Андорра
Андоррын Гүнт Улс (кат. Principat d’Andorra, исп. Principado de Andorra, франц. Principauté d'Andorre) — Өрнөд Европт Франц Испани хоёроор хүрээлүүлж Пиренейн ууланд оршдог улс. Нийслэл - Андорра ла Вехья. Франц Испани улстай холбоотой боловч Европын Холбоонд оршдоггүй.
Андоррын Гүнт Улс Principat d'Andorra (каталан)
| |
---|---|
Уриа: «Virtus Unita Fortior (латин. — «Нэгдмэл байдал хүч өгнө»)» | |
Төрийн дуулал: кат. "El Gran Carlemany" (Их Карл) | |
Нийслэл | Андорра-ла-Велья |
Томоохон | Эскальдес-Энгордань |
Албан ёсны хэл | каталан хэл |
Төр засаг | Парламентын хаант засаг |
• Хос гүн | Жоан Энрик Вивес-и-Сисилья (2003) Франсуа Олланд (2012) |
• Улсын хурал | Ерөнхий Зөвлөл (ЕЗ) |
Түүхэн үйл явдал | |
• Арагоноос тусгаар тогтносон | 1278 он |
Газар нутаг | |
• Нийт | 467.63 км2 (191) |
• Усны эзлэх талбай (%) | 0.26 хувь |
Хүн ам | |
• 2011 тооцоо | 85,082 хүн[1] (199) |
• Тооллого | 78,115 хүн |
• Нягтаршил | 180/км2 |
ДНБ (нэрлэсэн) | 2008 тооцоо |
• Нийт | 4.510 тэрбум $ |
• Нэг хүнд ноогдох | $53,383 |
ХХИ (2013) | ▲ 0.846 Error: Invalid HDI value · 33 |
Мөнгөний нэгж | евро1 (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (Төв Европын цаг) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
|
Нутаг дэвсгэр - 468 км², хүн амын тоо 2010 байдлаар - 91 023.[2] Андорра нь аялал жуулчлал өндөр хөгжсөн, татварын дарамт багатай чинээлэг улс болно. НҮБ-ын гишүүн орнуудын дотроос хүн амын дундаж наслалтаараа тэргүүлнэ. Андоррачууд дунджаар 82.17 насалдаг аж.[3]. Тус улс нь Европ тивийн 6 дахь жижиг улс болно. Андорра хэмээх нэр нь Пиренейн нуруу хавьд мянга гаруй жилийн өмнөөс нутаглаж байсан гэгддэг, эртний Баскийн аймаг болох Андосиносчуудын нэрнээс гаралтай.
Андоррагийн төрийн тэргүүн нь Францын ерөнхийлөгч болон Испанийн Каталан мужийн Урхелийн хамба лам нар юм.
Улс төрЗасварлах
Андорра нь Францын ерөнхийлөгч ба Урхелийн хамба лам хос гүн болдог парламентын засаглалтай улс юм. Энэ онцлог шинж чанар нь Францын ерөнхийлөгчийг Андоррагийн ард түмнээр сонгогдоогүй ч Андорра улсын сонгогдсон гүн болгодог. Андорра нь ардчилсан парламентын засаглалтай, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, олон намын тогтолцоотой.
ЭшлэлЗасварлах
- ↑ "CIA World Factbook entry: Andorra".
- ↑ World Gazetteer
- ↑ http://www.cnn.com/2009/HEALTH/04/23/andorra.life.expectancy/index.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(help)