Люксембургийн хүн амын бараг тэн хагасыг гадаадууд эзэлдэг. Люксембург нь өндөр хөгжилтэй, эдийн засаг нь хөгжсөн улс, нэг хүнд ногдох ДНБ нь дэлхийн хамгийн өндөрт тооцогддог юм.

Люксембург нь Европын Холбоо, Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага, НҮБ, НАТО, Бенилюкс гэх мэт олон улсын байгууллагуудын үүсгэн байгуулагчын нэг юм. Люксембург хотод Европын Холбооны хэдэн байгууллага агентлагууд оршдог. Люксембург нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд 2013, 2014 онуудад байсан. 2020 оны байдлаар Люксембург улсын иргэд визгүй 187 улсад зорчих эрхтэй.

Үндсэн өгүүлэл: Люксембургийн түүх
 
Люксембургийн хуваагдал

963 онд Арденны угсааны гүн Зигефройд (Sigefroid) одоогийн нийслэл байгаа газарт цайз бариулсан байна. Тухайн үед уг цайзыг "lucilinburhuc" буюу бяцхан цайз гэж нэрлэж байснаас тус улсын нэр гаралтай. 1060 оны үед Арденны угсаанаас салбарласан Люксембургийнханд гүнгийн хэргэм хүртээгдсэн байна. Ариун Ромын Эзэнт Гүрэн, Бохемийн хаан Карл IV нь Люксембургийн гэр бүлийн хүн байв. Гэвч Люксембургийн удмынхан Карл IV-ийн ачийн үед удам тасарч, эзэмшил газар нь 1461 онд Бургундийн гүнлигт нэгтгэгдсэн байна. Хожим Хабсбургийнхны эзэмшилд очиж, Нидерландын хамтаар Испани, Австрийн захиргаанд орж байв.

Францын хувьсгалын үед Францын мэдэлд орсны дараа 1815 оны Венийн хэлэлцээрээр Германы Холбооны Улсын бүрэлдэхүүнд, Нидерландын хааныг төрийн тэргүүнээ болгосон Люксембургийн Их Херцогт Улс болон зохион байгуулагджээ. 1830 оны Бельгийн тусгаар тогтнолын хувьсгалын үеэр Бельгичүүдтэй хамтран тэмцэж, Бельги улс тусгаар тогтноход бүрэлдэхүүнд нь орж байгаад 1839 оны Лондоны хэлэлцээрээр баруун хэсэг нь (одоогийн Люксембург муж) Бельги, үлдсэн хэсэг нь Нидерландын Вант улсын харьяанд орсон байна. 1867 онд Пруссийн Хант Улс ба Францын хооронд жийргэвч бүс болгохын тулд олон улсын гэрээ ёсоор төвийг сахисан орон хэмээн зарлагджээ. 1890 онд хуучин Нассаугийн гүн Адольф Люксембургийн их ванд өргөмжлөгдөж, Нидерландын хаан Люксембургийн удирдагч байхаа больж, жинхэнэ ёсоор тусгаар тогтносон байна.

Дэлхийн нэгдүгээр дайн болон дэлхийн хоёрдугаар дайны үеэр Германд эзлэгдэж байсан. 1948 онд Бенилюксийн 3 улс хоорондоо гаалийн татваргүй байхаар тогтсон. 1949 онд Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсч, төвийг сахисан орон гэсэн статусаасаа татгалзжээ. 1957 онд Европын холбоог байгуулалцсан бөгөөд 1999 оноос Еврог мөнгөн тэмдэгтээ болгосон юм.

Үндсэн өгүүлэл: Люксембургийн улс төр

Үндсэн хуульт хаант засаглалтай. Төрийн тэргүүн нь удам залгамжлах их херцог. Их херцог нь засгийн газартай хамтдаа төрийн эрхийг баридаг. Люксембург 1868 оны 10-р сарын 17-нд үндсэн хуулиа баталсан. Их херцог нь парламентыг тараах эрхтэй бөгөөд 3 сарын дотор шинэ сонгууль болох ёстой байдаг.

Парламент нь 1 танхим, 60 гишүүнтэй бөгөөд бүх ард түмний шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогддог. Мөн парламентад зөвлөх үүрэгтэй, 21 гишүүн бүхий Төрийн хэргийн танхим гэж байх бөгөөд ерөнхий сайдын санал болгосноор их ван гишүүдийг нь томилдог.

Засаг захиргааны хуваарь

засварлах
 
Люксембургийн засаг захиргааны хуваарь

Засаг захиргааны хувьд 3 дүүрэгт хуваагддаг.

  1. Дикерих дүүрэг
  2. Гревенмахер дүүрэг
  3. Люксембург дүүрэг

3 дүүрэг нь 12 кантон, тэдгээр нь 126 коммунд хуваагдана.

Тэмдэглэл

засварлах
  1. 1993 оноос хойш Европын Холбоо.

Цахим холбоос

засварлах
Засгийн газар
Ерөнхий мэдээлэл
Аялал жуулчлал
Бусад
  1. "The World Factbook" (англи хэлээр). Central Intelligence Agency. 24 November 2020. Татаж авсан: 11 December 2020.
  2. Eurobarometer 90.4: Attitudes of Europeans towards Biodiversity, Awareness and Perceptions of EU customs, and Perceptions of Antisemitism. European Commission. Archived from the original on 13 March 2020. Татаж авсан: 15 July 2019 – via GESIS.
  3. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
  4. "Population par âge et sexe au 1er janvier". statec.lu. Татаж авсан: 18 April 2023.
  5. "Évolution de la population". 10 February 2023.
  6. 6.0 6.1 6.2 6.3 "World Economic Outlook Database, October 2019". IMF.org. International Monetary Fund. Татаж авсан: 8 January 2020.
  7. "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 9 August 2021.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.