Баруун Европ гэх нэршлээр Европын баруун хэсэгт орших улсуудыг нэрлэх боловч хэрэглэгдэх агуулгаас нь хамаарч өөр өөрөөр тодорхойлогдоно.

Европыг бүсчилсэн НҮБ-ын тодорхойлолт:
  Баруун Европ

Баруун Европын хилийг хүйтэн дайны үед хүчнээс нь хамааруулан тогтоосон байдаг. Тухайн үед Европ нь төмөр хөшгөөр хоёр хуваагдсан байв. Өнөөдөр баруун ба зүүн европыг яг нарийн ялган хуваахад хүндрэлтэй бөгөөд болж өгвөл үүнээс зайлсхийдэг аж. Шинэ эриний түүхэнд Баруун Европ гэх ухагдахуунд харьцангуй эрт ардчиллын буюу үндсэн хуульт хаант засаг, эрх зүйт ба үндэстний улсын туршлагатай болсон улсуудыг нэрлэдэг байсан ба үүнд нь ялангуяа Франц, Их Британи, Нидерланд болон 1830 онд бий болсон Бельги Улсыг багтаадаг байжээ. Дараа нь орчин үеийн (улс төрийн) шинж чанар нэлээд хожуу хэрэгжиж эхэлснээс гадна бараг 20-р зууны дунд хүртэл автократ болон дарангуйлагч засаглалтай байсан Герман, Итали, Испанийг энэ бүсэд бас багтаадаг байлаа.

Хүйтэн дайны үед төлөвлөгөөт эдийн засагт суурилсан зүүн Европын улсууд буюу зүүн блокийн улсууд нь зах зээлийн эдийн засаг бүхий Европын улсуудыг баруун Европ хэмээн нэрлэдэг байв.

Европын Холбоо ба Умард Атлантын Гэрээний Байгууллагыг зүүн тийш өргөжүүлэхээс өмнө буюу 1999 оноос эхлэн баруун Европт ЕХ-ны гишүүн улсуудыг болон эсвэл НАТО-гийн гишүүн улсуудыг оруулдаг байсан ба үүн дээр уг хоёр байгууллагын алинд нь ч байдаггүй Швейцарыг бас багтаадаг байв. Гэхдээ Швейцар нь баруун Европын улс төрийн нөхцөлийг ерөнхийд нь хангадаг юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын[1] статистикийн хуваарийн дагуу бол баруун Европын улсуудад Австри, Бельги, Герман, Лихтенштайн, Люксембург, Монако, Нидерланд, Франц, Швейцар ордог.

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
  Commons: Баруун Европ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Standard Country and Area Codes Classifications (M49) bei der United Nations Statistics Division